"ЛэндМН ББСБ" ХК-ийн Залгамж халааны бодлого
ГАРЧИГ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү Залгамж халааны бодлого (цаашид “Бодлого”)-ын зорилго нь “ЛэндМН ББСБ” ХК (цаашид “Компани”)-ийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах, Эрх бүхий албан албан тушаалтны орон тоо гэнэт буюу төлөвлөгдөөгүйгээр өөрчлөгдсөнөөс үүдэн оролцогч талууд хохирохгүй байх нөхцөлийг хангахын тулд Эрх бүхий албан тушаалтны залгамж халааг тодорхойлоход баримтлах зарчмыг тодорхойлоход оршино
1.2. Энэхүү Бодлогоор Компанийн Эрх бүхий албан тушаалтанд нэр дэвшигч этгээдэд тавих шаардлагыг тодорхойлох, ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага зэргийг үнэлэх шалгуурыг, чөлөөлөх үндэслэлийг тодорхойлно.
1.3. Энэхүү журамд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.3.1. “Эрх бүхий албан тушаалтан” гэж Компанийн ТУЗ-ийн дарга болон гишүүд, нарийн бичгийн дарга, Компанийн Гүйцэтгэх захирал, дэд захирал, бусад захирлууд, ерөнхий нягтлан бодогч зэрэг Компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг;
1.3.2. “Менежментийн баг” гэж Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэхэд оролцдог, Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдон ажиллаж буй Компанийн дэд захирал, бусад захирлууд, ерөнхий нягтлан бодогч зэрэг албан тушаалтнуудыг.
ХОЁР. БАРИМТЛАХ БОДЛОГО
2.1. Компанийн ТУЗ-ийн дэргэдэх Засаглал, нэр дэвшүүлэх хороо нь Компанийн Эрх бүхий албан тушаалтанд нэр дэвшигчид тавих шаардлагыг тодорхойлох болон хянах, ур чадвар, мэдлэг, боловсрол, ажлын туршлага зэргийг үнэлэх шалгуурыг тухай бүр тогтооно.
(Энэ хэсэгт Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
2.2. Засаглал, нэр дэвшүүлэх хороо нь энэхүү Бодлогын 2.1-т заасны дагуу Эрх бүхий албан тушаалтанд нэр дэвшигчид тавих шаардлага, шалгуурыг тодорхойлохдоо Компанийн цаашдын өсөлт хөгжил, дунд болон урт хугацааны бизнесийн стратеги, Компанид шаардлагатай байгаа ур, чадвар, ажлын туршлага болон бусад хүчин зүйлийг харгалзсан байна.
(Энэ хэсэгт Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
2.3. Компани нь Эрх бүхий албан тушаалтныг томилохдоо нэн тэргүүнд Компанийн дотоод хүний нөөцөөс сонгох буюу Компанийн ажилтныг хөгжүүлэн, албан тушаал дэвшүүлэх
2.4. Гүйцэтгэх захирал нь Компанийн хүний нөөцийн бодлогод нийцүүлэн Эрх бүхий албан тушаалтан, түүнд нэр дэвших Компанийн ажилтны ур чадварыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах ба хэрэгжүүлэх, үнэлж дүгнэх бөгөөд энэ талаар Засаглал, нэр дэвшүүлэх хороонд тухайн бүр тайлагнана.
(Энэ хэсэгт Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
2.5. Өндөр насны тэтгэвэрт гарах болон таамаглаж болохуйц сул орон тоонд шаардлага хангасан нэр дэвшигчийг урьдчилан тодорхойлохын тулд Засаглал, нэр дэвшүүлэх хороо болон Гүйцэтгэх захирал нь жил бүрийн давтамжтайгаар судалгаа хийнэ.
(Энэ хэсэгт Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
ГУРАВ. ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ЗАЛГАМЖ ХАЛАА
3.1 ТУЗ-ийн гишүүдийн залгамж халаа
3.1.1. Засаглал, нэр дэвшүүлэх хороо нь ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнд тавигдах шаардлага, шалгуурыг Компанийн дүрэм, Монгол Улсын хууль тогтоомж, Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо”)-оос баталсан холбогдох журамд нийцүүлэн тогтоож, Компанийн ТУЗ-д танилцуулна. Компанийн ТУЗ нь Засаглал, нэр дэвшүүлэх хорооноос боловсруулсан ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүнд тавигдах шаардлага, шалгууртай танилцаж, тухайн шаардлага, шалгуурыг “ТУЗ-ийн үйл ажиллагааны журам”-д тусган батална.
(Энэ заалтад Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
3.1.2. ТУ3-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, шинээр болон улираан нэр дэвшүүлэх нөхцөл байдал үүсэх үед Засаглал, нэр дэвшүүлэх хороо нь Компанийн дотоод хүний нөөц, эсхүл гаднаас сонгох эсэхийг шийдвэрлэнэ. Засаглал, нэр дэвшүүлэх хороо нь сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй байдлаар зарлан явуулах бөгөөд нэр дэвшигчийн талаар дүгнэлт гарган нэр дэвшүүлэх саналыг Компанийн ТУЗ-д танилцуулна.
(Энэ заалтад Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
3.1.3. Компанийн ТУЗ-ийн гишүүнийг Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилно. Шаардлагатай тохиолдолд Компанийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор ТУЗ-ийн гишүүний үүргийг орлох этгээдийг Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах хүртэл түр томилж болно.
3.1.4. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүнд Компанийн болон ТУЗ-ийн үйл ажиллагааны талаар шаардлагатай мэдээллийг өгөх, танилцуулах замаар ТУЗ-ийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангана.
3.1.5. Засаглал, нэр дэвшүүлэх хороо нь ТУЗ-ийн нарийн бичгээр дамжуулан ТУЗ-ийн гишүүдийн залгамж халааны тасралтгүй байдлыг хадгалах зорилгоор нэр дэвшигчдээс ирүүлсэн баримт бичгийг хадгалж, нэр дэвшигчдийн жагсаалтад бүртгэн хадгална.
(Энэ заалтад Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
3.1.6. Засаглал, нэр дэвшүүлэх хороо нь Компанийн Эрх бүхий албан тушаалтанд нэр дэвшүүлэх боломжтой этгээдийн талаар судалгаа хийж, мэдээлэл цуглуулах, уулзалт ярилцлага хийх, нөөцийн бүртгэлд бүртгэх зэрэг арга хэмжээг байнга хэрэгжүүлнэ.
(Энэ заалтад Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
3.1.7. Засаглал, нэр дэвшүүлэх хороо нь ТУЗ-ийн гишүүдийн ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлэх бөгөөд ийнхүү үнэлсний үндсэн дээр улираан нэр дэвшүүлэх, эсхүл чөлөөлөх талаарх дүгнэлт гарган Компанийн ТУЗ-д танилцуулж, Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
(Энэ заалтад Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
3.2. Гүйцэтгэх захирлын залгамж халаа
3.2.1. Засаглал, нэр дэвшүүлэх хороо нь Гүйцэтгэх захиралд тавигдах шаардлага, шалгуурыг Компанийн дүрэм, Монгол Улсын хууль тогтоомж, Хорооноос баталсан холбогдох журамд нийцүүлэн тогтоож, Компанийн ТУЗ-д танилцуулна.
(Энэ заалтад Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18. тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
3.2.2. Гүйцэтгэх захирлын албан тушаалд шинээр болон улираан нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх нөхцөл байдал үүсэх үед Засаглал, нэр дэвшүүлэх хороо нь Компанийн дотоод хүний нөөц, эсхүл гаднаас сонгох эсэхийг шийдвэрлэнэ. Засаглал, нэр дэвшүүлэх хороо нь сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй байдлаар зарлан явуулах бөгөөд нэр дэвшигчийн талаар дүгнэлт гарган нэр дэвшүүлэх саналыг Компанийн ТУЗ-д хүргүүлж, ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн томилно.
(Энэ хэсэгт Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
3.2.3. Засаглал, нэр дэвшүүлэх хороо Гүйцэтгэх захирлын эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон гэрээний нөхцөлийг боловсруулах бөгөөд Компанийн ТУЗ-ийн дарга Гүйцэтгэх захиралтай тус гэрээг байгуулна.
(Энэ заалтад Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
3.2.4. Шаардлагатай тохиолдолд Компанийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор ТУЗ-өөс Гүйцэтгэх захирлын ажил үүргийг түр орлон гүйцэтгэх этгээдийг томилж болно.
3.2.5. Засаглал, нэр дэвшүүлэх хороо нь Гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэлтэй хагас жил тутам танилцаж, энэ талаар дүгнэлт гаргана. Засаглал, нэр дэвшүүлэх хорооноос Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний хугацаа дуусаж байгаа тохиолдолд түүний гэрээг сунгах, эсхүл дуусгавар болгох, шаардлагатай тохиолдолд гэрээг дуусгавар болгох буюу ажлаас чөлөөлөх саналыг Компанийн ТУЗ-д гаргаж болно.
(Энэ заалтад Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
3.3. Менежмент багийн гишүүний залгамж халаа
3.3.1. Гүйцэтгэх захирал нь Компанийн хүний нөөцийн бодлогод нийцүүлэн Менежмент багийн гишүүнд тавигдах шаардлага, шалгуурыг Компанийн дүрэм, Монгол Улсын хууль тогтоомж, Хорооноос баталсан холбогдох журамд нийцүүлэн тогтоож, Засаглал, нэр дэвшүүлэх хороонд танилцуулна.
(Энэ заалтад Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
3.3.2. Менежмент багийн гишүүнийг өөрчлөх, шинээр томилох, чөлөөлөх нөхцөл байдал үүсэх үед Гүйцэтгэх захирал нь Компанийн дотоод хүний нөөц, эсхүл гаднаас сонгох эсэхийг шийдвэрлэнэ. Гүйцэтгэх захирал нь сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй байдлаар зарлан явуулах бөгөөд нэр дэвшигчийн талаар дүгнэлт гарган нэр дэвшүүлэх саналыг Засаглал, нэр дэвшүүлэх хороонд танилцуулсны үндсэн дээр Менежмент багийн гишүүнийг өөрийн шийдвэрээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулна.
(Энэ заалтад Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
3.3.3. Гүйцэтгэх захирал нь Менежментийн багийн гишүүнд гишүүнд тавигдах шаардлага, шалгуурт нийцэх залгамжлагчийг хөгжүүлэх хувь хүний болон мэргэжлийн өсөлт, хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд түүнийг үнэлэх замаар залгамж халааны бодлогыг хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулалтыг хийнэ.
3.3.4. Шаардлагатай тохиолдолд Компанийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор Менежментийн багийн гишүүний үүргийг түр орлон гүйцэтгэх этгээдийг Гүйцэтгэх захирал томилно.
3.3.5. Гүйцэтгэх захирал нь Менежментийн багийн гишүүний ажлын гүйцэтгэлтэй хагас жил тутам танилцаж, энэ талаар дүгнэлт гаргана. Шаардлагатай тохиолдолд Менежментийн багийн гишүүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу ажлаас чөлөөлөх бөгөөд энэ талаар Засаглал, нэр дэвшүүлэх хороонд мэдээлнэ.
(Энэ заалтад Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
ДӨРӨВ. ХАРИУЦЛАГА, ХЯНАЛТ
4.1. Засаглал, нэр дэвшүүлэх хороо нь энэхүү Бодлогын дагуу Компанийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор ТУЗ-ийн гишүүд болон Гүйцэтгэх захирлын залгамжлагчийн бэлэн байдлыг хангахад анхаарч, хяналт тавин ажиллана.
(Энэ хэсэгт Компанийн ТУЗ-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24/18 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан)
4.2. Гүйцэтгэх захирал нь энэхүү Бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээс гадна Бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, Менежмент багийн гишүүдийн залгамж халааны бэлэн байдлыг хангаж ажиллана.
ТАВ. БУСАД
5.1. Энэхүү Бодлого нь Компанийн ТУЗ баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
5.2. Энэхүү Бодлогыг холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэн шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах эрх гагцхүү Компанийн ТУЗ-д хадгалагдана.
5.3. Энэхүү Бодлогоор зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж болон Компанийн дүрэм, журамд заасны дагуу зохицуулна.
5.4. Энэхүү Бодлогод иш татсан хууль тогтоомжийн аливаа зохицуулалтад өөрчлөлт орсноор холбогдох зүйл, хэсэг, заалтууд өөрчлөгдсөн нь энэхүү Бодлогын тухайн зохицуулалт хүчингүй болох үндэслэл болохгүй.
-ЛЭНДМН ББСБ ХК-