Анд Глобал группийн охин компани “ЛэндМН ББСБ” ХК нь санхүү, бизнесийн салбарын шилдэг төгсөгчдийг бэлтгэн гаргадаг 100 жилийн түүхт СЭЗИС-тай хамтын ажиллагаагаа стратегийн түвшинд гарган ажиллах хүрээнд санамж бичиг үзэглэлээ.
Финтекийн салбарт мөс хагалагч ЛэндМН нь салбарын бодлого, чиглэлийг тодорхойлох, хөгжлийн чиг хандлагад чиглэсэн судалгааны ажлууд дээр судлаач багш нартай хамтран ажиллахаас гадна төгсөгчдийг ажлын байраар хангах, дадлагын хөтөлбөрүүдэд оюутнуудыг хамруулах, эрдэм шинжилгээний хуралд дэмжин оролцох, компанийн ажилтнуудыг мэргэшсэн түвшинд сургах зэрэг ажлууд дээр хамтран ажиллахаар боллоо.