Зээлийн тооцоолуур

“ЛЭНДМН ББСБ” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА Mongolian Stock Exchange – Монголын Хөрөнгийн Бирж ДЭЭР ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ЛЭНДМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр 08 дугаар сарын 15-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

2023 оны эхний хагас жилд компанийн нийт зээлийн багц 86.4 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 95.2%-иар өссөн.

Нийт орлого өмнөх оны мөн үеэс 155%-иар өсч, 20.7 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашиг 390.4%-иар өсч 8.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Онцлох үйл явдал:

“ЛэндМН ББСБ” ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа амжилттай зохион байгуулж, Монголд хамгийн уян хатан нөхцөлтэй шинэ “FLEXI” зээлийн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, харилцагчдадаа үе шаттайгаар хүргэн ажиллаж байна.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 23/09 тогтоолын дагуу нэгж хувьцаанд 1.75 төгрөг буюу нийт 1,293,778,000 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олголоо.

Дэлгэрэнгүй тайлантай танилцах линк:  

  1. Тайлан үзэх

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл