Зээлийн тооцоолуур

“ЛэндМН ББСБ” ХК 2023 оны ногдол ашгийг “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-д байршууллаа

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 24/03 тогтоолоор нэгж хувьцаанд 8 төгрөг буюу Компанийн 2023 оны цэвэр ашгийн 29.9%, нийт 5,914,413,464 төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэсний дагуу 2024 оны 04 сарын 05-ны өдөр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-аар дамжуулан нийт 7,744 хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг үнэт цаасны дансанд байршууллаа.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2024 оны 02 сарын 23-ны өдрөөр тасалбар болгон гаргасан тул энэ өдөр та манай хувьцааг эзэмшиж байсан бол ногдол ашиг авах эрхтэй ба хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандаж ногдол ашгаа авна уу.

🧡#LendMN #ХамтдааАСААЯ💡

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл