Зээлийн тооцоолуур

МЭДЭЭЛЛИЙН
АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны зорилт

“ЛэндМН ББСБ” ХК нь технологи ашигласан зээлийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгч, ханган нийлүүлэгч, байгууллагын мэдээллийн нууцлал, хүртээмжтэй байдал, бүрэн байдлыг хангах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандарт (MNS ISO/IEC 27001:2021)-ын дагуу буюу Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, хянах, тасралтгүй сайжруулна.

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нь дараах зорилтуудыг баримтална. Үүнд:

  1. Мэдээллийн нууцлалыг хамгаалах: Мэдээллийн хөрөнгө нь компанийн өмч бөгөөд түүний бүрэн бүтэн байдал болон нууцлалыг чанд хамгаална. 
  2. Хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын шаардлагыг хангах: Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсын хууль, Зохицуулагч байгууллагын мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой дүрэм, журам, стандартын шаардлагад нийцүүлж, МАБ–ын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулна.
  3. Бизнесийн тасралтгүй байдлыг хангах: Компанийн үнэт цаас эзэмшигч, үйлчилгээ үзүүлэгч, харилцагч байгууллагууд болон харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлын хангах нөхцөлийг бүрдүүлж бизнесийн үйл ажиллагааны тогтвортой тасралтгүй байдлыг хангахад чиглэнэ. Мэдээллийн аюулгүй байдал “МАБ”-ын удирдлагын бодлого нь компанийн стратегийн чиглэлд нийцүүлсэн мэдээлэл технологийн бодлого болон мэдээллийн аюулгүй байдлын зорилтуудыг тодорхойлох зарчмыг баримтална.
  4. Бизнесийн харилцаа: МАБын удирдлагын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, үүрэн холбоо, банк, төсөл хэрэгжүүлэгч гэх мэт төрийн болон хувийн байгууллагуудтай гэрээ байгуулж хамтарч ажиллахдаа бодлогын дагуу ISO27001 стандартыг хангахуйц шаардлагыг хангах зарчим баримтална.
  5. МАБ-ын эрсдэлийн удирдлага: МАБ-ын эрсдэлийн төрөл, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүлээн зөвшөөрөх хязгаар, тэдгээрийн эзэд/хариуцагч/-ийг тодорхойлохдоо “Эрсдэлийн удирдлагын бодлого”-д заасны дагуу удирдаж, тодорхойлно.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл