“ЛэндМН ББСБ” ХК нь “Санхүүгийн зохицуулах хороо” болон “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-оос 20 тэрбум төгрөгийн хаалттай бонд гаргах зөвшөөрлөө авсан ба 2024 оны 09 сарын 30-ны байдлаар нийт 8 транчаар 16.39 тэрбум төгрөгийн хаалттай бондыг гаргаад байна.
Бонд гаргаснаас хойш нийт 8 удаагийн хүүгийн төлөлтийг цаг тухайд нь хийж, бүх үнэт цаас эзэмшигчдийн дансанд амжилттай байршуулсан ба тус бондын андеррайтер компаниар “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК болон “Райнос Инвестмент ҮЦК” ХХК ажиллаж, үйл явцыг хариуцлагатайгаар зохион байгуулав.