Гүйцэтгэх үндсэн үүрэг
- ЛэндМН ББСБ ХК-ийн эрхэм зорилгын хүрээнд зах зээлд жишиг тогтоох шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэх
- ЛэндМН ББСБ ХК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд харилцагчдад санал болгодог хариуцсан бүтээгдэхүүн үйлчилгээний бодлого, стратегийг тодорхойлох
- Бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой ажлыг удирдах, гүйцэтгэлд хяналт тавих
- Бүтээгдэхүүний багцыг хариуцан багцыг нэмэгдүүлэх сайжруулалт болон идэвхижүүлэлтийг хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургуулийг бакалавр болон магистр зэрэгтэй төгссөн.
- Банк, санхүү эсвэл Бизнесийн байгууллагад мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Бизнес хөгжил, бүтээгдэхүүн хөгжүүлэлт эсвэл санхүү, мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
- Бизнесийн болон бүтээгдэхүүний харьцуулсан судалгаа хийх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой бизнесийн төлөвлөгөө боловсруулах.
- Бизнесийн болон бүтээгдэхүүний харьцуулсан судалгаа хийж дүгнэлт анализ хийх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, хөгжүүлэлтийн ажлыг технологийн багтай хамтран удирдан хэрэгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэх.
- Технологийн багт хөгжүүлэлт болон тестийн материалыг боловсруулж өгөх, хөгжүүлэлтийн ажлыг багт бүтээгдэхүүнийг төлөөлж оролцох.
Ерөнхий шаардлага:
- Багаар ажиллах, шинийг санаачлах, идэвх зүтгэлтэй байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
- Өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, хурдан суралцах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
ЛЭНДМН нь гар утсанд зориулсан хэрэглээний ЦАХИМ зээлийн аппликейшн бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан санхүү, технологийн шийдлээр барьцаагүй, хурдан шуурхай, урамшуулалтай, цахим зээл олгох Финтек үйлчилгээг Монголын зах зээлд цоо шинээр бий болгосон шийдэл юм.