Зээлийн тооцоолуур

Хадгаламж сэтгэлзүйд нөлөөлдөг гэнэ үү?

Хадгаламж хуримтлалтай болохын ач холбогдлыг бид хэнээр ч хэлүүлэлгүй мэддэг болсон. Тэгвэл хадгаламжтай байх нь хүний сэтгэлзүйд ч хүртэл эергээр нөлөөлдөг байна. Тиймээс энэ ондоо хуримтлал үүсгэн өөрийн ирээдүй, боловсролдоо төдийгүй сэтгэлзүйдээ хөрөнгө оруулцгаая. Энэ удаагийн “Кофены хачир” булангаараа бид хадгаламж сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг болохыг сонирхуулъя.

Мэдээж бидний амьдралд санхүүгийн олон саад бэрхшээл тулгардаг. Хүүхэд өвдөх, машин эвдрэх гэх мэт биднийг шаналгаж орхидог асуудлууд цөөнгүй. Харин гэнэтийн үед хадгаламждаа мөнгөтэй байх нь тэр бүхэнд стрессдэж санаа зовох асуудлыг хэд дахин бууруулдаг байх нь

Сэтгэл судлаачид тухайн хүний дансанд байгаа мөнгө, сэтгэлзүйтэй нь хамаарах хамаарал байдаг талаар гаргажээ. Хадгаламж нь аливаа асуудал сорилтод бэлэн сэтгэлзүйг бий болгож, асуудалд хандах хандлагад хүртэл эергээр нөлөөлдөг байх нь.

Цалин буусан үед аль эсвэл нэмэлт орлого орж ирэх үед тодорхой хувийг нь хадгаламжийн дансандаа хийх нь тухайн хүнд өөртөө чадаж байгаа, амжилттай явж байгаа гэсэн мэдрэмжээр дамжуулан, сэтгэлзүйд нь таатай, урам зориг өгөх мэдрэмж өгдөг ажээ.

Ихэнх хүмүүст өөрийн хоббигоо хөгжүүлж, иогт явах ч юм уу, хаа нэг тийшээ аялах хүсэл байдаг ч, санхүүгийн асуудлаас болоод хайран мөнгө санагдаж, хойшлуулах тохиолдол гардаг. Тэгвэл хадгаламжтай байх нь бусад зүйлсэд мөнгө зарцуулах боломжийг олгож, удаан бодож явсан хүслээ биелүүлэх боломжийг бодит болгодог ажээ.

Хадгаламжтай болохын нэг давуу тал нь, орлого зарлагаа сайтар төлөвлөж сурах. Орлогоосоо тодорхой хувийг цааш хийж, зарлагаа төлөвлөх нь хэрэггүй худалдан авалт хийж, дэмий зарлага гаргачхав уу гэсэн харамсах мэдрэмжээс ангижрах боломжтой.

Хадгаламждаа хийсэн мөнгөний хүү бодогдож, өгөөжөө өгөхийг нь харах шиг сайхан зүйл байхгүй. Энэ нь бидний сэтгэлзүйд энэ үйлээ үргэлжлүүлэх, цаашдаа улам хичээх урам зоригийг өгдөг байна.

Сонирхуулахад та өөрийн мөнгөө хуримтлуулж өсгөхийг хүсвэл манай LendPllus үйлчилгээг сонирхоод үзээрэй.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл