Тусламж

7707 0101

contact@lend.mn

Messenger



Заавар видео

Видео заавартай танилцсанаар урамшууллын оноо авах боломжтой

image
Зээлийн эргэн төлөлтийн
хугацааны тухай
image
Зээл авах заавар
image
Урамшууллын оноо ашиглах заавар
image
Эргэн төлөх заавар

Гэрээ хийх цэгүүд

Та ЛэндМН аппликейшнд бүртгүүлсэн бол үргэлжлүүлэн ЛэндМН ий гэрээт
байгууллагуудын байршилаас өөрт хамгийн ойрхоныг сонгож гэрээгээ хийнэ үү.


ЛэндМН аппликейшн шинэчлэлтийн түүх

Шинэ хувилбаруудад хийгдсэн нэмэлт өөрчлөлтүүд болон засварууд.

Хувилбар 2.0.3
  • 2017-11-20 Худалдаа хөгжлийн банк 2 алхамт баталгаажуулалт хийх болсонтой холбогдуулан худалдаа хөгжлийн банкны харилцагч интернэт банкаа холбох үед 2 алхамт баталгаажуулалт хийдэг болсон.
  • 2017-11-17 Хуучин хэрэглэгчдийн зээлийн ЛэндМН аппликейшнийг одоогийн ЛэндМН аппликейшн рүү хөрвүүлсэн. Ингэснээр ЛэндМН апп-ийн эхэн үеийн хэрэглэгчдийн зээлийн эрхийн хэмжээ нэмэгдэж, шимтгэлийн хэмжээ харгалзан буурсан.
  • 2017-11-09 ЛэндМН аппликейшний сайжруулалтууд Интернэт банкгүй хэрэглэгчид зээлийн эрхээ шалгаж чадалгүй төөрөлдөж байгаа учраас интернэт банк холбох хэсгийн алгасах товчийг илүү ойлгомжтой болгосон.
  • 2017-11-07 ЛэндМН аппликейшний сайжруулалтууд Хэрэглэгч QPay үйлчилгээг ашиглан эргэн төлөлтөө хурдан, хялбар хийх боломжтой болсон.
  • Touch ID аар нэвтрэх боломж
  • Бүртгүүлэх хэсгийг хэрэглэгчиддээ хялбар байхад зориулан шинэчилсэн
  • Aппликейшний шинэ загвар төрх
  • Aппликейшний icon дээр шинэ сонордуулгын анхааруулга гаргадаг болсон

Түгээмэл асуулт, хариулт

Танд ЛэндМН ий талаар асуух асуулт байгаа бол эхлээд манай түгээмэл асуулт, хариултнаас харна уу.

Та LendMN зээлийн үйлчилгээг ашиглан гар утаснаасаа 5 минутын дотор 2 сая хүртэлх төгрөгийн зээлийг хүүгүй, барьцаагүйгээр дансандаа шууд шилжүүлэн авах үйлчилгээ юм. Үйлчилгээний хэрэглэгч болсноор хуулийн дагуу нэг удаагийн гэрээ байгуулж хүссэн үедээ зээл авах боломжтой. Зээл олгох тохиолдолд зээлийн хэмжээнд тохирсон шимтгэл төлнө. Харин зээл аваагүй тохиолдолд ямар нэгэн шимтгэл, хураамж төлөхгүй.
  • Бусдаас хамааралгүй санхүүгийн хэрэгцээгээ шийдэх боломжийг олгоно
  • Ашиглахад хялбар, цаг хугацаа, зардал хэмнэнэ
  • Мөнгөө дансандаа шууд хүлээн авна
  • Гэрээний хүчинтэй хугацаанд хэдэн ч удаа давтан зээл авч болно
  • Эргэн төлөлтөө хугацаандаа хийхэд урамшууллын оноо авч, дараа удаагийн зээлийн хэмжээгээ ихэсгэх эсвэл шимтгэлээ бууруулах боломжтой
  • Нэмэлт, далд хураамжгүй, зөвхөн авсан зээлийн хэмжээгээр шимтгэл төлнө
  • Барьцаа хөрөнгө шаардахгүй
  • Шинэ хэрэглэгчийн гэрээ байгуулахад иргэний үнэмлэх байхад л хангалттай
Та ухаалаг утсан дээрх App Store, Рlay store-с LendMN үгээр хайлт хийн аппликейшнийг татан авах боломжтой.
  • 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байх
  • Тогтмол орлоготой ба орлогоо Худалдаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Хаан Банк, ХасБанк, Төрийн Банкны аль нэг дансаар авдаг байх
  • Монголбанкны Зээлийн Мэдээллийн санд чанаргүй зээлийн түүхгүй байх
  • Ухаалаг гар утастай байх (жич:IOS 8.0 болон түүнээс дээш, Android OS 4.1 болон түүнээс дээш)
  • Орлогын дансандаа интернэт банкны эрхтэй ба тогтмол ашигладаг байх (Most money-оор бүртгүүлэх боломжгүй тул зөвхөн интернэт банкны эрхээ ашиглана уу.)
  • Тогтмол ашигладаг имэйл хаягтай байх (Таны бүртгэлийн нууц код, урамшуулал болон бусад сонордуулгыг имэйлээр хүргүүлнэ)
  • Тогтмол ашигладаг Facebook хаягтай байх (Энэ нь таны зээлийн хэмжээнд эерэгээр нөлөөлнө)
  • Бүртгүүлэх үедээ Монгол улсад байх
Зөвхөн иргэний үнэмлэх шаардлагатай
  • 1.Бүртгүүлэх
    LendMN аппликейшнийг татан авч, хэрэглэгчийн мэдээллээ бүртгүүлж, хүссэн зээлийн хэмжээ, хугацаагаа баталгаажуулна

  • 2.Гэрээ байгуулах
    Зээлийн шийдвэр гарсан тохиолдолд нэг удаа гэрээ хийнэ

  • 3.Зээл авах
    Та LendMN аппликейшнийг ашиглан ганц товч дарснаар хүссэн үедээ зээлээ авна
  • Та үйлчилгээ авахын тулд цахим зээлийн эрх нээх гэрээг ЛЭНДМН ББСБ-н оффис, эсвэл хамтран ажилладаг нотариатууд дээр өөрийн биеэр очиж байгуулна. Гэрээний хүчинтэй хугацаа 1 жил байх ба энэ хугаацаанд та хэдэн ч удаа давтан зээл авах боломжтой юм. Гэрээ байгуулснаар LendMN зээлийн үйлчилгээ хуулийн дагуу хүчин төгөлдөр болно

  • Гэрээ хийх боломжтой газруудын мэдээллийг LendMN аппликейшн болон 7707-0101 утаснаас лавлах боломжтой. Гэрээ хийхдээ иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатайг анхаарна уу.
  • Таны бүртгүүлсэн санхүүгийн болон хувийн мэдээлэлд үндэслэн зээлийн хэмжээг тогтооно.

  • Тиймээс өөрийн цалин орлого тогтмол хүлээж авдаг дансаа бүртгүүлж, аппликейшн дээрх бүх мэдээллийг үнэн зөв бөглөснөөр илүү өндөр хэмжээний зээл авах боломжтой.
  • Зээлийн хэмжээ 50,000-1,000,000 төгрөг хүртэл байна

  • Зээлийн хугацаа 7-30 хоног байна.
Хугацаандаа эргэн төлөлт хийсэн тохиолдолд зээлийн шимтгэлээс өөр хураамж байхгүй.
Манай үйлчилгээнд бүртгүүлсэн хэрэглэгч бүр өөрт олгогдсон урамшууллын оноогоороо зээлийн эрх бүхий хэмжээгээ нэмэгдүүлж, шимтгэлээ бууруулах боломжтой байдаг. Энэхүү оноонд суурилсан урамшуулал нь нийт 10 төвшинтэй бөгөөд таны зээлийн нөхцөл төвшин ахих бүрт илүү таатай болно. Тухайлбал, та 150 оноо тутамдаа 1 төвшин ахина гэсэн үг юм.
Бид таны зээлийн эргэн төлөлтөд урамшууллын оноо өгөх бөгөөд оноогоо ашиглаж дараа удаагийн зээлийн хэмжээгээ ихэсгэх, шимтгэлийн дүнг бууруулж болно.
  • Та хугацаандаа эргэн төлөлт хийх болгонд зээлийн хоногийг 10-р үржүүлсэн оноо авна.
    Жишээ нь 30 хоногийн зээл аваад 30 дахь хоног дээрээ эргэн төлбөл 30x10=300 оноо, 25 дахь хоног дээрээ төлбөл 25х10=250 оноо авна.
  • Урамшууллын оноо дараах тохиолдолд олгогдохгүй.
    • Зээлийн хугацаа хэтэрсэн үед
    • Давтан авсан зээлийн хугацаа давхардсан тохиолдолд эхний зээлийн оноо бүтэн орох бөгөөд дараагийн зээлийн давхардаагүй хугацааны оноо орох болно
Тийм. Facebook-ээ холбосноор таны зээлийн эрхийн хэмжээнд эерэгээр нөлөөлнө.
Та "Мэдээлэл" цэснээс > "Хэрэглэгчийн мэдээлэл" > "Данс" хэсэгт нэвтрэн орж "+" товч дарснаар дансаа нэмэх боломжтой.
  • Та банкны нэвтрэх нэр, нууц үгээ оруулснаар банкны дансны хуулгыг өөрийн биеэр авч ирэх үйлдлийг автоматжуулж, цаг зардлаа хэмнэх юм.
  • Мөн энэхүү данс холболт нь таны орлогыг тодорхойлох нэг удаагийн үйлдэл бөгөөд таны банкны мэдээлэл хадгалагдаж үлдэхгүй.
  • Интернэт банканд бүртгэлтэй эсэхээ тодруулах, интернет банкны эрх нээлгэхийг хүсвэл та өөрийн банкнаас асууж лавлаарай.
    • Худалдаа Хөгжлийн Банк- 1800-1977, 1900-1977
    • Хаан Банк- 1800-1917
    • Төрийн Банк- 1800-1881
    • Голомт Банк- 1800-1646, 7011-1646
    • ХасБанк- 1800-1888, 7577-1888
Боломжтой. Та одоогийн бүртгүүлсэн дансаа идэвхгүй болгон, шинэ данс бүртгүүлж болно.
  • Та зээлийн эргэн төлөлтөө:
    • Худалдаа Хөгжлийн Банк, 460020642 дугаартай дансанд
    • Голомт банк, 1505119229 дугаартай дансанд
    • Хаан банк, 5220042965 дугаартай дансанд
    • Хүлээн авагч: ЛЭНДМН ББСБ
    • Гүйлгээний утга: регистрийн дугаарыг “гүйлгээний утга” хэсэгт кирилл үсгээр бичиж шилжүүлснээр таны зээл хаагдах болно.
  • Эргэн төлөлтийг аль ч банкны дансаар шилжүүлэх боломжтой.
  • Зээлийн эргэн төлөлтийн дараалал
  • Хэрэв та 1-с олон зээлтэй бол
    • Хугацаа дуусах зээлээс эхэлж хаагдана.
    • Нэг өдөр олон зээлийн хугацаа дуусах бол цаг, минут, секундээр хамгийн эхэнд дуусах зээл эхэлж хаагдана.
    • Хүссэн зээлээ төлөх заавар: Зээлийн дугаар буюу СXXXX кодыг гүйлгээний утга хэсэгт өөрийн регистрийн дугаарын хамт бичиж зээлээ төлөх боломжтой.
Тийм. Танд имэйл, мессеж болон аппликейшний сонордуулга хэсгээс сануулга ирэх болно.
  • Зээлийн хугацааг зөвхөн 1 удаа сунгах боломжтой. Хугацаа сунгахад алданги, нэмэлт төлбөр гарахгүй боловч урамшууллын оноо орохгүй.
  • Та зээлийн хугацаагаа сунгахдаа зээлийн шимтгэлийн мөнгөн дүнг:
    • Худалдаа Хөгжлийн Банк, 460020642 дугаартай дансанд
    • Голомт банк, 1505119229 дугаартай дансанд
    • Хаан банк, 5220042965 дугаартай дансанд
      • Хүлээн авагч: ЛЭНДМН ББСБ
      • Гүйлгээний утга: Регистрийн дугаар, тухайн зээлийн код(СХХХХ), сунгах хоногоо(Х30) бичиж илгээнэ үү Жишээлбэл: ЧР80101112 C1001 X30
  • Таны зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд эргэн төлөлт хийх хүртэл таны үйлчилгээ авах эрх түр хаагдахаас гадна урамшууллын оноо олгогдохгүй.
  • Цаашлаад таны хугацаа хэтэрсэн зээлийн мэдээлэл Монгол Банкны Зээлийн Мэдээллийн санд зээлийн ангилал бууран бүртгэгдэх юм. Ингэснээр Монголбанкны журмын дагуу бусад банк, санхүүгийн байгууллагаас зээл болон лизингийн үйлчилгээ авах боломжгүй болохыг анхаарна уу.
  • IOS үйлдлийн системийн 8.0 үзүүлэлттэй iPhone4S болон түүнээс дээш загварын гар утас
  • Android үйлдлийн системтэй, 4.1 болон түүнээс дээш үзүүлэлттэй LG, SAMSUNG болон HTC утас
  • Apple компани нь iPhone4 утасныхаа хөгжүүлэлтийг зогсоосноор бид тухайн утсанд зориулан аппликейшн гаргах боломжгүй болсон.
  • Та аппликейшнээс гарч дахин нэвтэрч үзнэ үү. Хэрэв амжилтгүй байвал та манай хэрэглэгчийн үйлчилгээний 77070101 утсанд холбогдоно уу.
  • Боломжгүй. LendMN аппликейшн нь 4G болон Wi-Fi интернеттэй орчинд ашиглана. Мөн та үйлчилгээнд нэвтрэхдээ гар утасныхаа байршил тогтоогчийг заавал нээсэн байх шаардлагатай.
  • Та Android үйлдлийн системтэй утастай бол
    1. settings >> 2.location service >> 3. Off-г on болгон нээх боломжтой.
  • IOS үйлдлийн системтэй утастай бол
    1 .settings >> 2.privacy >> 3.location service >> 4.off-г on болгон нээнэ.
Нууц үгээ мартсан бол аппликейшний нэвтрэх дэлгэц дээрх ‘Нууц үгээ мартсан’ цэсийг сонгож, нууц үгээ имэйл болон утасны дугаараар сэргээх боломжтой. Дээрх мэдээллийн дэлгэрэнгүй болон бусад мэдээллийг дараах хаяг, лавлах төвөөс авна уу.
  • Web site: www.lend.mn
  • Facebook: LendMN
  • Email: contact@lend.mn
  • Лавлах утас: 7707-0101