Зээлийн тооцоолуур

Дижитал хөрөнгө оруулалт “ЛэндБонд” хөтөлбөрийн Транч II-ын хүрээнд 3.1 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ

 

“ЛэндБонд”-ын Транч II-ын анхдагч зах зээлийн арилжаа 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж нийт 188 хөрөнгө оруулагчдаас 3.1 тэрбум төгрөгийг арилжаа зарлагдсан хугацаанаас өмнө татан төвлөрүүлж, анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдлаа.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн санал болгосон Дижитал хөрөнгө оруулалт ЛэндБонд нь өрийн хэрэгсэл гаргах хөтөлбөрийн хүрээнд 2 удаагийн Транч-аар нийт 5.6 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

“ЛэндБонд” Транч II-ийн хүүгийн хэмжээг 15% болгон нэмэгдүүлсэн нь энэ удаагийн Транчийн онцлог байж, олон нийтийн анхаарлыг ихээр татлаа.

“ЛэндМН ББСБ” ХК нь Дижитал хөрөнгө оруулалт “ЛэндБонд” Транч II-ийн анхдагч зах зээлийн захиалгыг LendMN аппликэйшнээр дамжуулан авах боломжийг хөрөнгө оруулагчдад олгосноор хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг үнэт цаасны зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцох боломжуудыг бий болгосноороо давуу талтай байлаа.

 

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл