Зээлийн тооцоолуур

“ЛЭНДМН ББСБ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ НЬ

       ЛэндМН ББСБ ХК-ийн ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн үнэ цэнийг хамгаалах үүргийнхээ хүрээнд тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд жижиг хувьцаа эзэмшигчдийн болон нийт хувьцааны үнэ цэнийг хамгаалах зорилгоор гаргасан хувьцааныхаа 2 хувиас хэтрүүлэхгүй хэмжээнд хувьцааны үнийн хэт бууралтын эсрэг эрэлтийг үүсгэн хувьцаагаа халааслах санал, болон хувьцаа халааслах журмын төслийг хувьцаа эзэмшигчдийн хэлэлцүүлэх шийдвэрийг гаргаж энэхүү шийдвэртэй холбоотой тайлбарыг МХБ-д өгч ХНХ-д оруулах талаар чиглэл хүссэн билээ.
       Монголын хөрөнгийн биржээс ирүүлсэн компанийн тухай хуулийн 33.7-д заасны дагуу, компани өөрийн гаргасан хувьцааг эргүүлэн авсан тохиолдолд тус хувьцаа нь компанийн зарласан боловч гаргаагүй хувьцаанд тооцогдох ба ийнхүү гаргасан хувьцааны тоог бууруулах нь үнэт цаасны бүртгэлийн III ангилалын шалгуурыг хангахгүй нөхцөлд хүргэхээр нөхцөл үүсэх тул тухайн асуудлыг ХНХ-ын хэлэлцэх асуудлаас хасах гэсэн үүрэг даалгавар өгсөн ба үүний дагуу “Компани өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдан авах эрхийг зөвшөөрөх эсэх “асуудлыг 2018.05.10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассаны үүгээр мэдэгдэж байна.

Гүйцэтгэх
захирал: М. Түвшинжаргал

Зээлийн тооцоолуур

Calc
Сарын төлөлт Бодогдсон хүү Үндсэн зээлийн төлөлт Зээлийн үлдэгдэл