Хөрөнгө оруулагч

Монголын анхны санхүүгийн технологийн брэнд Монгол хүн бүрт нээлттэй боллоо
ЛэндМН хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.


Компанийн засаглал

Үүсгэн байгуулагчид

ЛэндМН төслийг санаачлагчид нь анх 2015 онд Монгол улсад Номад инвест нэртэй компанийг байгуулан төслийн судалгааг эхлүүлсэн байна. 2016 оны эхэн гэхэд төслийн эхний шатны санхүүжилт болох 1 сая ам. долларыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл дээр үндэслэн хүлээн авч ЛэндМН төслийн техникийн шийдлийн хөгжүүлэлтийг эхлүүлсэн юм.

АНД Глобал компани нь Анд Системс ХХК болон ЛэндМН ББСБ ХК-ийн толгой компани бөгөөд группийн хөрөнгө оруулалт, стратеги болон менежментийн асуудлыг хариуцан ажилладаг. Анд Глобал компани нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байгаа бөгөөд компанийн үнэлгээ 30.4 сая ам.долларт хүрээд байна. ЛэндМН-ны загварыг Зүүн өмнөд ази Филиппин, Индонез, Япон улсуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

LendMN аппликейшнийг бүтээсэн буюу цаашид Монголын санхүүгийн брэнд үйлчилгээг олон улсын зах зээлд гаргахаар зорьж ажиллаж буй үүсгэн байгуулагч, санаачлагчдыг танилцуулж байна.

First sample avatar image

Чинбаатар АНАР

Үүсгэн байгуулагч, санаачлагч

• Системийн инженер мэргэжилтэй • Монгол улсын үүрэн холбооны 4дэх оператор компанийг үүсгэн байгуулсан • ЛэндМН төслийг санаачлагч, үүсгэн байгуулагч • Анд Глобал компанийн Гүйцэтгэх захирал • Анд Системс ХХК-ийн ТУЗ-ийн дарга

First sample avatar image

Очирсүрэн БОЛДБААТАР

Үүсгэн байгуулагч, санаачлагч

• Санхүүч, Аудитор, ОУ-ын Мэргэшсэн нягтлан бодогч • ЛэндМН төслийг санаачлагч, үүсгэн байгуулагч • Анд Глобал компанийн Санхүүгийн албаны захирал • Анд системс ХХК–ийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал • ЛэндМН ББСБ ХК-ийн ТУЗ-ийн дарга

First sample avatar image

Үүеэ ОТГОНБАЯР

Үүсгэн байгуулагч, санаачлагч

• Математикийн ухааны доктор • ЛэндМН төслийн үүсгэн байгуулагч • Хиймэл оюун ухааны багийн ахлагч • Анд Глобал компанийн Менежментийн багийн гишүүн

First sample avatar image

Пүрэвсүрэн ОТГОНБАЯР

Үүсгэн байгуулагч, санаачлагч

• Программ хангамжийн инженер, магистр • ЛэндМН төслийн үүсгэн байгуулагч, хөгжүүлэгч • Анд Глобал компанийн Менежментийн багийн гишүүн • АндСистемс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн

First sample avatar image

Пүрэвсүрэн НАРАНБАЯР

Үүсгэн байгуулагч, санаачлагч

• Төрийн захиргаа, Олон улсын харилцааны доктор • ЛэндМН төслийн үүсгэн байгуулагч • Шинэ Монгол Бүрэн дунд сургууль Гүйцэтгэх захирал

Бүтэц зохион байгуулалт

Хувьцаа гаргагчийн хувьцаа эзэмшигч болон эрх бүхий албан тушаалтнууд нь тухайн салбартаа олон жил ажилласан туршлагатай, мэргэшсэн, хоорондоо нэгдмэл сонирхолгүй, бие даан шийдвэр гаргах бүрэн чадвартай бөгөөд сайн засаглалын зарчмыг мөрдлөг болгон хувьцаа гаргагчийн үйл ажиллагааны ил тод байдал, шударга өрсөлдөөн, компанийн тогтвортой хөгжлийг ханган ажиллана.

Төлөөлөн удирдах зөвлөл

Eрдийн гишүүд

Мэтью Вэлч

ТУЗ ийн ердийн гишүүн

• Олон улсын санхүүч • AND FSG-ийн Гүйцэтгэх захирал

О.Болдбаатар

ТУЗ ийн Дарга

• Санхүүч, • Аудитор, • ОУ-ын МНБ • Анд Системс ХХК Гүйцэтгэх захирал

Н.Цэвэгмид

ТУЗ ийн ердийн гишүүн

• Эдийн засагч • “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК, Гүйцэтгэх захирал

Б.Дэлгэржаргал

ТУЗ ийн ердийн гишүүн

• Санхүүч • “ЛэндМН ББСБ” ХК, Гүйцэтгэх захирал

С.Энх-Амгалан

ТУЗ ийн ердийн гишүүн

• Олон улсын харилцаа • Петровис ойл ХХК, Гүйцэтгэх захирал

В.Баярсайхан

ТУЗ ийн ердийн гишүүн

• Програм хангамжийн инженер • АНД Глобал, Үйл ажиллагаа хариуцсан захирал

Төлөөлөн удирдах зөвлөл

Хараат бус гишүүд

Б.Гантулга

ТУЗ ийн хараат бус гишүүн

• Эдийн засагч • Сүү ХК, Гүйцэтгэх захирал

С.Боргил

ТУЗ ийн хараат бус гишүүн

• Эдийн засагч, санхүүч • Сэргэлт Консалтинг Групп, Гүйцэтгэх захирал

Ж.Жаргалсүрэн

ТУЗ ийн хараат бус гишүүн

• Санхүүч, Аудитор • Далайван аудит ХХК, Гүйцэтгэх захирал

ЛэндМН ББСБ ХК-н хувьцаа эзэмшигч

АНД СИСТЕМС ХХК

Анд Системс нь хиймэл оюун ухаанд суурилсан Fintech буюу санхүүгийн технологиор дамжуулан санхүүгийн үйлчилгээг шинэ төвшинд гаргах зорилготой. Бид Монголд анх удаа шинэлэг, хямд өртөгтэй, гар утсанд суурилсан санхүүгийн технологийг хөгжүүлж ЛэндМН ББСБ-д нийлүүлж системийн үйл ажиллагаа, найдвартай байдлыг хариуцан ажиллаж байна.