Зээлийн тооцоолуур

“ЛЭНДМН ББСБ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

Компанийн нэр: “ЛэндМН ББСБ” ХК
Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Нью Майнд Групп ХХК-ийн байр
Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах огноо, цаг, газар: 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Тусгаар Тогтнолын ордон, 7 давхрын хурлын танхимд

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2018 оны 04 сарын 11-ний өдөр

Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудал:
1. Компанийн дүрмийг шинэчлэн батлах;
2. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны төсвийг батлах;
3. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох;
4. Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг танилцуулах;
5. Компанийн 2018 оны 01 улирлын үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцуулах

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:
Хувьцаа эзэмшигчид 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн хооронд өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандан, эсвэл ЛэндМН ББСБ ХК-ийн байранд ирж хурлын баримт бичигтэй танилцаж болно. Хурал зохион байгуулах комисс нь Даваа-Баасан гаригт 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд ажиллана.

Хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдийн саналыг үнэт цаасны компанидаар дамжуулан урьдчилан хүлээн авах боломжтой ба саналын хуудсыг хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 05 сарын 08-ны өдрийн 18.00 цаг байна.Хурал зохион байгуулах комиссын дарга, гишүүдийн мэдээлэл:

1. Комиссын дарга: “ЛэндМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Түвшинжаргал
Утас: 7722-2949 Имэйл: tuvshinjargal@lend.mn
2. Гишүүн: “ЛэндМН ББСБ” ХК-ийн Маркетингийн ахлах менежер Ж.Нацагдорж
Утас: 8808-4154 Имэйл: natsagdorj.j@lend.mn
3. Гишүүн: “ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга Ч.Намираа
Утас: 9900-3223 Имэйл: namiraa@andsystems.net

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл