Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Новотел зочид буудалд зохион байгуулсан “КОМПЛАЕНСЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ” сэдэвт хэлэлцүүлэгт “ЛэндМН ББСБ” ХК (“ЛэндМН”) оролцлоо.
Нээлттэй хувьцаат компаниуд, зохицуулалтай этгээд болон судлаачдын төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлгийн “Компанийн засаглалын кодексын хэрэгжилт” хэсэгт ЛэндМН-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Итгэл панелистаар оролцож, ЛэндМН-ийн “Компанийн засаглалын кодекс”-ыг амжилттай хэрэгжүүлж буй туршлага, сайн засаглалын хүрээнд хуримтлуулсан мэдлэгээсээ хуваалцсан байна.
ЛэндМН нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш компанийн засаглалдаа олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, түүгээр дамжуулан хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангасан нээлттэй, итгэлтэй компани болохын төлөө хичээнгүйлэн ажилласаар ирсэн юм.
Энэхүү хүчин чармайлтын үр дүнд ЛэндМН нь 2023 оны 11 дүгээр сарын байдлаар Санхүүгийн Зохицуулах Хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс”-ыг бүрэн буюу 100% ханган ажиллаж, үлгэр жишээ нээлттэй хувьцаат компаниудын нэгт зүй ёсоор тооцогдож байна. Энэ нь ЛэндМН-ийн бизнесийн үйл ажиллагаа урт хугацаанд тогтвортой үргэлжилж, цаашид ч үнэ цэнтэй байж чадахыг баталсан үйл явдал билээ.
Бидэнд үргэлж итгэл хүлээлгэдэг хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчид, нийт харилцагчдадаа болон бидний үйл ажиллагааг дэмжин ажилладаг Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Биржийн хамт олонд ЛэндМН-ийн хамт олны зүгээс талархсанаа илэрхийлье.
#LendMN #ХамтдааАсаая