Зээлийн тооцоолуур

“ЛэндМН ББСБ” ХК 2022 оны “ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ”-оор шалгарлаа

 

“Ажил олгогчдын зөвлөгөөн 2023”-ыг МҮХАҮТ-д 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс амжилттай зохион байгуулж “ЛэндМН ББСБ” ХК-ийг Нийгмийн даатгалын хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, даатгуулагчдын нийгмийн баталгааг хангаж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлэн 2022 оны “ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ”-оор шалгарууллаа. Тус шагналыг Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаа “ЛэндМН ББСБ” ХК-ийн Санхүү, үйл ажиллагааны газрын захирал М.Түвшинжаргалд албан ёсоор гардуулжээ.

“ЛэндМН ББСБ” ХК нь үйл ажиллагаагаа явуулж эхлээд 7 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд 2 тэрбум гаруй төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж, нийт ажилтан албан хаагчдын цалин хөлсийг нэг өдөр ч хоцроолгүй олгож, нийгмийн даатгалын тайланг цаг хугацаанд нь тайлагнаж шимтгэл төлөлтийг үнэн зөв цаг хугацаанд тайлагнаж ирсэн байна.

Мөн тус компани нь 2022 онд ковид цар тахал, эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран нийт ажилтнуудын цалинг 10.4%-аар нэмэгдүүлж, эрүүл мэндийн хувийн  даатгалын үйлчилгээнд ажилтнуудаа сайн дураар хамруулж, урьдчилан сэргийлэх үзлэгийг жил бүр зохион байгуулж, ажлын байрны уян хатан цагийн нөхцөлийг бүрдүүлэн, ажил амьдралын балансыг сайжруулах тал дээр анхаарч, нийт ажилтнуудынхаа хувийн хөгжил, мэдлэг боловсролыг сайжруулахтай холбоотойгоор удирдлагын “1 on 1 Mentorship” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, “Өглөөний цай” хөтөлбөрийг тогтмолжуулан ажилтнууддаа ээлтэй, хамтдаа өсөн дэвжих шинэ шинэ боломжуудыг эрэлхийлэн хүн төвтэйгөөр ажилладаг байна.

Ажил олгогч, аж ахуй нэгжүүдэд зориулан зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнд нийт 400 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагууд болон нягтлан бодогчид оролцсон бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах олон асуудал болон нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн даатгал, тоон гарын үсгийн танилцуулга, зөрчил шагнал шийдвэрлэх тухай хуулийн талаар мэдээлэл өгчээ.    

Цаашдаа “ЛэндМН ББСБ” ХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийг тогтмол хэрэгжүүлэн даатгуулагч ажилтнуудын нийгмийн баталгааг хангаж, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ илэрхийлсэн байна.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл