Зээлийн тооцоолуур

Борлуулалтаа өсгөх шинэ боломж: LendDy-г танилцуулж байна.

Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд борлуулалтаа тогтвортой өсгөх нь өдөр тутмын хамгийн том сорилтуудын нэг. Борлуулалтаа алдахгүй байх, эргэлтийн хөрөнгөө хурдан нөхөх, хэрэглэгчдээ уян хатан төлбөрийн нөхцөлөөр татах хэрэгцээ байсаар ирсэн.

Эдгээр асуудлыг шийдэх зорилготой ЛэндМН-ийн LendDy үйлчилгээ өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү үйлчилгээ нь бизнес эрхлэгчдэд LendMN аппликейшний 250,000 гаруй хэрэглэгчидтэй холбогдож, 1,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ урьдчилгаа төлбөргүй, хүү болон шимтгэлгүй нөхцөлөөр борлуулах боломжийг санал болгож байна. Мөн хамгийн чухал нь LendDy-р борлуулсан бараа, үйлчилгээний орлогоо хугацаа алдалгүй, шууд дансандаа хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж байна.

Ингэснээр бизнес эрхлэгчдийн маань борлуулалт нэмэгдэж, эргэц сайжирч, зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтой. LendDy-ийн гол давуу талуудыг товчхон дурдвал:

  • Борлуулалтын орлогоо тэр даруйдаа дансандаа хүлээж авна
  • Шимтгэл хамгийн бага /3.9%/
  • Бүх гүйлгээ, орлогоо гар утаснаасаа хялбар удирдах боломжтой.

Бүртгүүлэх процесс ч энгийн. Гар утсаараа LendMN аппликейшнд бүртгэл үүсгэн, “Хамтран ажиллагч” цэсээр мэдээллээ бөглөж, гэрээгээ цахимаар баталгаажуулснаар ердөө 5 минутын дотор бүртгэлээ дуусгаж, шууд борлуулалтаа эхлүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүйг:

Веб сайт: https://lend.mn/loan-products/bnpl/?playlist=e713e57&video=b3d5be6
Утас: 7707 0101
Имэйл: contact@lend.mn
Facebook: https://www.facebook.com/LendMN

#LendDy #БоломжийгБүтээгчид