ЛЭНДМН ББСБ ХК-ийн Харилцагчийг хамгаалах журам
Гарчиг
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Энэхүү Харилцагчийг хамгаалах журам (цаашид “Журам”)-ын зорилго нь “ЛэндМН ББСБ” ХК (цаашид “Компани”) нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчийг хамгаалах бүхий л үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай зарчмуудыг тодорхойлоход оршино.
- Энэхүү Журамд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
“Компанийн Ёс зүйн дүрэм” гэдэг нь Компанийн бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа баримтлах хууль ёсны бөгөөд ёс зүйн шаардлагыг хангаж Компанийн нийт ажилтнуудад тогтоон хэвшүүлэх, дагаж мөрдүүлэх дүрэм юм.
“Зохицуулагч байгууллага” гэдэг нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, бодлого зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиг үүрэг бүхий байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болох Монголбанк нарыг ойлгоно.
ХОЁР. ХАРИЛЦАГЧИЙГ ХАМГААЛАХ ЗАРЧМУУД
- Компани нь Харилцагчийг хамгаалах дараах зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллана.
- Харилцагчид тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг зохистой байдлаар, хүндрэл учруулахгүйгээр хүргэх
2.2.1 Компани нь харилцагчдынхаа бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэглээ (төрөл, давтамж)-ийг тодорхой сегментээр судалдаг байна.
2.2.2 Тохирох бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохын тулд харилцагчдын сэтгэл ханамжийн судалгааг тодорхой давтамжтайгаар хийнэ.
2.2.3 Харилцагчийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, харилцагчийн ялгаатай байдал болон хязгаарлагдмал байдлыг анхаарч бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх сувгийг сонгон ашиглана.
2.2.4 Бүтээгдэхүүн үйлчилгээ нь харилцагчид хүндрэлгүй, хор хөнөөлгүй байх зарчмыг баримтлана. - Харилцагчийг өрийн дарамтнаас хамгаалах
2.3.1 Харилцагчийн эргэн төлөх чадварт тулгуурлан зээлийн шийдвэр гаргана.
2.3.2 Зээлийн явцын хяналтыг хийж харилцагчийг хэт их өрийн дарамтнаас хамгаалах арга хэмжээ авч ажиллана.
2.3.3 Ханшийн өсөлт, зах зээлийн хэлбэлзэлтэй холбоотой харилцагчид орлого олдог валютаар санхүүжилт олгохыг эрхэмлэнэ. - Бүтээгдэхүүн үйлчилгээндээ ил тод байдлыг эрхэмлэх
2.4.1 Бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл /хэмжээ, хугацаа, хүү, шимтгэл, эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгө гэх мэт/, зээлдэгчид тавигдах шаардлага, шалгуур нь харилцагчид ил тод, нээлттэй байна.
2.4.2 Харилцагчийг бүтээгдэхүүн үйлчилгээ авахаас өмнө мэдээллийг тодорхой танилцуулах бөгөөд гэрээ байгуулсаны дараа харилцагчид үлдэх гэрээний хувийг биет болон цахим шуудангаар хүргүүлдэг байна.
2.4.3 Бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхэд явцад харилцагчаас авах шимтгэл, хураамж, нэмж гарах зардал мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудаст нийтэд ил тодоор мэдээлнэ. - Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өртөг тодорхой байх, хариуцлагатай тогтоох
2.5.1 Компани нь бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өртгийг /хүү, шимтгэл, өгөөжийн хувь хэмжээ/ зах зээлийн хөтөч үзүүлэлт болох Монголбанкны бодлогын хүү, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан үзүүлэлтүүд, ижил төрлийн үйлчилгээ үзүүлж буй өрсөлдөгч байгууллагуудын зах зээлийн үнэ дээр тулгуурлан шударгаар тогтоодог байна.
2.5.2 Зээлийн хүүг зохицуулагч байгууллагаас гаргасан аргачлалын хүрээнд, ашигласан хугацаагаар тооцох бөгөөд тооцох аргачлал, хүүгийн хувь хэмжээг гэрээнд тусгасан байна.
2.5.3 Харилцагчид танилцуулаагүй, мэдээлээгүй шимтгэл, хураамж авахгүй байна. - Харилцагчид шударга, хүндэтгэлтэй хандах
2.6.1 Компанийн бүх ажилтнууд “Компанийн Ёс зүйн дүрэм”-ийг баримтлан ажиллана.
2.6.2 Компанийн бүх ажилтнууд харилцагчтай шударга, хүндэтгэлтэй, ялгаварлан гадуурхахгүйгээр харилцана.
2.6.3 Ажилтнууд нь харилцагчид ёс зүйгүй борлуулалт хийх, түрэмгий арга барил ашиглахыг хориглоно.
2.6.4 Харилцагчаас авлага цуглуулах үйл ажиллагааны үед харилцагчид хүндэтгэлтэй хандах, харилцагчийн эрхийг хамгаалах зарчмыг баримтлана. - Харилцагчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах
2.7.1 Харилцагчийн мэдээллийг цуглуулах, ашиглах, түгээх, хадгалахад зориулсан мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын бодлоготой байна.
2.7.2 Харилцагчдад мэдээллийн нууцлал, мэдээллийн эрхийн талаар мэдээлэл өгдөг байна.
2.7.3 Харилцагчийн мэдээлэлд хандах эрх бүхий бүх шатны ажилтнуудтай харилцагчийн мэдээлэлийг задруулахгүй байх үүрэг бүхий нууцын гэрээ байгуулна. - Харилцагчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх
2.8.1 Харилцагчид хэрэглэхэд хялбар, хүртээмжтэй, оновчтой гомдол гаргах системтэй байна.
2.8.2 Компани нь харилцагчийн гомдлыг үр дүнтэйгээр шийдвэрлэх ба харилцагчид шийдвэрлэсэн эсэх талаар мэдээллийг хүргэдэг байна.
2.8.3 Харилцагчийн санал гомдлыг үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулахад ашиглах, цаашид давтахгүй байх тал дээр анхаарна. - Компанийн удирдлага нь харилцагчийг хамгаалах зарчмуудыг дэмжиж ажиллах
2.9.1 Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь нийгэм эдийн засаг, санхүүгийн мэдээлэлд тулгуурлан стратегийн шийдвэр гаргадаг байна.
2.9.2 Компанийн Гүйцэтгэх удирдлагын баг нь нийгэм эдийн засаг, санхүүгийн мэдээлэлд тулгуурлан стратегийн болон үйл ажиллагааны шийдвэр гаргадаг байна.
2.9.3 Компани нь бүх ажилтнуудыг Харилцагчийг хамгаалах журмын сургалтанд хамруулсан байна.
2.9.4 Компани нь ажилтны Гүйцэтгэлийн үнэлгээний журамд Харилцагчийг хамгаалах үзүүлэлтийн шалгуурыг оруулан тооцдог байна.
ГУРАВ. ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТ, ХЯНАЛТ
- Компани Харилцагчийг хамгаалах журмын зарчмуудыг бусад бодлого, журам болон шийдвэр гаргах тогтолцоондоо тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллана.
- Журмын хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавих нь Компанийн удирдлагын багийн оролцоотой хийгдэх ба Харилцагчийг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой сайжруулах шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээний шийдвэрийг тухай бүр гарган ажиллана.
ДӨРӨВ. БУСАД
- Энэхүү Журам нь Компанийн Гүйцэтгэх захирал баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
- Энэхүү Журмаар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж болон Компанийн дүрэм, журамд заасны дагуу зохицуулна.
“ЛЭНДМН ББСБ” ХК