Түгээмэл асуулт, хариулт
Хэрэв танд ЛэндМН-ийн талаар асуух зүйл байвал энэ хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
ЛэндМН нь хиймэл оюун ухаан болон технологид суурилан хүн бүрд тэгш, ухаалаг, хялбар санхүүгийн боломжийг хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг Монголын анхны финтек компани юм.
Бид дараах бүтээгдэхүүн, үйлчилгээг танд санал болгож байна.
Хэрэглээний зээл
- Хэзээ ч, хаанаас ч зээл авах боломж
- Ашигласан хугацаагаа хүү тооцогдох уян хатан нөхцөл
- Зээлийн эрхийн хэмжээнд олон удаа зээл авах
- Хугацаанд нь төлсөн төлөлт бүрд бонус оноо
- Бонус оноогоор хүү бууруулах, зээлийн эрх нэмэгдүүлэх
Худалдан авалтын зээл
- Урьдчилгаагүй, хүүгүй, шимтгэлгүй
- 1,000₮-с дээш дүнтэй бүх худалдан авалтад ашиглах боломж
- Хүссэн дүнгээр хугацаандаа эргэн төлөлт хийх
Бизнесийн зээл
- Барьцаагүй, бүрэн дижитал
- Зөвхөн танд зориулсан зээлийн шугам
- Зээлийн хэмжээ өндөр тогтох боломж
- Зээлийн эрхийн хүрээнд хэдэн ч удаа зээл авах боломж
- Уян хатан төлөлтийг урт хугацаанд хийх боломж
- Сард 1 удаа, өөрийн сонгосон өдөр эргэн төлөх боломжтой
- Хугацаанд нь төлсөн төлөлт бүрд хүүгийн хөнгөлөлттэй
PLUS Итгэлцлийн үйлчилгээ
- Бүрэн дижиталаар итгэлцэл үүсгэх боломж
- Plus бүрээ зорилгодоо тохируулан хүссэнээрээ нэрлэх
- Картаа холбоод автомат таталт тохируулах
- Хугацааны уян сонголт, өндөр үр шим хүртэх
- Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн байх
- Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн түүхгүй байх
- Сүүлийн 6+ сар тогтмол орлого хүлээн авсан дансны хуулга, НДШ-ийн мэдээллээ илгээсэн байх
- Орлого, өрийн харьцаа зээлээ эргэн төлөхөд хүрэлцээтэй байх
LendMN аппликейшнийг татаж аваад дараах алхмуудыг хийнэ:
- Аппликейшний “Бүртгүүлэх” товчийг дарна.
- Утасны дугаараа оруулна.
- Нууц үгээ үүсгэнэ.
- Хувийн мэдээллээ оруулна.
- ДАН системээр баталгаажуулна.
- Үйлчилгээ үзүүлэх гэрээтэй танилцан цахимаар гэрээ байгуулна.
Хэрэглээний зээл: Тогтмол орлого хүлээн авдаг дансны хуулга илгээх эсвэл ДАН систем ашиглан НДШ-ийн лавлагаанд үндэслэн эрхээ тооцуулах боломжтой.
Бизнесийн зээл: Бизнесийн тогтмол орлого хүлээн авдаг хэдэн ч дансны хуулгануудаа илгээн тооцуулах боломжтой.
LendMN аппликейшнээр дамжуулан бүх төрлийн гэрээг цахимаар байгуулах боломжтой.
- Бүртгэл үүсгэх үе шатанд, та Үйлчилгээ үзүүлэх гэрээг 1 удаа цахимаар байгуулах бөгөөд энэ нь таны хэрэглэгчийн бүртгэлийг баталгаажуулах үндсэн алхам юм.
- Үүний дараа, та зээлийн эрхээ тооцоолуулж, эрх үүссэн тохиолдолд Зээлийн гэрээг цахимаар байгуулан зээл авах боломжтой.
- Хэрэв та Lend Plus итгэлцлийн үйлчилгээнд хөрөнгө байршуулах бол Итгэлцлийн гэрээг цахимаар байгуулан ашиглана.
* Бүх төрлийн зээл болон итгэлцэл үйлчилгээг эхлүүлэхийн өмнө тухайн бүтээгдэхүүнд зориулсан гэрээг баталгаажуулсан байх шаардлагатай.
- Тогтмол орлого хүлээн авдаг дансны хуулга эсвэл ДАН систем ашиглан зээлийн эрхээ тооцоолуулна.
- 5-10 минутад зээлийн эрхийг тооцоолно.
- Зээлийн эрх үүссэн тохиолдолд цахимаар зээлийн гэрээг байгуулаад шууд ашиглах боломжтой.
- LendMN аппликейшний “Миний зээл” хэсгийн “Зээл төлөх” товч дээр дарна.
- Төлбөрийн хэрэгслүүдээс сонголтоо хийж эргэн төлөлтөө хийнэ.
- Банкны ачааллаас хамаарч 1-3 минутад зээл амжилттай төлөгдөнө.
Та LendMN аппликейшний нэвтрэх дэлгэц дээрх ‘Нууц үг сэргээх’ товч дээр дарж бүртгэлтэй утасны дугаараар сэргээх боломжтой.
Та LendMN аппликейшний “Хувийн мэдээлэл” хэсгийн “Тодорхойлолт” товч дээр дарж “Зээлийн үлдэгдэлгүй тодорхойлолт” болон “Гэрээ цуцалсан тодорхойлолт”-ыг цахимаар авах боломжтой.
Та Зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа төлж бонус оноо цуглуулахаас гадна LendMN аппликейшний “Хувийн мэдээлэл” хэсгийн “Найзаа урих” товч дээр дарж найзаа урьснаар бонус оноогоо нэмэгдүүлэх боломжтой. Мөн ЛэндМН-ий зүгээс таны төрсөн өдрөөр бонус оноо бэлэглэх болно.
Та LendMN аппликейшний “Хувийн мэдээлэл” хэсгийн “Зээлийн эрх шалгах” товч дээр дарж тогтмол орлого хүлээн авдаг нэмэлт дансны хуулгаа нэмж холбон, зээлийн эрхээ дахин тооцоолуулах боломжтой.
Мөн бонус оноогоо ашиглан богино хугацаат Хэрэглээний зээлийн эрхээ нэмэгдүүлж болно.
Та LendMN аппликейшний “Хувийн мэдээлэл” хэсгийн “Хамтран ажиллагч” товч дээр дарж Бизнесийн мэдээллээ оруулан бүрэн дижиталаар бүртгүүлэх боломжтой.