"Lendmn" Хувийн мэдээллийн бодлого

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1   Энэхүү Хувийн мэдээллийн бодлого нь Хэрэглэгч Аппликейшнд нэвтрэх, бүртгүүлэх, түүний үндсэн болон туслах цэсүүдэд байршсан үйлчилгээг Хэрэглэгчид санал болгох, Хэрэглэгч сонирхсон үйлчилгээгээ авах, төлбөр тооцоо хийхэд ашиглагдана

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧ

2.2  Хэрэглэгч нь 16 насанд хүрсэн хувь хүн байх бөгөөд Аппликейшнийг ухаалаг утсандаа татан авч ашиглах боломжтой. Хэрэглэгчийг бүртгэлтэй хэрэглэгч буюу Харилцагч, бүртгэлгүй хэрэглэгч гэж ангилна.

ГУРАВ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

3.1  Бүртгэлгүй хэрэглэгч нь Аппликейшнд байрших Цахим төлбөр тооцооны үйлчилгээний гэрээ* байгуулсан тохиолдолд Харилцагч (Бүртгэлтэй хэрэглэгч буюу харилцагч) болно. 

3.2  16-18 насны харилцагч нь өөрийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн аль нэгний хамт Үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний төвд биеэр ирж, тэдгээрийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бүртгүүлэх бөгөөд Үйлчилгээний төрөл, онцлогоос хамаарч Үйлчилгээ эрхлэгч нь Аппликейшнээр үзүүлэх зарим үйлчилгээг үзүүлэхээс татгалзаж болно. * “Цахим төлбөр тооцооны үйлчилгээний гэрээ” гэж Үйлчилгээ эрхлэгчээс харилцагчтай бараа, ажил, үйлчилгээний төлбөрийг Цахим хэтэвчийн дансанд байршуулах, шилжүүлэх, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцон гэрээг.

ДӨРӨВ. БҮРТГЭЛГҮЙ ХЭРЭГЛЭГЧ

4.1  Харилцагчид (Бүртгэлтэй хэрэглэгч) тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй, Аппликейшнд зарим хувийн мэдээллээ оруулсан боловч Цахим төлбөр тооцооны үйлчилгээний гэрээ байгуулаагүй хэрэглэгчийг Бүртгэлгүй хэрэглэгч гэж үзнэ.

ТАВ. ХАРИЛЦАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

5.1 Бүртгэлгүй хэрэглэгч нь дараах шаардлагын аль нэгийг хангасан тохиолдолд Харилцагч болно:

5.1.1 Үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний төвд биечлэн ирж, өөрийн бичиг баримтаа шалгуулж, баталгаажуулах; эсхүл,
5.1.2 Хэрэглэгчийн биометрийн мэдээлэл (үйлчилгээ эрхлэгчээс заавар ирэх мөчид өөрийн зургийг авч илгээх гэх мэт) нь аппликейшнд түүний үүсгэсэн, дамжуулсан мэдээлэл болон баримт бичигтэй тохирч байгааг Аппликейшнийн үндсэн системээс болон шаардлагатай тохиолдолд үйлчилгээ эрхлэгчийн ажилтны оролцоотойгоор таньж баталгаажуулсан.

ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

6.1 Хэрэглэгчийг таньж мэдэх боломжтой овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гэрийн хаяг, ажил, албан тушаал, санхүүгийн мэдээлэл, яаралтай үед холбоо барих этгээдийн мэдээлэл зэрэг нь дангаараа эсхүл хэд хэдэн мэдээлэл хамтдаа тухайн Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хамаарна.

6.2  Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллээ Аппликэйшнд бүртгүүлэх бүрт заавал тус мэдээллийг хадгалах, ашиглахыг зөвшөөрснөө илэрхийлсэн тэмдэглэгээг хийдэг байна.

6.3  Хэрэглэгчийн бөглөсөн “Яаралтай үед холбоо барих этгээдийн мэдээлэл”-ийг бид хэрэглэгчээс зөвшөөрөл авсны үндсэн дээр шаардлагатай тохиолдолд ашигладаг байна.

6.4  Хэрэглэгч Аппликэйшнд бүртгэл үүсгэхдээ өөрийн Иргэний үнэмлэхийн ард болон урд талын хэсгийн зургийг гар утасны камераа ашиглан дарж оруулан мэдээллийг автоматаар уншуулах эсхүл гараар мэдээллээ бөглөж оруулах сонголттой байна.

