Зээлийн тооцоолуур

“ЛэндМН ББСБ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим хэлбэрээр 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

 


“ЛэндМН ББСБ” ХК 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус компани нь гурав дахь жилдээ цахим хэлбэрээр хийгдэж буй энэхүү хурал нийт хувьцаа эзэмшигчдэдээ эрсдэл учруулахгүйгээр, COVID-19 цар тахлын халдвараас сэргийлэх зорилгоор, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан зохион байгууллаа. 

Хурлыг компанийн фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд энэхүү хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 84.28% нь оролцож компанийн үйл ажиллагаатай холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

  • Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайланг танилцуулах;
  • Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  • Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах;
  • Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 5 гишүүдийг улируулан сонгох;
  • Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 4 гишүүдийг шинээр сонгох
  • Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны төсвийг батлах
 “ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Удвал компанийн өнгөрсөн оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулан, “ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит хурлаар  2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1.5 төгрөг буюу нийт 1,108,952,525.50 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн талаар мэдээллээ. Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг 2022 оны 04 дүгээр сарын 30-ны  өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах юм байна.

Харин “ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга О.Болдбаатар  2021 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг танилцуулсан бөгөөд 2021 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан мөн ТУЗ-д ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдийг зарлаж танилцууллаа.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын Тооллогын комиссын дарга “ЭмДиЭс энд ХаанЛекс” ХХН-ийн партнер С.Батбуян “ Хувьцаа эзэмшигчид урьдчилан хүлээн авсан нэвтрэх нэр, кодоор тусгай вэб хуудсанд нэвтэрч, хурлын ирцээ бүртгүүлж, хэлэлцэх асуудлуудтай холбоотой асуулт болон саналаа өгсөн бөгөөд хурлын үеэр хүчингүй саналын хуудас байхгүй байлаа. Цахим саналын систем нь хүний оролцооноос шалтгаалсан алдаа гарах эрсдэлгүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмын дагуу системийн шийдлийг нэвтрүүлсэн байна.”  гэж онцоллоо.

 


Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл