Монгол улсын анхдагч финтек компани болох “ЛэндМН ББСБ” ХК-ийн зүгээс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өрхийн болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих зорилгоор 100 сая төгрөг хүртэлх бизнесийн зээлийг ямар нэгэн барьцаагүй, 100% дижиталаар санал болгож эхэллээ.
Хөгжиж буй орнуудын 10 шинэ ажлын байр тутмын 7 нь жижиг, дунд бизнесийн секторт бий болдог бөгөөд энэхүү салбарыг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт хурдсаж, ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой учир ЛэндМН нь технологиор дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгынхоо хүрээнд энэхүү цоо шинэ, уян хатан нөхцөлтэй “Flexi Business” зээлийн бүтээгдэхүүнээ эхний ээлжид эмэгтэй бизнес эрхлэгч нартаа санал болгож байна.
“Flexi Business” зээл нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар ямар нэгэн барьцаа хөрөнгө, нэмэлт материал бүрдүүлэлт шаардахгүйгээр 100% дижиталаар олгож байгаагаараа онцлог юм. Мөн зээлийн хугацааны хувьд хамгийн урт бөгөөд боломжит зээлийн эрхээ бизнесийн хэрэгцээндээ тулгуурлан олон удаа ашигладгаараа давуу талтай.
Зээл авах гэж олон удаа банк, санхүүгийн байгууллагыг зорьдог байсан цаг хугацаа технологийн дэвшлийн үр дүнд улам бүр үгүй болж байна. Монголдоо төдийгүй ЗҮҮН ӨМНӨД АЗИДАА АНХДАГЧ энэхүү технологийн шийдлийг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ хамгийн түрүүнд санал болгож байгаадаа ЛэндMН-ийн баг хамт олон туйлын их баяртай байна.
“Flexi Business” зээлийн зээлдэгч нь дараах шаардлагуудыг хангасан байна.
- Эмэгтэй бизнес эрхлэгч байх, LendMN аппликейшнд бүртгэл үүсгэх
- Бүртгэлтэй компанитай байх (100% өөрийн эзэмшил)
- Тогтвортой бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байх (сүүлийн 1 буюу түүнээс дээш жил)
- Сайн зээлийн түүхтэй байх (иргэн болон компани)
“Flexi Business” зээлийн хүсэлт илгээх: www.lend.mn/flexi-business-form
LendMN аппликейшн татах: lend.mn/app
ЛэндМН-тэй хамтдаа 8 дахь жилийн түүхийг бүтээлцэж ирсэн нийт 1.2 сая харилцагчдадаа болон бизнес эрхлэгч уйгагүй хөдөлмөрч хайр татам нийт бүсгүйчүүддээ удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.
LendMN – Хамтдаа Асаая