Хөл хөдөлгөөн бужигнасан баярын эл өдрүүдээр бидний худалдан авалт эрс ихэсдэг. Ялангуяа энэ үеэр бүх л газар онцгой хямдрал урамшуулал зарласан байдаг нь заримдаа биднийг сэтгэлийн хөөрлөөр төлөвлөөгүй зардал гаргуулах тохиолдол үүсгэдэг. Тэгвэл энэ удаагийн “Кофены хачир” булангаараа бид баярын өдрүүдээр хэрхэн зээлийг зөвөөр ашиглаж худалдан авалт хийж болохыг сонордуулъя.
Яг энэ баярын үеэр та юунд мөнгө зарцуулахаа эртнээс төлөвлөж төсөв бий болгоорой. Ингэхдээ тооцоолоогүй илүү зардал гаргахгүйн тулд бэлэг, аялал, баярын хоол хүнс гэх мэтээр ангилан маш нарийн төлөвлөх хэрэгтэй шүү. Тэгээд л яг тэр дүнгээрээ лимит тогтоогоод мөнгөө зарцуулах эсвэл хэрэгцээ эргэн төлөлтөө тооцоод зээл авч шийдэж болох юм.
Зээлийн хүү хэрхэн тооцогдох, хугацаа нь хэднийг хүртэл байх, эргэн төлөлтөө хэрхэн хийх, хэрэв хугацаанаасаа хэтэрвэл ямар нэгэн алдагдал байгаа эсэх гээд сайн судалж мэдсэнийхээ дараа зээлээ авахыг зөвлөж байна. Энэ таныг гарж болзошгүй эрсдэлээс хамгаална.
Кредит карт ч байна уу, зээлийн аппликейшн ч байна уу хүмүүсийн бүх төрлийн хэрэгцээнд тааруулсан зээлийн боломжууд бий болсон өнөө цаг үед та сайтар харьцуулалт хийн өөрт тохирсон нөхцөл, урамшуулалтайг нь сонгон яг хэрэгцээтэй нөхцөлд л зээлээ аваарай.
Кредит карт ч байна уу, зээлийн аппликейшн ч байна уу хүмүүсийн бүх төрлийн хэрэгцээнд тааруулсан зээлийн боломжууд бий болсон өнөө цаг үед та сайтар харьцуулалт хийн өөрт тохирсон нөхцөл, урамшуулалтайг нь сонгон яг хэрэгцээтэй нөхцөлд л зээлээ аваарай.
Аль болох уян хатан нөхцөлтэй, найдвартай нэг л газраас зээл авахыг зөвлөж байна. Өөр өөр газар олон төрлийн зээлтэй байх нь таныг эргээд маш том эрсдэлд оруулж магадгүй гэдгийг эхлээд сайн анхаарч судалж байгаарай.
Мэдээж та LendMN-ийн хэрэглээний #LendЗээл, #Flexi болон худалдан авалтын #Lendpay #Flexipay, автомашины #LendAuto бүтээгдэхүүнүүдийг сонирхоод үзээрэй. Зээлийг өөртөө болон гэр бүлдээ хэрэгтэй хөрөнгө оруулалт болох зүйлдээ л зориулаарай