Зээлийн тооцоолуур

“ЛЭНДМН ББСБ” ХК МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСТ БАГТЛАА.

“ЛэндМН ББСБ” ХК 2019 оныг өндөр
амжилттайгаар угтаж байна. Учир нь Монголын Хөрөнгийн зах зээлийн өсөлт,
бууралт, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлогч ТОП 20 индексийн 2019 оны
шинэчилсэн сагсанд “ЛэндМН ББСБ” ХК-ийг багтаах шийдвэрийг Монголын Хөрөнгийн
Бирж ТӨХК гаргасан байна. “ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцаа  Монголын Хөрөнгийн Биржийн “Үнэт цаасны үнийн
индекс тооцох тухай журам”-д заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж 2018 оны
хамгийн их арилжаалагдаж, хамгийн эрэлттэй хувьцаагаар шалгарсан юм. Тухайлбал
2018 оны III сард IPO хийснээс хойш Монголын Хөрөнгийн Биржийн өдрийн нийт
арилжсан хувьцааны 54%, өдрийн нийт арилжааны дүнгийн 14%-ийг тус тус эзэлж, хоёрдогч
зах зээлд арилжаалагдаж эхэлснээс хойш хувьцааны ханш 
184 хувиар өсч, 2018 оны 12 сарын 31-ний өдрийн МХБ-ийн хаалтын ханшаар 71.00 төгрөгт хүрсэн юм. Компанийн нийт зах зээлийн үнэлгээ 56.8 тэрбум төгрөгт хүрч МХБ-д
бүртгэлтэй 216 компаниас ТОП-8-д жагсаж байна.


ТОП-20
индекс нь нийт салбараас сонгосон зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр 20 компани
Топ-20 индекст ордог. Ийнхүү Монголын Хөрөнгийн зах зээлийг чиг хандлагыг
илэрхийлэх Топ 20 компанийн төлөөлөлд багтсан нь хувьцаа эзэмшигч, хөрөнгө
оруулагч та бүхний бидэнд хүлээлгэсэн асар их итгэлийн үр дүн гэдгийг энэ
ялдамд цохон дурьдахад таатай байна. Цаашид ч энэхүү эрчээ алдалгүй олон таатай
мэдээллээр хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчид та бүхэнтэйгээ уулзах
болно.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл