Зээлийн тооцоолуур
logo-business

Байгууллагын зээл

Хэрэгцээтэй үедээ онлайнаар байгууллага дээрээ зээл авч бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх боломжийг бизнес эрхлэгчдэд олгоно.

Бүтээгдэхүүний нөхцөл

Хэмжээ

30 сая төгрөг хүртэл

Хугацаа

24 сар хүртэл

Эргэн төлөх давтамж

Сард 1 удаа

Хүү

1.99%- 3.99%

Зээлийн хэмжээ30,000,000₮ хүртэл
Зээлийн зориулалтБизнесийн зээл
Хугацаа24 сар хүртэл
Зээлийн хүүгийн хэмжээ(сараар)1.99%-3.99%
Зээл олголтын хураамж1,500₮-3,000₮
БарьцааШаардлагагүй

(Нийтэд зарласан хүү бодит хүүтэй тэнцүү)

* Харилцагч та салбарт биечлэн ирж бизнесийн үйл ажиллагаагаа баталгаажуулахыг анхаарна уу.​
Flexi Business Youth гэж юу вэ?

Flexi Business Youth нь 25–34 насны, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг залууст зориулсан бизнесийн зээлийн бүтээгдэхүүн бөгөөд зээлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд сарын 1.99%-ийн хөнгөлөлттэй хүүгээр зээлээ ашиглах боломжийг олгоно.

Зээлийн эрх нь 500,000₮-өөс 30,000,000₮ хүртэл байна.

Зээлийн эрх нь 1–11 хүртэлх нийт 11 түвшинтэй

Зээлийн хугацаа 24 сар байна.

Тухайн сарын төлөлтөө хэтрүүлсэн тохиолдолд эргэн төлөлт хийх өдөр хүртэлх хүүг 3.99%-аар тооцно. Хугацаа хэтрэлтийн хоногууд нийт хугацаанд хуримтлагдан бүртгэгдэнэ.

Эргэн төлөлтөө 3 сар дараалан хугацаанд нь хийсэн тохиолдолд төлөлт хойшлуулах эрх нээгдэнэ. Ингэснээр өөрт тохирсон нийт 3 хүртэлх сарын үндсэн төлөлтийг хойшлуулж, тухайн хугацаанд зөвхөн хүү төлөх боломжтой.

Зээлээ хугацаанд нь төлснөөр дараах давуу талуудыг эдлэх боломжтой:

  • Хүүгийн хөнгөлөлт эдэлж, сарын 1.99%-ийн хүүгээ хадгалах
  • Түвшин ахиж, зээлийн эрхийн хэмжээгээ нэмэгдүүлэх
  • Төлөлт хойшлуулах боломж авах

Зээлийн эрхийг 12 сар тутам дахин тооцоолж шинэчилнэ. Шалгуур хангасан тохиолдолд зээлийн шугамаа үргэлжлүүлэн ашиглаж, сарын 1.99%-ийн хөнгөлөлттэй хүүгээ хадгална. Харин шалгуур хангаагүй тохиолдолд зээлийн шугам ашиглах эрх хязгаарлагдаж, үлдэгдэл зээлийг дараагийн 12 сарын хугацаанд сар бүрийн хуваарийн дагуу 1.99%-ийн хүүгээр төлж барагдуулна.

Сар бүр нийт төлбөр тэнцүү хуваарь зохиогдож харилцагчийн баталгаажсан мэйл хаягаар илгээгдэнэ.

Тухайн сарын төлөлтөө хэтрүүлсэн тохиолдолд эргэн төлөлт хийх өдөр хүртэлх хүүг 3.99%-аар тооцно. Хугацаа хэтрэлтийн хоногууд нийт хугацаанд хуримтлагдан бүртгэгдэх ба тус нийлбэр 10 хоног болсон тохиолдолд дахин 1.99% ашиглах боломжгүй болж цаашид 3.99%-аар тооцогдон ашиглана.

 

Зээлийн хэмжээ:30,000,000₮ хүртэл
Зээлийн зориулалт:Бизнесийн зээл
Хугацаа:24 сар
Эргэн төлөх давтамж:Сард 1 удаа
Зээлийн хүүгийн хэмжээ (Сараар):1.99%-3.99%
Зээл олголтын хураамж: тоо:1,500₮-3,000₮
Барьцаа:Шаардлагагүй

Тавигдах шаардлага

Хэрхэн авах вэ?

Эрх тооцоолох заавар

Алхам 1:  LendMN апп-д нэвтэрч, нүүр цэсний бизнес зээлийн баннер дээр дарна. 

Алхам 2: Танилцуулгатай танилцаад “Үргэлжлүүлэх” товчийг дарна. 

Алхам 3: Бизнес эрхлэлтийн төрлөө сонгоно.

Алхам 4:Зээлийн эрх тооцоолоход шаардлагатай мэдээллээ бөглөнө.

Алхам 5: Зээлийн эрх тооцоолоход шаардлагатай мэдээллээ бөглөөд “Зээлийн эрх тооцоолох” товчийг дарна.

Алхам 6:Зээлийн эрх амжилттай тооцоологдоно.

Алхам 7: Зээлийн эрх амжилттай үүссэн тохиолдолд “Гэрээ байгуулах” карт гарч ирнэ.

Алхам 8: Зээлийн нөхцөлтэй танилцана.

Зээл авах заавар

Алхам 1:  “Зээл авах” дээр дарна

Алхам 2: Бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцана.

Алхам 3: Авах зээлийн хэмжээгээ тохируулна.

Алхам 4: Зээлийн эргэн төлөлт хийх өдрөө сонгоно.

Алхам 5: Гүйлгээнийнууц кодоо оруулж баталгаажуулна.

Алхам 6: Зээл олголт амжилттай хийгдэж, “Миний зээл” хэсэгт авсан зээл харагдана.

Алхам 7: “Зээлийн дэлгэрэнгүй” хэсэгт дарж, зээлийн мэдээлэлтэй танилцана

Алхам 8: “Зээлийн нөхцөл” хэсэгт дарж, тухайн бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах боломжтой. 

Зээл төлөх заавар

Алхам 1:  “Миний зээл” хэсэг рүү орно.

Алхам 2a: “Зээл төлөх” товчийг дарж, төлбөр хийх хүссэн төрлөө сонгон төлөлтөө хийнэ. / Хэтэвч /

Алхам 2б: “Зээл төлөх” товчийг дарж, төлбөр хийх хүссэн төрлөө сонгон төлөлтөө хийнэ. / Qpay/

Алхам 2в: “Зээл төлөх” товчийг дарж, төлбөр хийх хүссэн төрлөө сонгон төлөлтөө хийнэ. / Шилжүүлэг/

Эргэн төлөлт хойшлуулах заавар

Алхам 1:  “Миний зээл” хэсэг рүү орж, “Дэлгэрэнгүй” дээр дарна.

Алхам 2: Эргэн төлөлтөө 3 удаа дараалан хугацаанд нь хийсэн тохиолдолд эргэн төлөлт хойшлуулах эрх нээгдэнэ.

Алхам 3: Эргэн төлөлт хойшлуулах эрх нээгдсэн тохиолдолд “Эргэн төлөлт хойшлуулах” дээр дарна.

Алхам 4: Эргэн төлөлтөө хойшлуулах хугацаанаас 3 хүртэлх сар сонгоно.

Алхам 5: Хойшлуулах хүсэлтийг баталгаажуулснаар эргэн төлөлт амжилттай хойшлогдоно.

Алхам 6: “Хуваарь харах” дээр дарж, шинэчлэгдсэн эргэн төлөлтийн хуваарьтай танилцана.

Алхам 7: Хуваарь шинэчлэгдэн харагдана.

Заавар бичлэг

Танд хэрэгтэй заавар бичлэг