Зээлийн тооцоолуур

“ЛЭНДМН ББСБ” ХК 1.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар боллоо

 

2022 онд “ЛэндМН ББСБ” ХК (MSE:LEND)-ийн зээлийн багц өмнөх жилийн эцсээс 2.1 дахин өсөж 71.1 тэрбум төгрөг, компанийн цэвэр ашиг 5.53 тэрбум төгрөгт хүрсэн байна.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн хурлаас компанийн нэгж хувьцаанд 1.75 (нэг зууны далан тав) төгрөгийг ногдол ашиг тооцон олгохоор тогтоож, 2022 оны цэвэр ашгийн 23.4 (хорин гурав аравны дөрөв) хувийг буюу 1,293,778,000 (нэг тэрбум хоёр зуун ерэн гурван сая долоон зуун далан найман мянга) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашгийг 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгох юм.

Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж, энэ талаар хувьцаа эзэмшигчдэдээ эргэн мэдээлэх болно.


“ЛЭНДМН ББСБ” ХК

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл