Дэлхийн эн,
Үнэнч сэтгэл,
Эвийн хүч
Menu
Компанийн засаглал
Үүсгэн байгуулагчид
ЛэндМН төслийг санаачлагчид нь анх 2015 онд Монгол улсад Номад инвест нэртэй компанийг байгуулан төслийн судалгааг эхлүүлсэн байна. 2016 оны эхэн гэхэд төслийн эхний шатны санхүүжилт болох 1 сая ам.долларыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл дээр үндэслэн хүлээн авч ЛэндМН төслийн техникийн шийдлийн хөгжүүлэлтийг эхлүүлсэн юм.
“АНД Глобал” компани нь “АНД Системс” ХХК болон “ЛэндМН ББСБ” ХК-ийн толгой компани бөгөөд АНД группийн хөрөнгө оруулалт, стратеги болон менежментийн асуудлыг хариуцан ажилладаг.
“АНД Глобал” компанийн залуус Монгол оюун ухаанаар олон улсад хүч үзэх зорилгын хүрээнд өөрсдийн бүтээж, Монгол Улсдаа амжилттай хэрэгжүүлсэн санхүүгийн технологийн цогц шийдлүүдийн нэг болох LendMN аппликейшний загвар, түүнчлэн өөрийн бүтээсэн бусад технологийг Зүүн Өмнөд Азийн орнууд, цаашлаад олон улсад нэвтрүүлэн ажиллаж байна.
“АНД Глобал” компани нь Marubeni корпорац болон SBI Holdings-оос Series A шатны хөрөнгө оруулалтыг нийт 15.3 сая ам.доллароор татан төвлөрүүлсэн ба энэ нь Ази тивдээ томоохондоо орох Series A шатны хөрөнгө оруулалт болсон бөгөөд өдгөө компанийн үнэлгээ нь 58 орчим сая ам.долларт хүрээд байна.
LendMN аппликейшнийг бүтээсэн буюу цаашид Монголын санхүүгийн брэнд үйлчилгээг олон улсын зах зээлд гаргахаар зорьж ажиллаж буй үүсгэн байгуулагч, санаачлагчдыг танилцуулж байна.
Чинбаатар АНАР
Үүсгэн байгуулагч, санаачлагч
- Системийн инженер мэргэжилтэй
- Монгол улсын үүрэн холбооны 4 дэхь оператор компанийг үүсгэн байгуулсан
- ЛэндМН” төслийг санаачлагч, үүсгэн байгуулагч
- АНД Глобал” компанийг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч
- Монгол Улсын үүрэн холбооны 5 дахь оператор “ОНДО” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Очирсүрэн БОЛДБААТАР
Үүсгэн байгуулагч, санаачлагч
- Санхүүч, Аудитор мэргэжилтэй, Олон улсын Мэргэшсэн нягтлан бодогч
- “ЛэндМН” төслийг санаачлагч, үүсгэн байгуулагч
- “ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга
- “АНД Глобал” компанийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн
- Монгол Улсын үүрэн холбооны 5 дахь оператор “ОНДО” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Бизнес хөгжлийн газрын захирал
Үүеэ ОТГОНБАЯР
Үүсгэн байгуулагч, санаачлагч
- Математикийн ухааны доктор
- ЛэндМН” төслийн үүсгэн байгуулагч
- “АНД Глобал” компанийг үүсгэн байгуулагч, Хиймэл оюун ухаан хариуцсан захирал
Пүрэвсүрэн ОТГОНБАЯР
Үүсгэн байгуулагч, санаачлагч
- Программ хангамжийн инженер мэргэжилтэй
- “ЛэндМН” төслийн үүсгэн байгуулагч, хөгжүүлэгч
- “АНД Глобал” компанийг үүсгэн байгууулагч, Технологи хариуцсан захирал
- “АНД Солюшнс” компанийн Гүйцэтгэх захирал
Бүтэц зохион байгуулалт
Хувьцаа гаргагчийн хувьцаа эзэмшигч болон эрх бүхий албан тушаалтнууд нь тухайн салбартаа олон жил ажилласан туршлагатай, мэргэшсэн, хоорондоо нэгдмэл сонирхолгүй, бие даан шийдвэр гаргах бүрэн чадвартай бөгөөд сайн засаглалын зарчмыг мөрдлөг болгон хувьцаа гаргагчийн үйл ажиллагааны ил тод байдал, шударга өрсөлдөөн, компанийн тогтвортой хөгжлийг ханган ажиллана.