Санхүүгийн зохицуулах хорооны 160 дугаар тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам” батлагдсантай холбогдуулан “ЛэндМН ББСБ” ХК-ийн зээлийн бүтээгдэхүүний нөхцөл шинэчлэгдлээ.
2022 оны 08-р сарын 08-ны өдрөөс “ЛэндМН ББСБ” ХК LendMN аппликейшнээр дамжуулан олгодог хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнээ ашигласан өдрөөр хүү тооцдог уян хатан нөхцөл рүү шилжүүллээ.
Lendзээл нь ЛэндМН-ийн дараагийн цоо шинэ хэрэглээний зээлийн бүтээгдэхүүн бөгөөд зохицуулагч байгууллагуудын хууль, журамд нийцүүлэн хүүгийн тооцоололтой болсон. Та ашигласан хугацаагаараа хүү тооцуулж эргэн төлөх боломжтой.
“ЛэндМН ББСБ” ХК-ийн зээлийн бүтээгдэхүүний шинэчлэгдсэн нөхцөлтэй танилцана уу.