Лэнд ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд амжилттай явагдаж дууслаа.
“Мөнгөний үнэ цэнээ өсгөе” гэсэн уриан дор өгөөжөө сар бүр хүртэх боломжтой нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 17 хувийн өгөөжтэй Хөрөнгөөр баталгаажсан 48,500 ширхэг үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа андеррайтер төвтэйгөөр олон нийтэд амжилттай арилжаалагдаж захиалга хаагдлаа.
Тодруулбал 2022 оны 10 дугаар сарын 20-ны 10 цагт анхдагч зах зээлийн арилжаа эхэлж Лэнд ХБҮЦ нь нийт 299-н хөрөнгө оруулагчаас 4.85 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьсон үнийн дүн 100% амжилттайгаар, татан төвлөрүүлэхээр зорьсон өдрөөс 1 хоногийн өмнө биеллээ. Энэхүү Лэнд ХБҮЦ нь зах зээлд эрэлт ихтэй байсны гол шалтгаан нь олон нийтэд нийт 5 удаа нээлттэй бонд санал болгосон “ЛэндМН ББСБ” ХК нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн санал болгодог, найдвартай компани гэдгийг илтгэж байна.
Анхдагч зах зээлийн арилжаа андеррайтер төвтэй явагдаж амжилттай хаагдсан тул, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдах тул авч амжаагүй харилцагч хоёрдогч зах зээлээс авах бүрэн боломжтой.