Зээлийн тооцоолуур

LendMN аппликейшн ШИНЭЧЛЭГДЛЭЭ – Хамтдаа Асаая

“ЛэндМН ББСБ” ХК нь 2016 онд Барьцаагүй дижитал зээлийг 5 минутад авах боломжийг нэвтрүүлсэн Монголын анхны финтек байгууллага бөгөөд өдгөө 8 жилийн хугацаанд 1.3 сая гаруй хэрэглэгчтэй болон өргөжжээ. Энэхүү хугацаанд бид харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд тохирсон бүх төрлийн “Бизнесийн цахим зээл, төлбөр тооцооны үйлчилгээ”-г хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг ашиглан нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид 8 жилийн ой дээрээ LendMN аппликейшнээ шинэчлэн илүү ухаалаг, хялбар, шинэ боломжуудыг багтаасан LendMN version 2.0-г та бүхэнд танилцуулж байна. 

LendMN 2.0 шинэчлэлтэд  орсон гол өөрчлөлтүүдийг дурдвал:

  • LendMN-н харилцагчаар бүртгүүлэхэд илүү хялбар боллоо;
  • Нийгмийн даатгалын мэдээллээ ашиглан зээлийн хэмжээгээ тооцоолох боломжийг бий болголоо;
  • LendMN аппликейшнийг ашиглан салбарт ирэлгүй бүх төрлийн лавлагаа, тодорхойлолтуудыг авах боломжийг нээсэн зэрэг таны хэрэгцээнд зориулж илүү ухаалаг, илүү хялбар боломжуудыг танилцуулсаар байна.

Хэрэв та одоогоор LendMN-ийн харилцагч болж амжаагүй бол Playstore, App store-с аппликейшнээ татаж суулгаад дараах бүтээгдэхүүн үйлчилгээнээс өөрийн хэрэгцээнд тохируулан сонгон үйлчлүүлээрэй.

  1. Flexi Business – Бүрэн дижитал, барьцаагүй  бизнесийн зээлээр эргэлтийн хөрөнгийн хэрэгцээгээ шийдээрэй.
  2. LendZeel – Хэзээ ч хаанаас ч гар утсаараа 5 хүртэл сая төгрөгийг 7, 14, 21, 30 хүртэл хоногуудаар сонгон авах боломжтой.
  3. LendPlus – Өөрийнхөө зорилгодоо зориулаад цалингаасаа цааш нь хийж, мөнгөө дижиталаар арвижуулах, зуршил, дадлаа бий болгоорой.  
  4. LendPay – Хамтрагч байгууллагуудаас хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ урьдчилгаагүй, шимтгэлгүй шууд аваад хувааж төлөөрэй.
  5. Банана – Технологи болон Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн нэгдсэн онлайн дэлгүүрээс амьдралын хэв маягтаа нийцсэн бүтээгдэхүүнээ аваарай.

LendMN-тэй үргэлж хамт байдаг харилцагчдадаа баярлалаа.

LendMN апп татах: https://lend.mn/app    

LendMN-тэй холбогдох: 7707-0101, https://lend.mn/

#LendMN аппаа #ХамтдааАсаая

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл