Зээлийн тооцоолуур

“ЛэндМН ББСБ” ХК Хувьцаагаа эргүүлэн худалдан авах хоёр дахь хөтөлбөрийг зарлалаа

 

Мэдэгдэл

“ЛэндМН ББСБ” ХК Хувьцаагаа эргүүлэн худалдан авах хоёр дахь хөтөлбөрийг зарлалаа


“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 12 сарын 23-ны өдрийн ээлжит хурлын 20/37 тоот тогтоолын дагуу “ЛэндМН ББСБ” ХК нь 2020 оны 12 сарын 24-ний өдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд  2020 оны 12 сарын 24-ны өдрөөс 2021  оны 03 сарын 31-ний өдрийн хооронд нийт 37,609,730 ширхэг хувьцааг худалдан авч халаасалсан билээ.

Харин 2021 оны 04 сарын 23-ны өдрийн “ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд тус хурлаар компанийн гаргасан хувьцааны ханшийг тогтворжуулах зорилгоор өөрийн гаргасан хувьцааг үргэлжлүүлэн худалдаж авах шийдвэрийг дахин гаргаж ТУЗ-ийн 21/17 тоот тогтоолоор баталлаа. 

Компанийн хувьцааг эргүүлэн худалдан авч халааслах нөхцөлийг доорх хүснэгтээс харна уу.

КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВЧ ХАЛААСЛАХ НӨХЦӨЛ 



Нэг өдөрт эргүүлэн худалдаж авах хувьцааны тооны дээд хязгаар

Төлөөлөн удирдах зөвлөлийн эргүүлэн худалдаж авахыг зөвшөөрсөн нийт энгийн хувьцааны 10 арав хувиас хэтрэхгүй. Энэ нь доорх 4 дэх хэсэгт заасан Багц худалдан авалтад хамаарахгүй.


Дараалсан 30 хоногийн хугацаанд эргүүлэн худалдаж авах хувьцааны тооны дээд хязгаар

Төлөөлөн удирдах зөвлөлийн эргүүлэн худалдаж авахыг зөвшөөрсөн нийт энгийн хувьцааны 25 хувиас хэтрэхгүй. Энэ нь доорх 4 дэх хэсэгт заасан Багц худалдан авалтад хамаарахгүй.


Хувьцааг эргүүлэн худалдаж авах дээд үнэ

Өмнөх 30 хоногийн Хөрөнгийн биржийн арилжааны жигнэсэн дундаж ханшийн 105 (нэг зуун тав) хувиас хэтрэхгүй. 


Багц арилжааны худалдан авах ханшийн дээд  хязгаар

Нийлбэр дүнгээрээ 250,000,000 (хоёр зуун тавин сая) төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хувьцаа эргүүлэн худалдаж авах багц арилжааны хэлцлийн нэгж хувьцааны ханш нь өмнөх 30 хоногийн Хөрөнгийн биржийн арилжааны жигнэсэн дундаж ханшийн 105 (нэг зуун тав) хувиас хэтрэхгүй 


Хувьцааг эргүүлэн худалдаж авах үйл ажиллагаа үргэлжлэх хугацаа 

2021 оны 4 сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал


Мэдээлэл түгээх

Долоо хоног тутмын баасан гарагт тухайн долоо хоногт халаасалсан хувьцааны тоо, дундаж ханшийн талаарх мэдээллийг Компанийн www.lend.mn болон Хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ. 

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл