ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 8 сарын 15-ны өдрийн хурлын 19/40 шийдвэрээр О.Болдбаатарыг компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг Санхүүгийн зохицуулах хороо хянаж үзэн 2019 оны 8 сарын 23-ны өдрийн 7/3136 тоот албан бичгээр тус компанийн гүйцэтгэх захирал Булган овогтой Гантулгыг өөрчилж, шинээр томилогдож буй гүйцэтгэх захирал О. Болдбаатарыг “ЛэндМН ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна.
Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал О.Болдбаатарын мэргэжил, ажлын туршлагын талаарх дараах мэдээллийг “ЛэндМН ББСБ” ХК-аас ирүүлсэн байна:
Мэргэжил: Санхүүч, аудитор мэргэжилтэй, ОУ-ын Мэргэшсэн Нягтлан Бодогч
Ажлын туршлага:
2004–2005 онд Турк улсын “Denge Denetim/Mazars” компанид аудитор
2005–2006 онд “Далайван Аудит” ХХК-д Ахлах аудитор
2006–2009 онд “Эрнст энд Янг Монголиа” компанид Ахлах аудитор
2010–2015 онуудад “PwC Монголиа” компанид Ахлах менежер
2015–2016 PwC компанийн Их Британи улс дахь салбарт менежер
2016–одоог хүртэл “АНД Глобал” компанийн үүсгэн байгуулагч, санхүү эрхэлсэн захирал, “ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга
ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл