Бүтээгдэхүүний нөхцөл
Хэмжээ
1,000₮ – 50,000,000₮
Хугацаа
30 эсвэл 60 хоног
Хүү
0%
Зээлийн эрхийн хэмжээ | 1,000₮ – 50,000,000₮ |
---|---|
Зээлийн зориулалт | Худалдан авалт |
Хугацаа | 30 эсвэл 60 хоног |
Хүүгийн хэмжээ | 0% |
Үйлчилгээний хураамж | Байхгүй |
Зээл төлөх хэлбэр | Сонгосон хугацаандаа хүссэнээрээ |
Нэмэлт нөцхөл | 31, 61 дэх хоногоос Lend Зээл рүү шилжинэ |
- 1. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн байх
- 2. Сүүлийн 6 сараас дээш хугацаанд тогтмол орлого хүлээн авсан байх
- 3. ДАН системээс НДШ-ийн мэдээллээр мөн орлого хүлээн авдаг дансны хуулга илгээж, зээлийн шугамын эрхээ тооцуулах
- 4. Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, түүхгүй байх
- 5. Өр, орлогын харьцааны түвшин зээл эргэн төлөхөд хүрэлцэхүйц байх
LendDy гэж юу вэ?
LendDy нь LendMN-ийн зээлийн эрхтэй харилцагчдад зориулсан үйлчилгээ бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдээс хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг урьдчилгаа, хүү, шимтгэлгүйгээр шууд авах боломжийг олгодог.
Онцлог, давуу талууд
- Урьдчилгаагүй, хүүгүй, шимтгэлгүй
- 1,000₮-с дээш дүнтэй бүх худалдан авалтанд ашиглах боломжтой
- Хүссэн дүнгээр хугацаандаа эргэн төлөлт хийнэ
Хэн ашиглах боломжтой вэ?
LendMN аппликейшнд хэрэглээний зээлийн эрх нь үүссэн хэрэглэгч бүр ашиглаж болно. Үүссэн эрхийн хэмжээгээр худалдан авалт хийх боломжтой.
Хаана, хэрхэн ашиглах вэ?
LendDy гэсэн логотой худалдаа, үйлчилгээ эрхлэгчдээс худалдан авалт хийхдээ ашиглана.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгч төлбөрийн нэхэмжлэхийг таны LendMN апп руу илгээн тухайн нэхэмжлэх дээрх нөхцөлийн мэдээлэлтэй сайтар танилцан баталгаажуулснаар бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шууд авна.
Эргэн төлөлтөө хэрхэн хийх вэ?
Худалдан авалт хийх үедээ хугацааг сонгож, хугацаандаа хүссэнээрээ төлнө. Хэрвээ хугацааны эцэст үлдэгдэлтэй байвал автоматаар Lend Зээл рүү шилжинэ.
Бонус оноо цуглуулж болох уу?
Хугацаандаа бүрэн төлбөл Lend Зээлийн адил бонус оноо цуглуулах боломжтой.
Бүтээгдэхүүний
нөхцөл
Хэмжээ
100’000₮-50,000,000₮
Хугацаа
Хүү
Зээлийн эрхийн хэмжээ | 100’000₮-50,000,000₮ |
---|---|
Зээлийн зориулалт | Худалдан авалт |
Урьдчилгаа | Урьдчилгаагүй |
Хүүгийн хэмжээ | Хүү, шимтгэлгүй |
Зээл төлөх хэлбэр | 60 хоногт хүссэнээрээ |
Харилцагч та FLEXI зээлийн эрх үүссэн тохиолдолд Flexi Pay үйлчилгээг ашиглах боломжтой.
- 1. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн байх
- 2. Тогтмол орлого хүлээн авдаг банкны данстай
- 3. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхгүй
- 4. Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан байх юм
Flexi гэж юу вэ?
Харилцагч Танд өөрийн санхүүгийн хэрэгцээг хүссэн үедээ хялбараар шийдэх боломжийг олгохоор ЛэндМН-ийн зүгээс санал болгож буй илүү урт хугацаа, уян хатан төлөлтийн нөхцөл бүхий цоо шинэ зээлийн бүтээгдэхүүн юм.
FLEXI зээл нь Таны авч ашиглах боломжтой зээлийн эрх болон хугацааны дээд хэмжээг тодорхойлж, тус хэмжээний дотор олон давтамжтайгаар зээл авах, эргүүлэн төлөх буюу зээлийн шугам хэлбэрээр ашиглах боломжийг Танд олгох болно.
1.1 FLEXI зээлийн гол нөхцөл юу вэ?
- Зээлийн эрхийн хэмжээ: 5 сая – 50 сая төгрөг
- Зээлийн үндсэн хүү (сараар): 3.99% (хэрэв хугацаандаа эргэн төлбөл тухайн сарын хүү буурч 3.51% болох боломжтой)
1.2 FLEXI зээлийн ОНЦЛОГ юу вэ?
- Зөвхөн танд зориулсан зээлийн шугам
- Зээлийн хэмжээ өндөр тогтох боломжтой
- Зээлийн шугамаа тогтмол ашиглаж, олон давтамжтай зээл авах боломжтой
- Уян хатан төлөлтийг урт хугацаанд хийх боломжтой
- Хугацаандаа хийсэн төлөлтөд хөнгөлөлттэй хүү ашиглах эрхтэй
- Сард 1 удаа, өөрийн сонгосон өдөр эргэн төлөх боломжтой
- Зээл олголтын шимтгэл, торгуулийн хүү байхгүй
Flexi зээл хэрхэн авах вэ?
Та анх удаа FLEXI зээл авах гэж буй бол дор дурдсан үйлдлүүдийг гүйцэтгэснээр зээл авах боломжтой:
4.1. Та өөрийн тогтмол орлого хүлээн авдаг банкны дансны хуулгаа илгээж, FLEXI зээлийн шугамын эрхийг LendMN аппликейшнд автоматаар тооцуулна.
4.2. Цахимаар FLEXI зээлийн гэрээ байгуулах
4.3. Зээлийн хэмжээ, сар бүр зээл төлөх өдрөө 1 удаа сонгох
4.4 Зээл эргэн төлөх хуваарьтай танилцах
4.5. Цахимаар FLEXI зээлийн гэрээний хавсралтыг баталгаажуулах
Та FLEXI зээлийн шугамаа үргэлжлүүлэн ашиглах буюу зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх тохиолдолд тухай бүр зээл эргэн төлөх хуваарьтай танилцаж, гэрээний хавсралтаа баталгаажуулахад хангалттай.
Хэзээ төлөх вэ?
FLEXI зээл нь сардаа 1 удаа, өөрийн сонгосон зээл төлөх өдөртөө эргэн төлөх нөхцөлтэй байна.
5.1. Зээл эргэн төлөх өдрөө хэрхэн тодорхойлох вэ?
- Та FLEXI зээлийн шугамаа ашиглан анх удаа зээл авах үед сар бүрийн зээл эргэн төлөх өдрөө 1 удаа сонгох шаардлагатай.
- Таны сонгосон зээл эргэн төлөх өдөр нь зээл эргэн төлөх хуваарьт тусаж, баталгаажна.
5.2. Зээл эргэн төлөх өдрөө өөрчлөх боломжтой юу?
- Та зээл эргэн төлөх өдрөө өөрийн авсан зээлээ бүрэн эргүүлж төлөх хүртэл дахин өөрчлөх боломжгүй болохыг анхаарна уу.
5.3. Зээл эргэн төлөх хуваарь гэж юу вэ?
- Та FLEXI зээлийн шугамаа ашиглах бүрд таны ашиглаж буй зээлийн үлдэгдлээс шалтгаалан тооцогдсон, зээл эргэн төлөх өдөр хэдий хэмжээний зээлийн төлбөрийг ямар хугацаанд төлөх мэдээллийг агуулсан хуваарь юм.
- Та FLEXI зээлийн шугамаа ашиглах бүрд зээл эргэн төлөх хуваарьтай танилцаж, баталгаажуулна.