Зээлийн тооцоолуур

НИЙТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ХАРИЛЦАГЧИДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

ЛэндМН компанийн хамгийн нандин үнэ цэнэ итгэлцэл болохыг дахин баталж харилцагч, иргэд ТА бүхэн бидэнд өндөр итгэл хүлээлгэн, манай компанийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч болж байгаад нийт хамт олныхоо өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

Манай компанийн хувьцааны анхдагч зах зээлийн захиалга 2-р сарын 21-ээс 3-р сарын 7-ны 13 цаг хүртэл амжилттай явагдаж давхардсан тоогоор нийт 6,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 43.98 тэрбум төгрөгийн захиалга Монголын Хөрөнгийн Биржид ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, стратегийн хөрөнгө оруулагчдаас 2.5 тэрбум, олон нийтээс 41.4 тэрбум төгрөгийн захиалга хүлээн авсан байна. Энэ нь Монголын хөрөнгийн биржийн мэдээллээр түүхэнд байгаагүй өндөр дүнтэй захиалгатай IPO-д тооцогдож байгаа ажээ.

Манай компанийн IPO андеррайтераар ажиллаж байгаа “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” компанийн бидэнд өгсөн мэдээллээр захиалгын дараа дор дурдсан ажлууд үе шаттайгаар хийгдэх юм.

  • 3-р сарын 7-ноос хойш ажлын хоёр хоногийн дотор хувьцааны хуваарилалтыг хийж, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэх 
  • Компаниас хөрөнгийн зах зээлд гаргасан хувьцааны тоо, төвлөрүүлэхээр төлөвлөсөн дүнгээс захиалга хэтэрсэн тул хувьцааны хуваарилалтыг хийхдээ иргэн бүрийн 75 мянган төгрөг хүртэлх захиалгыг 100 хувь биелүүлж, илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж хувьцааг хуваарилна. 
  • Мөн ойрын хугацаанд Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрлөөр Монголын Хөрөнгийн Бирж хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ. 
  • Хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн өдрөөс иргэн таны биелэгдээгүй захиалгын мөнгөн хөрөнгийн буцаалтыг захиалга өгсөн үнэт цаасны компаниудаар тань дамжуулан олгохоор төлөвлөж байна. 

Бидний үндсэн үйл ажиллагааны эрхэм зорилго нь хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч та бүхэндээ үр өгөөжтэй, нийгэмдээ илүү өргөн цар хүрээтэй хувь нэмэр оруулдаг олон нийтэд нээлттэй хувьцаат компани байхад орших болно.

ЛЭНДМН ББСБ ХК-ны

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2018 оны 03-р сарын 09-ний өдөр

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл