ЛэндМН аппликейшн

Бүтээгдхүүний дэлгэрэнгүй танилцуулга


ЛэндМН гэж юу вэ?

ЛэндМН нь гар утсанд зориулсан хэрэглээний ЦАХИМ зээлийн аппликейшн бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан санхүү, технологийн шийдлээр барьцаагүй, хурдан шуурхай, урамшуулалтай, цахим зээл олгох Финтек үйлчилгээг Монголын зах зээлд цоо шинээр бий болгосон шийдэл юм.

image

Шуурхай.. 24/7

ЛэндМН аппликейшнээс илгээсэн зээлийн хүсэлтийг 5 минутын дотор шийдэж, зээлийг таны дансанд шилжүүлнэ.

image

Уян хатан

Нэг удаад 50,000-аас 2 сая хүртэлх төгрөгийн зээлийг 7, 14, 21, 30 хоногийн хугацааны сонголттойгоор авах боломжтой.

image

Давтан зээлэх боломж

Та гэрээний хүчинтэй хугацаанд ХЭЗЭЭ Ч, ХААНААС Ч, хэдэн ч удаа давтан зээл авах боломжтой.

image

Барьцаагүй, хүүгүй

Зээлийн хэмжээндээ тохирсон сарын шимтгэл төлөөд барьцаагүй, хүүгүй зээл авна.

image

Урамшууллын оноо

Танд бонус оноо бэлэглэх бөгөөд та урамшууллын оноо цуглуулан зээлийн шимтгэлээ бууруулах эсвэл зээл авах дээд хэмжээгээ ихэсгэх боломжтой.

image

Давхар хураамжгүй

Ямар нэгэн нуугдмал төлбөр, жилийн хураамжгүй учир та хэрэгцээтэй үедээ л ашиглах боломжтой.

image

Хэрэглэгч ЛэндМН аппликейшнийг гар утсандаа татаж суулган өөрийн мэдээллээ оруулж хормын дотор зээлийн эрхээ тооцоолуулснаар гар утаснаасаа ХЭЗЭЭ Ч, ХААНААС Ч, БАРЬЦААГҮЙ шууд зээл авах боломжтой.


Appstore-c татах Playstore-c татах

ЛэндМН үйлчилгээний нөхцөл

image
Зээлийн хэмжээ

50,000 - 1,000,000 төгрөг хүртэл

image
Зээлийн хугацаа

7, 14, 21 болон 30 хүртэлх хоног

image
Зээлийн шимтгэл

Таны кредит түвшин, зээлийн хэмжээ, хугацаанаас хамааран тооцогдох болно.


Хэрэглэгч болох амархан

Та манай хэрэглэгч болоход тавигдах шаардлагатай танилцана уу.

image
1. Бүртгүүлэх

ЛэндМН аппликейшнийг Apple Appstore эсвэл Android Playstore-ооc татан авч бүртгэлээ баталгаажуулна.

image
2. Гэрээ байгуулах

Зээлийн шийдвэр гарсан тохиолдолд цахим зээлийн эрх нээх нэг удаагийн гэрээг ЛэндМН-ний гэрээ байгуулах цэгүүдээс танд хамгийн ойрхон цэгт биеэр очиж байгуулна.

image
3. ГАНЦ ТОВЧ даран зээл авах

Хэрэглэгчийн гэрээгээ байгуулснаар LendMN аппликейшнаас хүссэн үедээ гар утасны ГАНЦ ТОВЧ даран зээлээ авна


Тавигдах шаардлага

Та манай хэрэглэгч болоход тавигдах шаардлагатай танилцана уу.

  • 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх
  • Тогтмол орлоготой ба орлогоо банк (Худалдаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Хаан Банк, ХасБанк, Төрийн Банк)-ны дансаар авдаг байх
  • Монгол банкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн түүхгүй байх
  • Ухаалаг гар утастай байх. iPhone IOS 8.0 болон түүнээс дээш, Android OS 4.1 болон түүнээс дээш үзүүлэлттэй байх
  • Facebook хаягтай байх