Зээлийн тооцоолуур

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал амжилттай зохион байгуулагдлаа.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал (“ХЭЭБХ”) 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд эчнээ санал хураалтын хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. ​

ХЭЭБХ-д нийт саналын эрх бүхий хувьцааны 81.16%-тай тэнцэх хувьцаа эзэмшигчдээс саналаа ирүүлж, ийнхүү саналаа ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн 100%-н саналаар дараах 2 асуудлыг зөвшөөрсөн байна. Үүнд:​

  1. “АНД Системс” ХХК-иас хоёрдогч өглөг хэлбэрээр Компанийн хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх;​
  2. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;​

Бидний үйл ажиллагааг дэмжиж, саналаа ирүүлсэн нийт хувьцаа эзэмшигчдэдээ баярлалаа. ​