Хөрөнгийн зах зээлийн идэвх сэргэсэн энэ үед ЛэндМН маань дахин нэг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болох Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг хөрөнгө оруулагч нартаа санал болгож байна. Лэнд ХБҮЦ буюу Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь эдийн засаг тогтворгүй байгаа энэ үед тогтмол өгөөжтэй, өгөөжөө сар бүр авах боломжтойгоороо онцлог юм. Хөрөнгө оруулагч нар маань сар бүр хүртсэн өгөөжөөрөө тогтмол орлогоо нэмэгдүүлэх, хадгаламжид байршуулах мөн дахин хөрөнгө оруулалт хийх зэргээр мөнгөний үнэ цэнээ өсгөх боломжтой юм.
Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаасны тухай хуульд заасны дагуу “ЛэндМН ББСБ” ХК нь тусгай зориулалтын компани буюу “ЛэндМН Актив ТЗК” ХХК-ийг үүсгэн байгуулан, Санхүүгийн зохицуулах хорооноос Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахтай холбоотой зохих зөвшөөрлүүдээ аваад байна. Энэ зөвшөөрлийн хүрээнд нийт 4.85 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий Лэнд ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгох юм.
Бид хөрөнгийн багцыг хөрөнгө итгэмжлэн удирдагч, хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн аудитын байгууллага, ерөнхий болон туслах андеррайтер компанитай хамтран хамгийн найдвартай, эргэн төлөгдөх баталгаатай зээлүүдээр бүрдүүлсэн тул Лэнд ХБҮЦ нь хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалт юм. Тиймээс ч бид Лэнд ХБҮЦ-ыг “Мөнгөний үнэ цэнээ өсгөе” гэсэн уриатайгаар олон нийтэд санал болгож байна.
“ЛэндМН ББСБ” ХК маань 2022 оны эхний хагас жилийн байдлаар цэвэр зээлийн багцаа 61.2%-иар өсгөж 41.4 тэрбум төгрөгт хүргэсэн ба нийт 1.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Мөн тайлант хугацаанд нийт 127.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 598 мянган зээлийг LendMN аппликейшнээр дамжуулан олгосон нь 2021 оны эхний хагас жилтэй харьцуулахад зээл олголтын дүн 63.5%, зээл олголтын тоо нь 58.5%-иар тус тус өсжээ. Мөн ЛэндМН аппликейшнээс үйлчилгээ авдаг харилцагчдын тоо өдөр бүр нэмэгдэж байгаа ба 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт бүртгэлтэй харилцагчдын тоо 1 саяыг давсан ба зээлийн гэрээт харилцагчдын тоо 191 мянгад хүрсэн байна.
Ийнхүү өсөн нэмэгдэж байгаа үйл ажиллагаагаа тэлэх, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргахад зориулан хөрөнгийн биржийн цоо шинэ бүтээгдэхүүнүүдийн нэг болох Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас Лэнд ХБҮЦ-ыг гаргахаар боллоо.