ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020.12.23-ны өдрийн ээлжит хурлын 20/37 тоот тогтоолын дагуу ЛэндМН ББСБ ХК нь 2020.12.24-ний өдрөөс эхлэн МХБ-ээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болсон бөгөөд 2021.01.25-ний өдрөөс 2021.01.29 өдрийн хооронд нийт 205,204 ширхэг хувьцааг худалдан авч халааслалаа. Компаний хувьцааг эргүүлэн худалдан авсан арилжааны төрөл дараах байдалтай байна.
Арилжааны төрөл |
Тоо ширхэг |
Нийт үнийн дүн /төгрөг/ |
Энгийн |
205,204 |
6,535,747.40 |
2021 оны 1 сарын 29-ний өдрийн хаалтын байдлаар 20/37 тоот тогтоолын хүрээнд нийт халаасласан хувьцааны тоо 33,006,266 байна.