ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 12 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 20/37 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК нь 2020 оны 12 сарын 24-ний өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021 оны 03 сарын 09-ний өдрөөс 2021 оны 03 сарын 12-ны өдрийн хооронд нийт 158,137 ширхэг хувьцааг худалдан авч халааслалаа. Компанийн хувьцааг эргүүлэн худалдан авсан арилжааны төрөл дараах байдалтай байна.
Арилжааны төрөл |
Тоо ширхэг |
Нийт үнийн дүн |
Энгийн |
158,137 |
₮ 6,441,229.50 |
2021 оны 3 сарын 12-ны өдрийн хаалтын байдлаар 20/37 тоот тогтоолын хүрээнд нийт халаасласан хувьцааны тоо 33,984,140 байна.