6.5 Хэрэглэгч худалдан авалтын зээлийн үйлчилгээ болон хэтэвчний шилжүүлэг хийх зорилгоор өөрийн гар утасны камерыг ашиглан нэхэмжлэх QR код/зураг/-ыг уншуулах боломжтой байна.

6.6 Хэрэглэгч Аппликэйшнийг ашиглахын тулд шаардлагатай хувийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй бөгөөд ийнхүү үнэн зөв оруулаагүйгээс үүдэн гарах аливаа хариуцлага, эрсдэлийг өөрөө хүлээнэ.

6.7 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй.

6.8 Аппликейшнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдах, сурталчилах зорилгоор гэрээ байгуулан хамтран ажилладаг этгээдэд Хэрэглэгчийн мэдээллийг дамжуулах тохиолдолд гагцхүү түүний нэг, эсхүл хэд хэдэн удаагийн зөвшөөрлийг авах бөгөөд мэдээллээ өгөхдөө “зөвшөөрөв” эсхүл түүнтэй ижил утга бүхий товчыг дарах замаар зөвшөөрлөө өгнө.

ДОЛОО. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮҮСЭГСЭН, ДАМЖУУЛСАН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ, ДАМЖУУЛАХ, ХАДГАЛАХ

7.1  Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглах, дамжуулахыг зөвшөөрсөн болно: 

7.1.1 хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, үнэн зөвийг шалгаж баталгаажуулах, санхүүгийн чадавхыг тогтоох;

7.1.2 үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор судалгаа хийх;

7.1.3 санал болгох үйлчилгээ, аливаа сурталчилгаа, хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээлэл, тэдгээрт орсон өөрчлөлт болон шаардлагатай бусад мэдээллийг Хэрэглэгчид хүргэх;

7.1.4 хэрэглэгчийн хувийн мэдээлэл задрах, алдагдахаас урьдчилан сэргийлэх, хуульд заасны дагуу хамгаалах;
7.1.5 төрийн эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд хуульд заасан хүрээнд гаргаж өгөх;
7.1.6 хуульд заасан бусад тохиолдол.

7.1.6 хуульд заасан бусад тохиолдол.

7.2 Хэрэглэгч нь нэвтрэх нэр, нууц үг, пин кодын хадгалалт, Аппликэйшнийг татан суулгасан төхөөрөмжийн аюулгүй байдлаа өөрөө хариуцна.

7.3 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуульд заасан арга, хэлбэр, хугацаагаар хадгална.

НАЙМ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛ

8.1  Хэрэглэгч нь Аппликейшнд утасны дугаар оруулсан, нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн нууц үг зэргийг ашигласан, аливаа хувийн мэдээлэл (бичиг баримтын болон биометрийн мэдээллийг) уншуулсан, “Зөвшөөрөх” эсхүл “Татгалзах” зэрэг бусад аливаа үйлдлийг Аппликейшн дээр хийсэн нь хүчин төгөлдөр үйлдэл буюу хэлцэл гэж тооцогдоно.

8.2 Хэрэглэгч нь энэхүү хувийн мэдээллийн бодлогыг сайтар уншиж танилцсан байх үүрэгтэй бөгөөд танилцаагүйгээс үүдэн гарах аливаа асуудалд Үйлчилгээ эрхлэгч хариуцлага хүлээхгүй.

ЕС. ХЭРЭГЛЭГЧИД ҮЙЛЧЛЭХ

9.1  Хэрэглэгч 7 хоногийн бүх өдрүүдэд 24 цагийн турш өөрийн хүссэн үедээ Аппликейшнийг ашиглан дараах үйлчилгээг авах эрхтэй:

9.1.1 зээлийн үйл ажиллагаа;

9.1.2 факторингийн үйл ажиллагаа;

9.1.3 Төлбөр тооцооны хэрэгсэл гаргах;

9.1.4 цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ;

9.1.5 гадаад валютын арилжаа;

9.1.6 итгэлцлийн үйлчилгээ;

9.1.7 богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх;

9.1.8 хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх.

9.2  Хэрэглэгч үйлчилгээний гарын авлага, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, лавлагаа, үйлчилгээний болон системийн өөрчлөлттэй холбоотой мэдээллийг Аппликейшн, Харилцагчийн үйлчилгээний төвийн 137979, 135363 (үндсэн системээс явах бүх төрлийн мессеж, сонордуулга хүргэх), 140101 (мессеж про үйлчилгээ буюу харилцагчаас 24 цагийн хугацаанд мессеж хүлээн авах), 77070101 (үндсэн үйлчилгээний буюу оператортай холбогдож лавлагаа, мэдээлэл авах) дугааруудаар болон үйлчилгээний вэб хуудсаар түргэн шуурхай хүлээн авна.

АРАВ. ГҮЙЛГЭЭНИЙ ҮНИЙН ДҮНГИЙН ХЯЗГААРЛАЛТ

10.1 Хэрэглэгчийн данснаас нэг өдөрт хийх нийт гүйлгээний дүнгийн дээд хэмжээ 40,000 төгрөг, цахим дансанд байрших мөнгөн дүнгийн дээд хэмжээ 100,000 төгрөг байна. 

10.2 Харилцагчийн данснаас хийх нэг удаагийн гүйлгээний дүнгийн дээд хэмжээ 1,000,000 төгрөг, нэг өдөрт хийх нийт гүйлгээний дүнгийн дээд хэмжээ 5,000,000 төгрөг, цахим дансанд байрших мөнгөн дүнгийн дээд хэмжээ 20,000,000 төгрөг байна.

АРВАН НЭГ. ШИМТГЭЛ, ХУРААМЖ

11.1  Хэрэглэгчээс авах цахим төлбөр тооцооны үйлчилгээний хураамжийн хэмжээг Үйлчилгээ эрхлэгч* -ийн баталсан шимтгэл, хураамжийн нөхцөлөөр тогтоох ба апплейкшнд ил харагдахуйцаар байршуулна.

11.2 Үйлчилгээ эрхлэгч нь шимтгэл хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах эрхтэй. Өөрчлөлтийг Аппликейшнээр харилцагчид мэдэгдсэнээр мөрдөж эхэлнэ.

11.3 Хэрэглэгчээс бусад этгээдээс авах үйлчилгээний шимтгэлийг тухайн этгээдтэй байгуулсан гэрээгээр зохицуулна.

АРВАН ХОЁР. ОЮУНЫ ӨМЧ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

12.1  Үйлчилгээ эрхлэгч нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу бүтээл ашиглах онцгой эрхийн гэрээтэй.

12.2 Үйлчилгээ эрхлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авсан.

АРВАН ГУРАВ. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БОДЛОГО, ТҮҮНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

13. 1 Үйлчилгээ эрхлэгч нь энэхүү Хувийн мэдээллийн бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба энэ тухай хуанлийн 30 (гуч) хоногийн дотор Аппликейшнаар дамжуулан мэдээлнэ.

13.2 Энэхүү бодлогод нэмэлт, өөрчлөлт орсноос хойш Харилцагч үйлчилгээг хэрэглэсээр байгаа бол нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

13.3 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг устгахтай холбоотой нөхцөлийг ЛэндМН ББСБ ХК-ийн “Хэрэглэгчийн хувийн мэдээллийг устгах тухай журам”-аар зохицуулна.

АРВАН ДӨРӨВ. ХАРИУЦЛАГА

14.1  Үйлчилгээ эрхлэгч энэхүү хувийн мэдээллийн бодлогын дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл Гэрээг зөрчсөн бол үүнтэй холбоотой Хэрэглэгчид учирсан бодит хохирлыг бүрэн хариуцна.

14.2  Хэрэглэгч нь гүйлгээний мэдээллээ санаатай болон санамсаргүй шалтгаанаар алдаатай, буруу оруулсан, гүйлгээний мэдээллийг бүрэн шалгалгүйгээр гүйлгээг баталгаажуулснаас мөнгийг буруу этгээдэд шилжүүлсэн, буруу дүнгээр шилжүүлсэн, эсхүл шилжүүлэх ёсгүй төлбөрийг шилжүүлсэн, хувийн мэдээллээ буруу, худал оруулсан, бусдын хувийн мэдээллийг ашигласан, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, ПИН код, нэг удаагийн нууц үг зэрэг мэдээллээ бусдад задруулсан, аппликейшн татан суулгасан төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаагүй (jailbreak/rooting хийсэн буюу үйлдвэрлэгчийн үйлдлийн системийг өөрчилсөн зэрэг) үйлдэл, эс үйлдэхүй, нөхцөл байдлын улмаас Үйлчилгээ эрхлэгч, бусад этгээдэд учирсан хохирлыг хариуцна.

14.3 Гүйлгээний мэдээллийг дамжуулах үед сүлжээний эсхүл техникийн саатал үүссэн, Хэрэглэгчийн үүрэн утастай холбогдох техникийн саатал үүссэн, унтарсан, үйлчилгээ эрхлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас гүйлгээ хийх боломжгүй болсон, гүйлгээ буруу хийгдсэн, гар утас, утасны сим картыг бусдад дамжуулсан, ашиглуулсан бол түүний улмаас учирсан хохирлыг Үйлчилгээ эрхлэгч хариуцахгүй.

АРВАН ТАВ. ГОМДОЛ МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

15.1  Үйлчилгээ эрхлэгч нь Хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авч ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

15.2 Энэхүү хувийн мэдээллийн бодлоготой холбоотой үүсэх аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэх ба зөвшилцөлд эс хүрвэл Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ УСТГАХ ТУХАЙ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журам нь ЛэндМН аппликейшнд хэрэглэгчийн өөрийн зөвшөөрлөөр оруулсан мэдээллийг хэрэглэгч өөрийн хүсэлтээр устгуулахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулна.

Хоёр. Хэрэглэгчийн мэдээлэл

2.1 Хэрэглэгчийн мэдээлэл гэж ЛэндМН аппликейшнд хэрэглэгчийн өөрийн зөвшөөрлөөр оруулсан бүртгэлийн мэдээллийг хамруулна.

Гурав. Хэрэглэгч өөрийн мэдээллийг өөрчлөн удирдах

3.1 Хэрэглэгч ЛэндМН аппликейшныг ашиглахдаа оруулсан өөрийн хувийн мэдээллийг”Миний мэдээлэл” цэсээр дамжуулан өөрийн бүртгэлийн мэдээллийг өөрчлөх, удирдах боломжтой

Дөрөв. Бүртгэлтэй хэрэглэгч хувийн мэдээллээ устгах

4.1 Хэрэглэгч өөрийн хүсэлтээр ЛэндМН аппликейшнд холбогдсон тус журмын 2.1-т заасан мэдээллийг устгуулахаар хүсэлтээ гаргаж болно. 

4.2 Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг устгуулах хүсэлтийг бичгээр болон цахимаар гаргана.

4.3 Хэрэглэгч бүртгэлээ цуцлуулах бол үйлчилгээний салбарт өөрийн биеэр цахим иргэний үнэмлэхтэйгээ ирж цуцлах боломжтой. 

4.4 Цахимаар цуцлах хүсэлт илгээх тохиолдолд хэрэглэгч өөрийн бүртгэлтэй и-мэйл хаягаас contact@lend.mn и-мэйл хаяг руу хүсэлтээ илгээнэ.

4.5  Хэрэглэгчийн хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор хэрэглэгчийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хэрэглэгчийн бүртгэлийг ЛэндМН-ны “Харилцагч бүртгэлийн алба”-ны “Мэдээллийн ажилтан” хянаж шийдвэрлэнэ.

4.6 Бүртгэлгүй хэрэглэгч харилцагчийн үйлчилгээний төвийн лавлах шугамаар ЛэндМН аппликейшнд бүртгэлтэй дугаараасаа холбогдон өөрийн мэдээллээ идэвхгүй болгох боломжтой.

4.7 Бүртгэлгүй хэрэглэгчийн бүртгэлийг ЛэндМН-ны Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн “Харилцагчийн зөвлөх” хянаж шийдвэрлэнэ.

Тав. Бүртгэлтэй хэрэглэгчийн мэдээллийг устгахаас татгалзах

5.1 Бүртгэлтэй хэрэглэгч нь өөрийн ойрын болон садан төрлийн /эхнэр, нөхөрийн/ мэдээллийг устгуулах талаар хүсэлт гаргах эрхгүй бөгөөд хүсэлт гаргасан тохиолдолд устгахаас татгалзах; 

5.2 Татгалзсан тохиолдолд тухай бүр хүсэлт гаргасан этгээдэд болон тухайн хэрэглэгчид ажлын 5 хоног дотор мэдэгдэнэ. 

5.3 Компани нь харилцагчийн мэдээллийг Монгол улсын хуулийн дагуу дор хаяж 6 жилийн хугацаанд хадгалах үүрэгтэй.

ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРӨВ