ЛэндМН-ийн итгэл даасан 4 дэх удаагийн нээлттэй “Лэнд Бонд” нь 24 сарын хугацаатай, жилийн 18%-ийн хүүтэй, улирал тутам хүү төлөгдөх, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 90,000 ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлэх албан ёсны хүндэтгэлийн цан цохих ёслолын үйл ажиллагаа Монголын Хөрөнгийн Биржид өнөөдөр амжилттай боллоо.
“Лэнд Бонд” -ын анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 10 цагт цан цохиж нээгдсэн даруй арилжаа зарлагдсан хугацаанаас өмнө нийт 89 хөрөнгө оруулагчдаас 9.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, амжилттай хаагдлаа.“Лэнд Бонд”-д гаргах ажилд хамтран ажиллаж амжилттай зохион байгуулсан мэргэжлийн оролцогч талууд болох андеррайтер “Райнос инвестмент ҮЦК”ХХК,“Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК, “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК, “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, “Нийслэл Аудит” ХХК нартаа баярлалаа.
“ЛэндМН ББСБ” ХК-д итгэл хүлээлгэсэн “Санхүүгийн Зохицуулах Хороо” болон “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.Бид өөрсдийн тогтоосон жишгийн дагуу хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, уламжлалт болон шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэвшилтэт технологи дээр тулгуурлан шинэлэг байдлаар харилцагч нартаа хүргэж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн санхүүгийн салбарыг манлайлан ажилласаар байх болно.
Бидэнтэй үргэлж хамт байж, бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг “Лэнд Бонд”-д хөрөнгө оруулсан нийт хөрөнгө оруулагч нартаа баярлалаа.
Асаа. Асуудлаа шийд-ЛэндМН