Зээлийн тооцоолуур

Дэлхийн эн,
Үнэнч сэтгэл,
Эвийн хүч

Бидний тухай

Монгол улсын зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж буй барьцаагүй хямд өртөгтэй, хэрэглээний цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Алсын хараа

Дэлхийн энтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ Монголын санхүүгийн зах зээлд манлайлна.

Уриа үг

“Дэлхийн эн, Үнэнч сэтгэл, Эвийн хүч”

Эрхэм зорилго

Хиймэл оюун ухаанд суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ санхүүгийн салбарт шинэ жишиг тогтоогч таны АНД байна.

Үнэт зүйлс

ИННОВАЦИ, ХУРД, УХААЛГААР АЖИЛЛАХ, ЗОГСОЛТГҮЙ СУРАЛЦАХ, ХАРИУЦЛАГА, ХҮН ТӨВТ

ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГЫН БАГ

Ц.Ууганбаяр

“ЛэндМН ББСБ ХК” Гүйцэтгэх захирал

К.Мадоно

“ЛэндМН ББСБ” ХК Ерөнхийлөгч

Г.Мөнхтулга

“ЛэндМН ББСБ” ХК Хөрөнгө оруулалт хариуцсан захирал

Н.Мөнхбат

“ЛэндМН ББСБ” ХК Санхүү хариуцсан захирал

Ж.Сосор

“ЛэндМН ББСБ” ХК ​ Бизнес хөгжлийн газрын захирал

M.Түвшинжаргал

“ЛэндМН ББСБ ХК” Үйл ажиллагааны газрын захирал


Х.Энхжаргал

"ЛэндМН ББСБ" ХК Борлуулалт, хамтын ажиллагаа хариуцсан захирал

Б.Наранцацрал

"ЛэндМН ББСБ" ХК Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал

Э.Пунсалдулам

"ЛэндМН ББСБ" ХК Тусгай активын хэлтсийн захирал

О.Гантулга

"ЛэндМН ББСБ" ХК Маркетингийн хэлтсийн захирал

АНД Глобал компани нь ЛэндМН ББСБ ХК-ийн толгой компани бөгөөд группийн хөрөнгө оруулалт, стратеги, менежментийн чиг үүргийг хариуцан ажилладаг.

Компанийн зүгээс International Finance Corporation (IFC) — Дэлхийн Банкны Группийн гишүүн байгууллага, болон AEON Financial Service — Японы тэргүүлэгч санхүүгийн группээс Series B шатны нийт 21.4 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн нь Ази тивийн хэмжээнд ховор тохиох томоохон хэмжээний хөрөнгө оруулалт болсон юм. Үүний үр дүнд компанийн үнэлгээ ойролцоогоор 100 сая ам.долларт хүрээд байна. Өнөөгийн байдлаар АНД Глобал нь 13 охин компани, 250 гаруй ажилтантайгаар олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж байна.

АНД Солюшнс компани нь Монголд анх удаа шинэлэг, хямд өртөгтэй, гар утсанд суурилсан санхүүгийн технологийг хөгжүүлж, ЛэндМН ББСБ ХК-д нийлүүлэн системийн найдвартай ажиллагааг хариуцан ажиллаж ирсэн туршлагатай. Өдгөө тус компани хиймэл оюун ухаанд суурилсан финтек технологио 11 улс руу экспортолж, дижитал санхүүгийн хүртээмжийг дэлхий даяар тэлсээр байна.

ШАГНАЛУУД