Зээлийн тооцоолуур

“ЛэндМН ББСБ” ХК хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг зарлалаа

МЭДЭГДЭЛ

“ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2020 оны 12 сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай хуралдлаа. Энэхүү ээлжит хурлаар “ЛэндМН ББСБ” ХК нь Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалж байгаа нийт хувьцааныхаа 5 хүртэлх хувь буюу нийт 40.000.000 ширхэг хүртэлх хувьцааг дараах нөхцөлийн дагуу худалдан авч халааслах шийдвэр гаргав. 

КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВЧ ХАЛААСЛАХ  НӨХЦӨЛ

1.  

Нэг өдөрт эргүүлэн худалдаж авах хувьцааны тооны дээд хязгаар

Төлөөлөн удирдах зөвлөлийн эргүүлэн худалдаж авахыг зөвшөөрсөн нийт энгийн хувьцааны 10 (арав) хувиас хэтрэхгүй. Энэ журам нь доорх 4 дэх хэсэгт заасан Багц худалдан авалтад хамаарахгүй.

2.  

Дараалсан 30 хоногийн хугацаанд эргүүлэн худалдаж авах хувьцааны тооны дээд хязгаар

Төлөөлөн удирдах зөвлөлийн эргүүлэн худалдаж авахыг зөвшөөрсөн нийт энгийн хувьцааны 25 хувиас хэтрэхгүй. Энэ журам нь доорх 4 дэх хэсэгт заасан Багц худалдан авалтад хамаарахгүй.

3.  

Хувьцааг эргүүлэн худалдан авах захиалгийн  дээд үнэ

Өмнөх 30 хоногийн Хөрөнгийн биржийн арилжааны жигнэсэн дундаж ханшийн 105 (нэг зуун тав) хувиас хэтрэхгүй.

4.  

Багц арилжааны худалдан авах ханшийн дээд хязгаар

Нийлбэр дүнгээрээ 250,000,000 (хоёр зуун тавин сая) төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хувьцааг эргүүлэн худалдаж авах багц арилжааны хэлцлийн нэгж хувьцааны ханш нь өмнөх 30 хоногийн Хөрөнгийн биржийн арилжааны жигнэсэн дундаж ханшийн 105 (нэг зуун тав) хувиас хэтрэхгүй.

5.  

Хувьцааг эргүүлэн худалдаж авах үйл ажиллагаа үргэлжлэх хугацаа

2020 оны 12 сарын 24-ний өдрөөс 2021 оны 3 сарын 30-ны өдрийг дуустал.

6.  

Мэдээлэл түгээх

Долоо хоног тутмын баасан гарагт тухайн долоо хоногт халаасалсан хувьцааны тоо, дундаж ханшийн талаарх мэдээллийг Компанийн www.lend.mn  болон Хөрөнгийн биржийн www.mse.mn  цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.

Энэхүү шийдвэр нь компанийн хувьцааны хөрвөх чадварыг сайжруулах болоод хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын үнэ цэнийг хамгаалах ач холбогдолтой шийдвэр болсон гэж үзэж байна. 


“ЛэндМН ББСБ” ХК


Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл