Зээлийн тооцоолуур

“ЛэндМН ББСБ” ХК 2021 оны ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа

 “ЛэндМН ББСБ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 2 сарын 7-ны өдрийн 22/03 тогтоолоор Компанийн 2021 оны цэвэр ашгийн 27.5%, нэгж хувьцаанд 1.50 төгрөг буюу нийт 1,108,952,525.50 төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэсний дагуу “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-аар дамжуулан 5,473 хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд ногдол ашгийг байршууллаа.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2022 оны 2 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон гаргасан тул энэ өдөр та манай хувьцааг эзэмшиж байсан бол ногдол ашиг авах эрхтэй болсон гэсэн үг юм.
Хувьцаа эзэмшигч та бүхэн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандаж ногдол ашгаа авна уу.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл