Loan calculator

“ЛЭНДМН ББСБ” ХК ТОГТВОРТОЙ ХАА-Г ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ФИНИ АПП-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

 “ЛэндМН ББСБ” ХК нь ХАА салбарт үйл ажиллагаа явуулдаг бичил, ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүргэж тогтвортой, ногоон эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд өрхийн болон жижиг газар тариалан эрхлэгчдэд хөнгөлөлтэй нөхцөлөөр зээл олгох чиглэлээр “Номадс агритек инновэйшнс” ХХК хамтран ажиллаж байна.

2023 оны 8-р сарын 16-ны “Номадс агритек инновэйшнс” ХХК-ийн хөгжүүлсэн газар тариалан эрхлэгчдийг шаардлагатай мэдээ мэдээлэл, санхүүжилт, баталгаажуулалт болон бусад нөөцтэй холбох зорилготой Фини хэмээх аппликейшн нээлтээ хийлээ. Тус аппликейшний нээлтийн арга хэмжээнд “ЛэндМН ББСБ” ХК-ийн ногоон санхүүжилт хариуцсан бүтээгдэхүүний мэргэжилтэн М.Золжаргал оролцож ХАА-г дэмжих төслийн хүрээнд олгох зээлийн талаар танилцуулга хийлээ.

Тус төслийг хэрэгжүүлэх хугацаанд “ЛэндМН ББСБ” ХК нь Фини апп-ийн ХААЗД /Хөдөө аж ахуйн зохистой дадлыг/ нэвтрүүлсэн газар тариулан эрхлэгчдэд 10 сая хүртэлх  төгрөгийн барьцаагүй зээлийг 1.8% (сарын)  хүүтэйгээр олгох юм. Төслийг “ЛэндМН ББСБ” ХК өөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид тогтвортой/ногоон санхүүжилтийн эх үүсвэрээр төслийг илүү өргөн цар хүрээнд хэрэгжүүлээр зорьж байна.

ЛэндМН нь 2017 онд Монгол улсдаа хамгийн анхны барьцаагүй, дижитал зээлийг олгож байсан анхдагч финтек компани бөгөөд Улаанбаатар хотод байрлах нэг салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг хэдий ч 1.1 сая харилцагчийн мэдээллийн санг бий болгосон юм. Өнөөдрийг хүртэл бий болгосон санхүүгийн технологийн шийдэл, туршлагадаа тулгуурлан бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн зээл гаргахаар ажиллаж байна. Энэ нь хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн үйлчилгээг хүн бүрт хүргэх” компанийн эрхэм зорилготой салшгүй холбоотой. 

Мөн ЛэндМН нь 2021 онд Монголын тогтвортой санхүүжилтийн (ТоС) холбоонд гишүүнээр элссэн ба 2022 оноос хойш Байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

“ЛэндМН ББСБ” ХК, тогтвортой ХАА-н дэмжих төслийн хүрээнд 2023 оны 5-р сард  “Монголын ХАА-н хоршоологчдын үндэсний холбоо”-ны гишүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл