Зээлийн тооцоолуур

Зээл ямар үед хөрөнгө оруулалт болдог вэ? 

Таны 7 хоног бүрийн Даваа гарагт зориулав.

Дотоодын зах зээлд LendMN танилцуулагдсанаас хойш борооны дараах мөөг шиг зах зээлд энэ төрлийн аппликейшнүүд нэвтэрснээр орчин цагийн иргэд бидний амьдралын нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй. Нөгөө талаас хяналтгүй зээл авах санхүүгийн сахилга бат, хувийн зохион байгуулалт зэрэг асуудлаас үүссэн санхүүгийн дарамтад орох хандлага ажиглагдах болжээ.  Тиймээс LendMN-ийн зүгээс та бүхэндээ зээлийг өр гэж харах бус өөрт олдсон боломж гэж харуулах зорилгоор “Кофены хачир” контентыг долоо хоног бүрийн Даваа гарагт бэлтгэн хүргэж байхаар боллоо.

АЯЛАЛ

“Амьдрал бол аялал” гэдэг. Аялал нь бидэнд хорвоо дэлхий хэчнээн уудам гэдгийг мэдрүүлж амьдралдаа харж үзээгүй өөр нэг амьдралын өнцгийг харах боломжийг олгодог. Ингэснээр бид өөрт байгаа зүйлсдээ илүү талархаж сурдаг ба өдөр тутмын амьдралаасаа холдож аялах нь бидэнд шинэ санаа, эрч хүчийг өгөөд зогсохгүй дахин давтагдашгүй дурсамжуудыг үлдээдэг учир та зээлээр өөрийн аяллыг бодит болгох нь сэтгэл зүй болон мэдлэгтээ хөрөнгө оруулалт хийж буй алхам болох юм.

БОЛОВСРОЛ 

Боловсрол бол бидний орлогод шууд нөлөөлдөг хөрөнгө оруулалтуудын нэг юм. Тиймээс бид одоогийн орлого болон нийгэмд эзлэх байр сууриа нэг шат дээшлүүлэхийг хүсвэл боловсролдоо хөрөнгө оруулах хэрэгтэй. Энгийнээр хэлбэл боловсрол бол амьдралыг амар хялбар туулахад хүч болдог зэвсэг тул бид зээлийг боловсролдоо зарцуулахыг ашигтай хөрөнгө оруулалт гэж үздэг юм.

АВТОМАШИН

 Нийтийн тээвэр нь хөгжөөгүй цаг агаарын жилийн дундаж нь -1 градуст амьдардаг манай улсын хувьд ажил, гэр, хүүхдийн сургууль хооронд хувийн машинаар зорчиж ажлаа амжуулахаас өөр сонголт бидэнд байдаггүй. Автомашин бол бидний цаг хугацаа, тав тухдаа оруулж буй хөрөнгө оруулалт юм. Мэдээж та зээлийн хүү болон сарын дундаж төлөлт дээрээ сайтар тооцоолол хийж анхаарах нь чухал гэдгийг мартуузай. Мөн та LendMN-ийн автомашины зээлийг сонирхоод үзээрэй.

ГЭРИЙН ТОХИЖИЛТ 

Гэрийн тохь тухдаа хөрөнгө оруулах нь бидний сэтгэл ханамж, амар амгалан болон аз жаргалтай байдлыг нэмэгдүүлдэг. Ар гэр тохь тухтай байх нь хосуудын харилцааг сайжруулж хүүхдүүдийн сурч боловсроход эергээр нөлөөлдөг учир зээлээр гэрийн тохижилтоо сайжруулах нь зөв хөрөнгө оруулалт гэж үздэг. Гэр бүлийн тав тухтай байдал нь бидний хамгийн эрхэмлэх зүйлүүдийн нэг нь билээ.

БИЗНЕС 

Орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх нь хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт юм. Бодож төлөвлөж байгаа өөрийн бяцхан бизнесийг эхлүүлэх нь амьдралдаа хийж болох том алхмуудын нэг билээ. Энэ бол амжилт болон өөрийн ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт юм.

ХУРИМ 

Олон улсын санхүүгийн мэргэжилтнүүд залуу хосуудыг хурим хийх нь санхүүгийн хувьд дарамтад оруулдаг гэж үздэг ч Ази соёлд энэ нь арай өөр байдаг аж. Учир нь хамтын амьдралаа эхлүүлж буй хосуудад элбэг дэлбэг амьдралыг хүсэн ерөөж бэлэн мөнгө болон бусад бэлэг сэлтийг ихээр бэлэг болгон өгдөг нь хуримд гаргасан зардлын тодорхой хувийг эргүүлэн төлж чаддаг байна. Тиймээс бид насан туршдаа хайрлахаар сонгосон онцгой хэн нэгнийг бүхий л амьдралынхаа турш хайр халамжаар дүүрэн байлгаж жаргал зовлонгоо хуваалцан бие биедээ түшиг тулгуур болно гэж ойр дотнын хайртай хүмүүсийнхээ өмнө амлалт өгөх нь амьдралын хамгийн амттай мөчүүдийн нэг билээ. Хурим бол хамгийн жаргалтайгаар гэр бүлдээ оруулж буй хөрөнгө оруулалт юм.

ЭРҮҮЛ МЭНД 

Эрүүл биед саруул ухаан оршино. Эрүүл мэнддээ анхаарах нь өөрийгөө болон хайртай хүмүүсээ хүндэлж буй маш том ухамсар билээ. Дээрх бүх зүйлсийн нэн тэргүүнд эрүүл мэнддээ хөрөнгө оруулж байх ёстой. Тиймээс тогтмол үзлэгт хамрагдах болон дасгал хөдөлгөөнөөр өөрийн бие болон сэтгэлийн эрүүл мэнддээ цаг алдалгүй хөрөнгө оруулалтаа хийгээрэй.

Энэ долоо хоногт зээлийг хэрхэн хөрөнгө оруулалт болгон ашиглаж болох талаар санаануудыг хуваалцлаа. Шинэ 7 хоногт нь амжилт хүсье. 

LendMN хамтдаа асаая

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл