Зээлийн тооцоолуур

“АНД Глобал” компани Япон улсын “Марубени” корпорацитай олон улсын стратегийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо

    “АНД Глобал” компани
нь 2017 онд үүсгэн байгуулагдсан дэвшилтэт технологид суурилсан шинэлэг шийдлүүдийг
ашиглан  санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй
байдлаар хэрэглэгчдэдээ хүргэх зорилго бүхий стартап компани юм. Бид дэлхийд өрсөлдөхүйц
өндөр ур чадвартай Монгол инженер, Монгол хөгжүүлэгч залуусаар багаа бүрдүүлэн хамтын
хүчээр технологийн салбарт шинэчлэлтийг авчран зах зээлийн чиг хандлагыг өөрчлөхөд
өөрсдийн хувь нэмрээ оруулан ажилласаар байна.   

“АНД Глобал”
компанийн финтек шийдэл тэдгээртэй холбоотой тусламж үйлчилгээг нэгтгэсэн Финтекийн
Цогц Үйлчилгээ
(Fintech as a Service буюу FaaS) нь нээлттэй платформоор дамжуулан санхүүгийн байгууллагууд
хиймэл оюун ухаанд суурилсан зээлжих зэрэглэлийн үнэлгээ, цахим хэтэвч, цахим
худалдаа, цахим төлбөр тооцоо болон цахим зээлийн систем зэргийг бизнестээ
нэвтрүүлэн ашиглах боломжийг санал болгодгоос гадна  тус үйлчилгээнд тулгуурлан бусад салбарын
харилцагч байгууллагуудад бие даасан цахим экосистемийг бүрдүүлэх нөхцөлийг бий
болгож байгаа юм.

Бидний зах
зээлд шинээр нэвтрүүлсэн финтек шийдэл болох хиймэл оюун ухааны тусламжтайгаар цахим
зээлийн үйлчилгээ үзүүлэх “
LendMN аппликейшн нь Монгол Улсын санхүүгийн салбар тэр дундаа мобайл зээл, цахим
хэтэвч гэх финтек үйлчилгээг дараагийн түвшинд хүргэж чадсан амжилттай ажлуудын
нэг байлаа. Энэхүү амжилтыг маань үнэлэн салбардаа манлайлагч болсон “ЛэндМН
ББСБ” ХК-ийг Олон Улсын “
AsiaMoney” сэтгүүлээс 2019 оны “Монгол Улсын шилдэг
цахим үйлчилгээ үзүүлэгч компани” мөн “Global Banking & Finance Review” сэтгүүлээс 2020 оны “Шилдэг финтек компани”-иар шалгаруулсан. 
Бид үйл
ажиллагаагаа улам өргөжүүлж Монгол Улсдаа амжилттай хэрэгжүүлсэн санхүүгийн технологийн
цогц шийдлийг Филиппин улсад хэрэгжүүлэн цахим зээлийн үйл ажиллагааг явуулж
байна.


    Cанхүүгийн технологийн стартап болох “АНД Глобал” компани нь өөрсдийн бүтээсэн энэхүү санхүүгийн
технологийн
(финтек) шийдлүүдээ олон улсад нэвтрүүлэхээр худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа
эрхэлдэг Япон улсын “Марубени” корпорацитай стратегийн хамтын ажиллагааг ийнхүү
эхлүүлэхээр боллоо.
“Марубени” корпораци
нь мэдээлэл, харилцаа
холбооны технологи, хүнс, өргөн хэрэглээний
бүтээгдэхүүн, хими, эрчим хүч, цахилгаан станц, тээвэр, үйлдвэрлэлийн машин
механизм, санхүү, лизинг зэрэг бизнесийн олон салбарт үйл ажиллагаа эрхлэн
явуулдаг Японы хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлийн томоохон компани юм. Тус
компани нь сүүлийн 150 жилийн туршид Ази, Европ, Хойд Америк болон Ойрх Дорнодын
олон улс оронд салбар бүрийн бизнес хөгжүүлэлтийн ноу-хауг хуримтлуулсан арвин туршлагатай
бөгөөд шинэ бүтээгдэхүүн, шинэ зах зээлийн боломжуудийг ямагт эрэлхийлж байдаг тэргүүлэгч
компани юм.

    Энэхүү хамтын
ажиллагааны гол зорилго нь “АНД Глобал” компанийн бүтээсэн финтекийн цогц үйлчилгээг
“Марубени” корпорацийн санхүү, лизингийн салбар дахь арвин их туршлага мөн уг
корпорацийн дэлхийн олон орныг хамарсан
бизнесийн сүлжээнд холбон, санхүү болон бусад салбарын мянга мянган байгууллагын
үйл ажиллагаанд тус үйлчилгээг нэвтрүүлэх юм.
Мөн түүнчлэн
тус стратегийн түншлэлийн хүрээнд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай
судалгаа, хөгжүүлэлт болон хэрэгжүүлэлтийн үйл ажиллагааг “АНД Глобал” компани “Марубени”
корпорацитай хамтран хийж гүйцэтгэх бөгөөд цахим хэтэвч, мобайл зээлийн
үйлчилгээг дэлхий даяар түгээх бизнесийн шинэ боломжуудыг нээн ажиллахаар
төлөвлөөд байна.


Press Release on AND Global web site:

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл