Зээлийн тооцоолуур

ЯПОНЫ “NIKKEI” ӨДӨР ТУТМЫН СОНИНД “АНД ГЛОБАЛ” КОМПАНИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.АНАРЫГ ОНЦОЛЖЭЭ.

Дэлхийн санхүү, эдийн засгийн томоохон хэвлэлд тооцогддог Японы “Nikkei” өдөр тутмын сонины энэ сарын 13-ны дугаарт финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг “LendMN” аппликейшнаар дамжуулан Монголын зах зээлд анх удаа нэвтрүүлсэн “АНД Глобал” компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ч.Анарыг онцолж, ярилцлага хийжээ. Энэхүү ярилцлагыг орчуулан хүргэж байна.

“Nikkei” нь өдөрт 3 сая ширхэг хэвлэгддэг бөгөөд тус сониныг эрхэлдэг “Nikkei Inc” компани нь 130 жилийн түүхтэй “Financial Times” сониныг эзэмшдэг аж.

Ухаалаг гар утсаа ашиглан таван минутанд зээлээ ав

“АНД Глобал” компани технологид суурилсан бичил зээлийн үйлчилгээг “LendMN” аппликейшнаар дамжуулан Монголын зах зээлд анх удаа нэвтрүүлээд байна. Энэ хүрээнд уг компани саяхан Монголын хөрөнгийн бирж дээр “ЛэндМН” компанийн хувьцаагаа амжилттай гарган хөрөнгө оруулалт татжээ. Цаашид энэхүү үйлчилгээг Зүүн өмнөд Азид нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Тиймээс тус компанийг үүсгэн байгуулагч Ч.Анартай ярилцлаа.

-“ЛэндМН” үйлчилгээний онцлог юу вэ?

-“ЛэндМН” үйлчилгээ нь хэрэглэгчдэд ухаалаг гар утсаа ашиглан 50 мянган төгрөгөөс эхлэн бага хэмжээний зээлийг ямар нэгэн барьцаагүйгээр олгох боломжтой. Зээлийн хугацаа 7-оос 30 хоног байдаг. Иргэд уламжлалт санхүүгийн байгууллагуудаас буюу банкнуудаас зээл авахдаа бүрдүүлэх бичиг баримтаас эхлээд цаг хугацаа тодорхой хэмжээгээр алддаг бол “LendMN” аппликейшнийг ашигласнаар 5 минутад гар утсаараа зээл авах боломжтой.

Бидний хөгжүүлсэн хиймэл оюун ухаан (Ai) нь хэрэглэгчийн мэдээлэл дээр тулгуурлан зээлийн эрсдэлийг тооцоолдог. Манай компанийн нэрийн эхний үг болох “Анд” гэдэг нь Монголоор “найз” гэсэн утгатай. Хэн ч итгэж болохуйц найз нөхөдтэй бол мөнгө зээлэхэд асуудалгүй гэж боддог шүү дээ. Хүн хамгийн сайн итгэж болох найз нөхдөдөө мөнгөө итгэж зээлүүлдэгтэй адил бид ч гэсэн хэрэглэгчийнхээ хэр итгэж болох найдвартай хүн бэ? гэдгийг хиймэл оюун ухааны шийдлээрээ тодорхойлдог юм.

-Одоогоор хэрэглэгчийн тоо хэд хүрээд байгаа вэ?

-Бид “ЛэндМН”-ийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард анх удаа зах зээлд нэвтрүүлсэн. Жил хүрэхгүй хугацаанд буюу 2018 оны 2 сарын байдлаар 35,000 хэрэглэгчтэй болсон байна. Хэрэглэгчдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа. Бидний зорилтот хэрэглэгчид маань уламжлалт банкны үйлчилгээг авч чаддаггүй хүмүүс бөгөөд манай зээлийн эргэн төлөлт 98% байгаа бид эрсдэлээ маш сайн хамгаалж байгаа манай боловсруулсан шийдэл маш үр дүнтэй ажиллаж байгаа гэсэн үг юм.

-“ЛэндМН” банк бус санхүүгийн байгууллага IPO гаргасан гэж сонссон юм байна. Тэр талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-“ЛэндМН”-ий хувьцаа зах зээл дээр гараад төсөөлж байснаас илүү өсөлт үзүүлсэн. Тухайн үед хувьцааны захиалга 16 дахин давж олны анхаарлыг ихэд татсан юм. Бид цаашид зөвхөн Монгол гэлтгүй Филиппин, Индонез зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад энэхүү үйлчилгээгээ нэвтрүүлэхийг зорьж байна. “АНД Глобал” компани нь Монголоос гадна Сингапур, Филиппин улсад салбараа нээж, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манайх нийт 250 ажилтантайгаас 90 нь инженер, техникийн ажилтнууд байдаг. Хиймэл оюун ухаан хариуцсан инженерүүд бүгд Японд суралцсан.

-Компанийн цаашдын зорилго юу вэ?

-Гадаад орнууд Монголын тухай адуу мал, нүүдэлчдээр нь төсөөлдөг гэж ярьдаг ч математик, мэдээллийн технологи зэрэг салбарт олон чадварлаг хүний нөөцтэй гэж боддог. Тиймээс дэлхий нийтэд Монголчуудыг мэдээллийн технологийн салбарт өсөх боломжтой, боловсон хүчний нөөц ихтэй гэдгийг харуулахыг зорьж, компанийн үнэ цэнийг нэг тэрбум ам.долларт (unicorn company) хүргэхээр ажиллаж байна.

Чинбаатарын Анар нь Монголын үүрэн холбооны компанийн технологи хариуцсан захирал (CTO) байсан бөгөөд 2015 онд “АНД Глобал” компаниа байгуулсан юм. Тэрбээр нийтдээ 14 компани байгуулалцсан энтрепренер (entrepreneur) юм.

Ярилцлагын эх сурвалжийг ЭНД дарж уншина уу.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл