Зээлийн тооцоолуур

Аялал хөрөнгө оруулалт болдог 5 зөвлөгөө

Хөрөнгө оруулалт гэхээр хүмүүс ихэвчлэн хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, банкны хадгаламж зэргээр боддог боловч аялал энэ дунд хэзээ ч төсөөлөгддөггүй, харин ч илүү зардал гэж харан аялалд зориулж зээл авах нь утгагүй гэж үздэг. Гэвч аялал нь та өөрийн амьдралдаа хийж болох хамгийн том хөрөнгө оруулалт ч байж болдог. Та өөрийн амьдралдаа мартахын аргагүй нэгэн шинэ хуудас нээж, эх орондоо төдийгүй дэлхийн гайхалтай сайхан хотууд, дурсгалт газруудаар хайртай дотнын хүмүүстэйгээ хамтдаа аялаарай.

Энэ 7 хоногийн “Кофены хачир” булангаараа бид аялалд та яагаад хөрөнгө оруулах ёстой, энэ нь эргээд танд хэрхэн үр өгөөжөө өгч болох тухай сонирхуулъя.

1. Харах өнцөг

Аялал нь таны мэлмий, оюуныг тэлж, бидний амьдралд өнгө нэмж буй гайхамшигтай үзэсгэлэнт газруудаас эхлээд соёл урлаг, загвар дизайн, орчин цагийн шинэ мэдлэг мэдээллийг танд өгдөг. Орчноо сольж өөр өөр газруудаар аялах нь таныг олон төрлийн соёл, тэс ондоо мэдрэмжийг өгч, танин мэдэхүйн шинэ ертөнцөд аваачих болно. Та өөрийн тухтай байдлаас гарч юмсыг өөр өнцгөөр харж амьдралыг ямар баялаг болохыг мэдэрснээр юманд илүү хүлээцтэй, нээлттэй ханддаг, бусдыг ойлгодог болгож өгдөг байна.

2. Хувь хүний хөгжил

Аялалд хөрөнгө оруулах, хувь хүний хөгжилд хөрөнгө оруулах хоёр нь нэгэн адил зүйл. Та аялалд гарахад өөрийн хил хязгаарыг давах шаардлагатай олон бэрхшээлтэй тулгарах нь мэдээж. Өөрийн мэдэхгүй орчинд орж, өөр хэлээр ойлголцохоос авхуулаад олон төрлийн бэрхшээлүүдийг даван туулах нь таныг амьдралд илүү өөртөө итгэлтэй, урам зоригтой болгож төлөвшүүлдэг байна.

3. Дурсамж

Материаллаг эд зүйл бол аваад л дуусна, харин аялал танд насан туршдаа санаж явах дурсамжийг бий болгоно. Хаа нэг газар үзэсгэлэнт байгалийг биширснээ, шинээр танилцсан найз нөхөдтэйгөө инээлдэж хөгжилдсөнөө, энд тэнд бүтэлгүйтэж явснаа хүртэл эргэн дурсах нь амьдралын тань нэгэн том хэсэг хамгийн амттай дурсамж болж үлддэг шүү.

4. Урам зориг болон бүтээлч санаа

Өдөр тутмын хэвшмэл байдлаасаа холдож шинэ орчинд өөрийгөө аваачих нь танд шинэ санаа өгч таны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Том хотуудын өвөрмөц барилга байгууламж, урлаг соёл, өөр зан заншилтай танилцсанаар та урьдын нэгэн хэвшмэл ойлголтоосоо салж амьдралыг илүү олон өнгөөр хардаг болно.

5. Сэтгэлзүйн эрүүл мэнд

Сэтгэлзүйн эрүүл мэндийг чухалчилж авч үздэг болсон өнөөгийн нийгэмд өөртөө цаг гаргаж анхаарал тавих нь нэн тэргүүнд байх ёстой. Аялалд хөрөнгө оруулах нь эрүүл мэнддээ мөн адил хөрөнгө оруулж байна л гэсэн үг. Өдөр тутмын мөнхийн тойрогт орсон мэт завгүй амьдралын нэгэн хэвийн хэв маягаасаа өөрийгөө чөлөөлж оюун санаа, бие махбодоороо дотоод амар амгаланг мэдрүүлэхэд тань аялал туслах болно.

Аялал бол та өөртөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг учраас яг одоо хаашаа явахаа төлөвлөөд эргэлзэх зүйлгүй шууд аялалдаа гараарай. Амжилт хүсье.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл