Зээлийн тооцоолуур

“ЛЭНДМН ББСБ” ХК НЬ БҮРЭН ДИЖИТАЛ, БАРЬЦААГҮЙ БИЗНЕСИЙН ЗЭЭЛИЙГ ЖДҮ ЭРХЛЭГЧДЭДЭЭ ХҮРГЭХ ЗОРИЛГООР, “БАЯНЗҮРХ НЭГ ЗҮРХ” ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

“ЛэндМН ББСБ” ХК болон ЖДҮ-ийг дэмжих “Баянзүрх Нэг зүрх” төв нь 2024 оны 3-р сарын 6-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт “ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр, “Баянзүрх Нэг зүрх” төвийн захирал Г.Адъяасүрэн нар гарын үсэг зурсан бөгөөд Хамтын ажиллагааны хүрээнд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бичил, ЖДҮ эрхлэгч нарт бүрэн дижитал, барьцаагүй бизнесийн зээлийг олгох боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт тусгалаа.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр: “ЛэндМН нь Бизнес эрхлэгчдийнхээ онцлогт тохирсон барьцаагүй бизнесийн зээлийг бүрэн дижиталаар шийдсэн Flexi Business зээлийн бүтээгдэхүүнээ нийтэд санал болгож эхлээд удаагүй байгаа билээ.

Энэхүү зээлийн үйлчилгээгээ хамтран ажиллаж буй мэргэжлийн холбоо, төвүүдийн ЖДҮ эрхлэгч нарт санал болгох боломжтой болсондоо баяртай байна. Бүрэн дижитал бизнесийн зээл маань бизнес эрхлэгчдийн  цаг завыг хэмнээд зогсохгүй, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, түүгээрээ дамжуулан эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж итгэж байна.” гэсэн бол;

“Баянзүрх Нэг зүрх” төвийн захирал Г.Адъяасүрэн: “Төр болон Хувийн хэвшлийн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БЗД-ийн ЖДҮ эрхлэгч нар маань барьцаагүй, финтек зээлийн үйлчилгээг  түргэн шуурхай авах боломж бүрдэх гэж байгаад бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс ЛэндМН-ийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье” хэмээсэн юм.

Дижитал бизнесийн зээлийн онцлог нь орон зай, цаг хугацаанаас үл хамааран хэрэгцээтэй үедээ зээл авч бизнесийн үйл ажиллагааг тасалдалгүй авч явах чухал ач холбогдолтой учраас бизнес эрхлэгчдийн хэрэгцээнд нийцэж, санхүүгийн асуудлаа шийдэхэд нь дэмжлэг болох юм.

#LendMN #ХамтдааАсаая

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл