Үйлчилгээний нөхцөл
Хувилбар 2.0
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
ТА ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХЫН ӨМНӨ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БОЛОН НУУЦЛАЛЫН БОДЛОГОТОЙ БҮРЭН ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРСӨН ТОХИОЛДОЛД “ЗӨВШӨӨРӨХ” ГЭСЭН ТОВЧИЙГ ДАРНА УУ. ХЭРЭВ ТА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА БОЛ БҮРТГЭЛИЙГ ЭХЛЭХГҮЙГЭЭР СИСТЕМЭЭС ГАРНА УУ.
Монгол Улсад бүртгэлтэй “ЛэндМН ББСБ” ХК болон “ЛэндМН СМЭ ББСБ” ХХК (цаашид хамтад нь “ЛэндМН” эсхүл “Үйлчилгээ үзүүлэгч” гэх)-иас санал болгож буй ЛэндМН-ийн албан ёсны https://e-lend.mn/ цахим хуудас (цаашид “Зээлийн веб хуудас” гэх) нь мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүд дээр суурилан, Хэрэглэгчийг таньж мэдэх, бүртгэх, зээлийн эрхийг тооцоолох, зээл олгох, зээлийн эргэн төлөлтийг хийх, хянах зэрэг зээлийн гэрээтэй холбоотой харилцааг зохицуулахаас гадна Таны бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтийг шинжлэн харуулах зорилго бүхий ЛэндМН-ийн эзэмшлийн цахим платформ юм.
Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “ҮН” гэх) нь ЛэндМН-с санал болгож буй санхүүгийн үйлчилгээг авахаар “Зээлийн веб хуудас”-т бүртгүүлж буй иргэн, хуулийн этгээд (цаашид “Хэрэглэгч” гэх)-д санхүүгийн үйлчилгээг Зээлийн веб хуудсаар дамжуулан үзүүлэх буюу Хэрэглэгчээр бүртгүүлэх, санхүүгийн үйлчилгээ авах, тус платформыг ашиглахад Хэрэглэгчийн баримтлах журам, холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хэрэглэгч нь Зээлийн веб хуудаст хандаж, бүртгүүлсэн үеэс эхлэн ҮН-ийг мөрдөх бөгөөд бүртгүүлэхээс өмнө энэхүү ҮН-тэй бүрэн танилцах үүрэгтэй. Ийнхүү танилцаж “Зөвшөөрөх” үйлдлээр баталгаажуулсан үеэс энэхүү ҮН-ийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.2. Хэрэглэгч нь ЛэндМН-ээс энэхүү Зээлийн веб хуудсыг ашиглан санал болгож буй санхүүгийн үйлчилгээнээс өөрийн хэрэгцээнд тулгуурлан сонгон хэрэглэх боломжтой бөгөөд тухайн үйлчилгээтэй холбоотой нийтлэг харилцааг энэхүү ҮН-д тусгасан тухайн харилцааг зохицуулж буй хэсгээр зохицуулна.
1.3. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дараах утгаар ойлгоно. Үүнд:
- 1.3.1. “Хэрэглэгч” гэж ЛэндМН-с санал болгож буй үйлчилгээг авахаар Зээлийн веб хуудаст холбогдох мэдээллийг оруулан бүртгүүлж буй хувь хүн, хуулийн этгээдийг;
- 1.3.2. “Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд” эсхүл “Гүйцэтгэх захирал” гэж хуулийн этгээдийн эрх барих этгээдээс томилогдсон, хуулийн этгээдийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн буюу Улсын бүртгэлийн байгууллагад Гүйцэтгэх удирдлага гэж бүртгэгдсэн, хуулийн этгээдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг, 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээдийг;
- 1.3.3. “Итгэмжлэлээр төлөөлөх этгээд” гэж хуулийн этгээдийн эрх барих этгээд эсхүл Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс тухайлан эрх олгосон, 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээдийг;
- 1.3.4. “Гүйцэтгэх захирал” болон “Итгэмжлэлээр төлөөлөх этгээд”-ийг Хамтад нь “Эрх бүхий этгээд” гэх;
- 1.3.5. “Бүтээгдэхүүн үйлчилгээ” гэж Зээлийн веб хуудсаар дамжуулан Хэрэглэгчид санал болгож буй ЛэндМН-ийн зээлийн болон бусад төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг;
- 1.3.6. “Бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл” эсхүл “БҮЕН” гэж ЛэндМН нь Зээлийн веб хуудсаар дамжуулан санал болгож буй өөрийн Бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, эсхүл хураамжийн хувь хэмжээг тогтоосон ерөнхий нөхцөлийг;
- 1.3.7. “Кредит скор” гэж Олон улсын стандарт, тусгай аргачлал, ЛэндМН буюу зээлдүүлэгчийн дотоод дүрэм, журам, аргачлалын дагуу Хэрэглэгч буюу зээлдэгчийн санхүүгийн байдал, Зээл эргэн төлөх чадавхыг үнэлж, тогтоосон Хэрэглэгчийн Зээлийн эрсдэлийн үнэлгээг;
- 1.3.8. “Зээлийн шугам” буюу “Зээлжих эрх” гэж Хэрэглэгч буюу зээлдэгчийн Кредит скор, бусад мэдээлэлд үндэслэн тогтоогдсон, Хэрэглэгч өөрийн хүсэл зоригийн дагуу ашиглах боломжтой Зээлжих эрхийн дээд хэмжээг;
- 1.3.9. “Цахим зээл” эсхүл “Зээл” гэж Хэрэглэгчийн зээлийн хүсэлтийг үндэслэн ЛэндМН-с Зээлийн веб хуудсаар дамжуулан Хэрэглэгчийн баталгаажсан банкны дансанд, түүний Цахим хэтэвчинд эсхүл Хэрэглэгчийн зөвшөөрлийг үндэслэн ЛэндМН-тэй хамтран ажилладаг байгууллага руу шилжүүлэн олгосон, эргэн төлөх нөхцөлтэй мөнгөн хөрөнгийг;
- 1.3.10. “Lento” гэж ЛэндМН-с Хэрэглэгчийн оруулсан мэдээлэлд үндэслэн түүний бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтийн шинжилгээг;
- 1.3.11. “Зөвшөөрөх үйлдэл” гэж Хэрэглэгч нь ЛэндМН-д хандан Бүтээгдэхүүн үйлчилгээнээс сонгох, ашиглах хүсэлт илгээх, холбогдох бусад үйлдлийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлэхийн тулд Зээлийн веб хуудас дээр хийж буй Хэрэглэгчийн үйлдлийг;
- 1.3.12. “Гүйлгээний нууц үг эсхүл Пин код” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулалт нэг хэрэгсэл бөгөөд Хэрэглэгчийн Зөвшөөрөх үйлдлийг илэрхийлж буй зөвхөн Хэрэглэгч өөрөө үүсгэх, өөрчлөх боломжтой 4 орон бүхий кодыг;
- 1.3.13. “Цахим хэтэвч” гэж Хэрэглэгчийн Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан гэрээ, үйлчилгээний нөхцөлийн үндсэн дээр Зээлийн веб хуудсаар дамжуулан үүсгэсэн, мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан, цахим төлбөр тооцоо гүйцэтгэх Хэрэглэгчийн цахим дансыг;
- 1.3.14. “Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч” гэж холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, Хэрэглэгчид Цахим хэтэвч нээж, цахим төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх эрхтэй хуулийн этгээдийг;
- 1.3.15. “Мерчант” буюу “Хамтран ажиллагч” гэж Зээлийн веб хуудсаар дамжуулан Худалдан авалтын зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр бараа, ажил үйлчилгээг Хэрэглэгчид борлуулж буй хуулийн этгээд, хувь хүнийг;
- 1.3.16. “Цахим хаяг” гэж Зээлийн веб хуудас, цаасан анкетаар дамжуулан тухай бүр Хэрэглэгч өөрөө бүртгүүлж, баталгаажуулсан цахим шуудангийн хаягийг;
- 1.3.17. “Тусгайлсан гэрээ” гэж Хэрэглэгчийн сонгосон Бүтээгдэхүүн үйлчилгээнээс хамаарч түүнтэй цаасаар эсхүл Зээлийн веб хуудсаар дамжуулан цахимаар байгуулах тухайн Бүтээгдэхүүн үйлчилгээнээс үүсэх харилцаа, эрх үүргийг нарийвчлан зохицуулсан гэрээг;
- 1.3.18. “Хэрэглэгчийн мэдээлэл” гэж Хэрэглэгч Зээлийн веб хуудас болон Бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах хүсэлт гаргахдаа өөрөө мэдүүлсэн, эсхүл Хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх явцад гуравдагч этгээдээс авсан болон Хэрэглэгч Зээлийн веб хуудас ашиглах явцад цугласан Хэрэглэгчтэй холбоотой аливаа мэдээлэл, баримтыг.
1.4. Энэ хэсэгт тодорхойлолгүй ашигласан бусад нэр томьёог Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, эсхүл Тусгайлан гэрээнд заасан утгаар ойлгоно.
Хоёр. Хэрэглэгчийн бүртгэл, шаардлага
2.1 Хэрэглэгч нь 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эсхүл Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, ашгийн төлөө тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байна.
2.2 Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн LendMN Aппликейшнд бүртгэлтэй эсхүл ЛэндМН-тэй хамтран ажилладаг Мерчант бол Зээлийн веб хуудаст өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан нэвтрэх эрхтэй бөгөөд хэрэв Хуулийн этгээд бол Гүйцэтгэх захирлын эрхээр нэвтэрч хуулийн этгээдийн бүртгэлийг үүсгэх боломжтой.
2.3 Хэрэглэгчийн бүртгэл үүсгэхээс өмнө энэхүү ҮН болон Нууцлалын бодлоготой танилцаж, “Хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд бүртгэл үргэлжлэх боломжтой байна.
2.4 Хуулийн этгээд Зээлийн веб хуудсаар зээлийн үйлчилгээ авахаар бүртгэл үүсгэж байгаа бол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- 2.4.1 Хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирал болон хуулийн этгээдийн мэдээллийг Төрийн танин нэвтрэлтийн нэгдсэн систем болох DAN системийг ашиглан баталгаажуулснаар Гүйцэтгэх захирлын цахим шуудан, утасны дугаар дээр суурилж бүртгэл үүснэ.
- 2.4.2 Хуулийн этгээдийн Гүйцэтгэх захирлын бүртгүүлсэн цахим шуудан нь нэг удаагийн баталгаажуулах кодыг хүлээн авч, амжилттай оруулснаар баталгаажиж, ЛэндМН-с өгсөн зааврын дагуу нэвтрэх нууц үгийг үүсгэснээр бүртгэл амжилттай болно.
- 2.4.3 Хэрэглэгч нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх чадвартай, тодорхой зорилго бүхий, ашгийн төлөө тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байх бөгөөд ийнхүү бүртгэл үүсгэж буй Гүйцэтгэх захирал нь хуулийн этгээдийн эрх барих этгээдээс томилогдсон, хуулийн этгээдийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн буюу Улсын бүртгэлийн байгууллагад Гүйцэтгэх удирдлага гэж бүртгэгдсэн, 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна.
2.5 Хэрэв Хэрэглэгчийн үйл ажиллагааны чиглэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн санхүүжүүлэхийг хориглох жагсаалтад багтсан үйл ажиллагааг эрхэлдэг бол түүнд үйлчилгээ үзүүлэхгүй татгалзах эрхтэй болно.
Гурав. Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх үндсэн нөхцөл
3.1. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн Зээлийн веб хуудсаар дамжуулан илгээсэн, эсхүл түүний бүрдүүлж өгсөн мэдээлэл, баримт бичгийг боловсруулсны үндсэн дээр дараах Бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн баталсан БҮЕН-ийн дагуу үзүүлж болно. Үүнд:
- 3.1.1. Зээлийн үйлчилгээ;
- 3.1.2. Худалдан авалтын зээлд Мерчантаар хамтран ажиллах;
- 3.1.3. Lento шинжилгээний хэсэг;
- 3.1.4. Бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ.
3.2. Хэрэглэгч Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчтэй “Цахим төлбөр тооцооны үйлчилгээний гэрээ” байгуулснаар энэхүү Гэрээний 3.1-т заасан Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой гүйлгээг Цахим хэтэвч ашиглан гүйцэтгэх боломжтой болно.
3.3. Хэрэглэгч нь энэхүү Гэрээний 3.1 дэх хэсэгт заасан Бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах хүсэлтээ Зээлийн веб хуудсаар дамжуулан Үйлчилгээ үзүүлэгчид гаргаж, Үйлчилгээ үзүүлэгчийн шаардсанаар нэмэлт мэдээлэл, баримт бичгийг илгээж, шаардлага хангасан тохиолдолд Тусгайлсан гэрээг цахимаар, эсхүл цаасан хэлбэрээр байгуулснаар сонгосон Бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах эрхтэй болно.
3.4. Зээлийн веб хуудаст байршсан Зээлийн үйлчилгээний хувьд дараах ерөнхий нөхцөлтэй:
- 3.4.1. Хэрэглэгч нь Кредит скор тооцуулж, Үйлчилгээ үзүүлэгчийн БҮЕН-д заасан шалгуурыг хангасан тохиолдолд Зээлийн үйлчилгээг ашиглах боломжтой болно.
- 3.4.2. Хэрэглэгч Кредит скор тооцуулахдаа Компанийн орлого хүлээн авах данс буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг Зээлийн веб хуудаст заасны дагуу оруулж, дансны хуулгаа Үйлчилгээ үзүүлэгчид илгээх эсхүл дансны хуулгыг файл хэлбэрээр оруулснаар Үйлчилгээ үзүүлэгчид илгээх боломжтой. Хэрэглэгчийн илгээсэн дансны мэдээллийг Үйлчилгээ үзүүлэгч нь Зээлжих эрх тооцоолох, Зээлийн хувийн хэрэг бүрдүүлэх, цаашид өөр төрлийн Зээлийн бүтээгдэхүүн санал болгоход ашиглана. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг хадгалахгүй, аливаа хэлбэрээр ашиглах боломжгүй бөгөөд маргаан үүсгэхгүйн үүднээс Хэрэглэгч интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ түүнд Зээлжих эрх олгох эсэх шийдвэр гарсны дараа солих арга хэмжээг заавал авна.
- 3.4.3. Хэрэглэгч ийнхүү дансны мэдээллийг Үйлчилгээ үзүүлэгчид явуулах бүр түүнийг танин баталгаажуулах зорилгоор интернэт банканд бүртгэлтэй утасны дугаараар баталгаажуулах код илгээж Хэрэглэгчийг танин баталгаажуулна.
- 3.4.4. Үйлчилгээ үзүүлэгчийн Хэрэглэгчид олгох Зээлжих эрхийн хэмжээ Хэрэглэгчийн өр, орлогын харьцаан дээр суурилах бөгөөд тухайн Зээлийн үйлчилгээний нөхцөлөөс шалтгаалан харилцан адилгүй байж болно.
- 3.4.5. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн Зээлжих эрхийн ашиглалт, авсан Зээл, түүний эргэн төлөлт, санхүүгийн сахилга бат, өр, орлогын харьцаа болон бусад нэмэлт мэдээлэлд үндэслэн Зээлжих эрхийн хэмжээг тогтмол хянаж нэмэгдүүлэх, бууруулан тогтоох эсхүл хаах эрхтэй байна.
- 3.4.6. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчид Зээл олгосон, Зээлжих эрхийн хэмжээг өөрчилсөн тухай бүрд энэ талаар Зээлийн веб хуудсаар дамжуулан Хэрэглэгчид мэдэгдэх буюу харуулах ба уг хэмжээг Тусгайлсан гэрээний дагуу Үйлчилгээ үзүүлэгчээс Хэрэглэгчид олгосон Зээлжих эрхийн хэмжээ гэж үзнэ.
- 3.4.7. Энэхүү Гэрээний 3.4.5-д зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчид хүсэлт гарган өөрийн Зээлжих эрхийг түр хаалгах, эсхүл буцаан сэргээлгэж болно. Зээлжих эрхийг ийнхүү түр хаах хүсэлт гаргасан нь энэхүү ҮН, Тусгайлсан гэрээ дуусгавар болгох үндэслэл болохгүй бөгөөд Хэрэглэгч хүсэлтээ гаргаснаар Үйлчилгээ үзүүлэгч нь түүний эрхийг сэргээж болно.
- 3.4.8. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчид Зээлийн үйлчилгээ үзүүлэхээс өмнө шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт мэдээлэл, баримт бичгийг шаардаж болно.
3.5. Хэрэглэгч хуулийн этгээд бол энэхүү ҮН-ийн 3.1.1-3.1.2 дахь хэсэгт заасан Бүтээгдэхүүн үйлчилгээг Зээлийн веб хуудсаар дамжуулан авахаас өмнө Гүйцэтгэх захирал эсхүл Итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд Үйлчилгээ үзүүлэгчээс шаардсан баримт бичгийн хамт 1 (нэг) удаа заавал өөрийн биеэр ирж Тусгайлсан гэрээг байгуулах бөгөөд ийнхүү Хэрэглэгчийг танин баталгаажуулснаас хойш Зээлийн веб хуудаст илгээсэн хүсэлт нь Хэрэглэгч хуулийн этгээдийн эрх бүхий этгээд өөрийн биеэр ирж үйлчлүүлсэнтэй адил, хүчин төгөлдөр гэж тооцогдоно.
3.6. Хэрэглэгч нь энэхүү ҮН-ийн 3.5-д дурдсаны дагуу цаасаар тухайлсан гэрээ байгуулснаас хойш Зээлийн веб хуудсыг ашиглан өөрийн хүссэн үедээ хэдийд ч Үйлчилгээ үзүүлэгчээс үзүүлж буй энэхүү ҮН-ийн 3.1.1-3.1.2-т заасан Бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжтой байна.
3.7. Зээлийн веб хуудаст байршсан Lento шинжилгээ нь дараах ерөнхий нөхцөлтэй:
- 3.7.1. Хэрэглэгчийн оруулсан мэдээлэлд үндэслэн бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтийг шинжлэх замаар Танд ЛэндМН үйлчилгээг санал болгох зорилготой;
- 3.7.2. Дүн шинжилгээний үр дүнг мэдээллийн технологийн шийдлүүд болон хиймэл оюун ухаан ашиглан боловсруулсан тул үр дүн бодит байдлаас зөрөх боломжтой бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч түүний үнэн зөв байдлыг баталгаажуулахгүй болно;
- 3.7.3. Дүн шинжилгээ хийхэд бизнесийн сүүлийн 12 сарын гүйлгээний түүх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй тохиолдолд дүн шинжилгээний үр дүн хязгаарлагдмал байж болно;
- 3.7.4. Хэрэглэгч Lento шинжилгээг ашиглахдаа бизнесийн орлого хүлээн авах данс буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг Зээлийн веб хуудаст заасны дагуу оруулж, дансны хуулгаа Үйлчилгээ үзүүлэгчид илгээх эсхүл дансны хуулгыг файл хэлбэрээр оруулснаар Үйлчилгээ үзүүлэгчид илгээх боломжтой. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хадгалахгүй, аливаа хэлбэрээр ашиглах боломжгүй бөгөөд маргаан үүсгэхгүйн үүднээс Хэрэглэгч интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ тухай бүр солих арга хэмжээг заавал авна.
- 3.7.5. Хэрэглэгч Lento-г ашиглахдаа Үйлчилгээ үзүүлэгчээс тухай бүр тогтоож, урьдчилан харуулсан дансны мэдээллийг холбох боломжтой байх бөгөөд дүн шинжилгээний үр дүнг шинэчлэх бүрд дансны холболт, гүйлгээний түүхийг дахин баталгаажуулна;
- 3.7.6. Зээлийн веб хуудас дахь Lento-г ашиглах явцад зөвхөн Таны оруулсан мэдээлэлд үндэслэн, урьдчилсан дүн шинжилгээний дүнд боловсруулагдсан “Зээлийн урьдчилсан санал” нь Таны санхүүгийн бодит чадвар, зээлийн мэдээллийг хамруулаагүй тул зээлийн эрх тооцох шалгуурыг бүрэн хангаагүй, зээл олгох санал биш болно. Эцсийн шийдвэрийг зөвхөн ЛэндМН-ийн зээл судлах үйл явцын дагуу гаргана;
- 3.7.7. Хэрэглэгч нь Lento-г ашиглаж, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтдээ дүн шинжилгээ хийлгэхээр холбосон дансны холболтыг хэдийд ч салгах эрхтэй;
3.8. Хэрэглэгчид аливаа Бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, эсхүл татгалзах, Бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлийг тодорхойлох эрх нь гагцхүү Үйлчилгээ үзүүлэгчид хадгалагдана.
3.9. Хэрэглэгчийн авч буй Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл болох илгээсэн хүсэлт, түүний төлөв, шийдвэрлэгдэх явц болон Үйлчилгээ үзүүлэгчээс үзүүлж буй Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотойгоор мэдэгдэл, санамжийг Зээлийн веб хуудсаар дамжуулан тухай бүр Хэрэглэгчид илгээх бөгөөд Хэрэглэгч эдгээр Мэдэгдлүүдтэй танилцах үүрэг хүлээнэ. Ийнхүү танилцаагүйгээс үүсэх аливаа үр дагаврыг Хэрэглэгч бие даан өөрөө хариуцна.
3.10. Үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
- 3.10.1. Үйлчилгээ үзүүлэгч нь шаардлагатай тохиолдолд Бүтээгдэхүүн, үйлчилгээ, харилцагчийн эрсдэлийг бууруулах зорилгоор Хэрэглэгчийн санхүүгийн эх үүсвэр, түүний гүйлгээг хянаж, баталгаажуулах, шаардлагатай баримт бичгийг шаардаж авах;
- 3.10.2. Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчийн мэдээллийн үнэн бодит байдлыг тулгаж шалгах, Хэрэглэгчийг таньж мэдэх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй эсхүл Хэрэглэгч шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан тохиолдолд Хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх, бизнесийн харилцаа үүсгэхээс татгалзах, эсхүл бизнесийн харилцааг зогсоох арга хэмжээ авна.
- 3.10.3. Хэрэглэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Үйлчилгээ үзүүлэгчийн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны дотоод дүрэм, журамд заасан аливаа сэжигтэй, хориглосон үйл ажиллагааг явуулсан тохиолдолд энэ талаар эрх бүхий байгууллагад мэдээлэх, мөн бусад хариу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Дөрөв. Хэрэглэгчийн баталгаа, зөвшөөрөл
4.1. Хэрэглэгчийн Зээлийн веб хуудаст оруулсан, илгээсэн болон цаасаар хүргүүлсэн бүх мэдээлэл, баримт бичиг, баталгаа нь бүгд үнэн зөв бөгөөд Бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглахад шаардлагатай ямар нэгэн чухал баримт, мэдээллийн талаар худал мэдэгдээгүй, энэхүү ҮН болон Тусгайлсан гэрээ үнэн зөв болоход зайлшгүй хэрэгтэй аливаа чухал баримт, мэдээллийг орхигдуулаагүй болно.
4.2. Хэрэглэгч нь энэхүү ҮН-ийг хүлээн зөвшөөрснөөр дараах зөвшөөрлийг Үйлчилгээ үзүүлэгчид олгож байгаа болно. Уг зөвшөөрлийг үндэслэн Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчид Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж буй бөгөөд Хэрэглэгчтэй Тусгайлсан гэрээ байгуулах үед дахин зөвшөөрөл, баталгаа авах шаардлагагүй, Тусгайлсан гэрээ тус бүрийн хувьд нэгэн ижил хүчин төгөлдөр болохыг Талууд үүгээр харилцан тохиров. Энэхүү баталгаа, зөвшөөрлүүдийг Хэрэглэгчийн бичгээр олгосон зөвшөөрөл гэж үзнэ. Үүнд:
- 4.2.1. ҮН-ийн дагуу Зээлийн веб хуудаст нэвтрэх, бүртгүүлэх, Бүтээгдэхүүн үйлчилгээ авах явцад Хэрэглэгчийн хувийн мэдээлэл, хуулийн этгээдийн хувьд хуулийн этгээдийн мэдээлэл болон Гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч, хэрэв Төлөөлөн удирдах зөвлөлтэй бол дарга, гишүүд, нарийн бичгийн дарга болон бусад эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээдийн хувийн мэдээллийг Нууцлалын бодлогын дагуу цуглуулж, боловсруулж, ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд Хэрэглэгч хуулийн этгээд нь энд дурдсан зөвшөөрлийг мэдээллийн эзнээс урьдчилан авсан болохыг баталж байгаа болно.
- 4.2.2. Хэрэглэгчийн Зээлжих эрхийг тогтоох, тодорхойлох зорилгоор зээлийн мэдээллийн сан болон цахим мэдээллийн сан, түүнчлэн аливаа гуравдагч этгээдээс Хэрэглэгчийн санхүүгийн мэдээллийг харах, авах, өөрийн мэдээллийн санд хадгалахыг зөвшөөрөв;
- 4.2.3. Зээлийн веб хуудаст (i) Хэрэглэгчийн оруулсан өгөгдөл, тэдгээрийн утга, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, Гүйлгээний нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код зэргийг ашигласан, (ii) Бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглахаар аливаа сонголт хийн үйлдлээ цааш үргэлжлүүлсэн, (iii) бусад Зөвшөөрөх үйлдэл хийсэн нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл буюу хэлцэл гэж тооцогдох бөгөөд Хэрэглэгчийн хууль ёсны хүсэлт, мэдэгдэл, зөвшөөрөл, Гэрээ, Гэрээний нэмэлт, өөрчлөлт, аливаа шаардлагатай баримт бичиг, үйлдлийг Зөвшөөрсөн үйлдэл хийж, үүнийг дахин баталгаажуулан Гүйлгээний нууц үгийг оруулж байгаа нь Хэрэглэгчийн албан ёсны баталгаат гарын үсэг, хуулийн этгээдийн тамгатай нэгэн адил хүчин төгөлдөр болохыг зөвшөөрөв;
- 4.2.4. Зээлийн веб хуудаст оруулсан өгөгдөл, тэдгээрийн утга, нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, Гүйлгээний нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код, Зээлийн веб хуудас руу нэвтрэх төхөөрөмжийн ашиглалт зэрэг Хэрэглэгчийн мэдээлэл болон мэдээлэл хадгалагдаж буй төхөөрөмжийн аюулгүй байдлыг хамгаалах, бусдад дамжуулах, ашиглах боломж олгохгүй байх үүргийг чандлан биелүүлэх, уг үүргээ зөрчсөнөөс үүдэн гарах аливаа үүрэг хариуцлагыг бие даан хариуцахаа баталж байна;
- 4.2.5. Хэрэглэгч нь энэхүү ҮН болон Үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулах Тусгайлсан гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Үйлчилгээ үзүүлэгчээс бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр аливаа хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй гэдгээ баталж байна.
4.3. Хэрэглэгч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан нь 4.2-т дурдсан БАТАЛГАА, ЗӨВШӨӨРЛИЙГ хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээнд бүрэн хангаж, өөрөө хариуцан хяналт тавих бөгөөд холбогдох албан тушаалтан, ажилтан нь энэхүү Баталгаа, зөвшөөрлийг зөрчсөн, албан тушаал, ажлын чиг үүргээ урвуулан ашигласан, завшсан үйлдлээс үүсэх үр дагаврыг Хэрэглэгч хуулийн этгээд, түүний эрх бүхий албан тушаалтан өөрөө хариуцна.
4.4. Хэрэглэгч энэхүү ҮН-ийн 5.2.6-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Хэрэглэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй буюу тус үйлдлийг хийх бүрэн эрхгүй этгээд Зээлийн веб хуудаст хандаж Хэрэглэгчид хохирол учруулсан тохиолдолд үүнээс үүсэх үр дагаврыг Хэрэглэгч хуулийн этгээд, түүний эрх бүхий албан тушаалтан өөрөө хариуцна.
4.5. Хэрэглэгч нь энэхүү Гэрээг баталгаажуулснаар Бүтээгдэхүүн үйлчилгээг цаашид Зээлийн веб хуудсаар дамжуулан сонгож, ашиглаж, хэрэглэнэ гэдгээ бүрэн ухамсарлаж байгаа бөгөөд Бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл тус бүртэй сайтар танилцаж, бүрэн ойлгосны дараа Зөвшөөрөх үйлдэл хийх үүрэгтэй.
Тав. Хэрэглэгчийн эрх, үүрэг
5.1. Хэрэглэгч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
- 5.1.1. Үйлчилгээ үзүүлэгчийн БҮЕН, тэдгээрт орсон нэмэлт, өөрчлөлтүүдтэй танилцах, тэдгээртэй холбоотой мэдээлэл, тодруулга авах;
- 5.1.2. Тухай бүр Зээлийн веб хуудсаар дамжуулан хүсэлт гаргах замаар Үйлчилгээ үзүүлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр авах, эсхүл эрхээ сэргээлгэх болон хаалгах;
- 5.1.3. Гэрээгээр хүлээсэн үүргээ биeлүүлэхийг Үйлчилгээ үзүүлэгчээс шаардах;
- 5.1.4. БҮЕН, тэдгээрт орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Зээлийн веб хуудсаар дамжуулан, эсхүл нийтэд мэдээлсэн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор Үйлчилгээ үзүүлэгчид хандан Бүтээгдэхүүний үйлчилгээний Тусгайлсан гэрээг цуцлах хүсэлт гаргах;
- 5.1.5. Үйлчилгээ үзүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан зардал, хохирлыг төлүүлэх;
5.1.6. Үйлчилгээ үзүүлэгчийн систем, программаас үүдэлтэй доголдол гарснаас Бүтээгдэхүүний үйлчилгээний явц амжилтгүй болсон, төлбөр төлөлт саатсан зэргээс болж Хэрэглэгч үйлчилгээ авч чадаагүй тохиолдолд энэ талаар үйлчилгээ үзүүлэгч талд нэн даруй мэдэгдэж, гомдол гаргаж шийдвэрлүүлэх;
- 5.1.7. Lento дүн шинжилгээг өөрийн хүссэн үедээ шинэчилж, танилцах;
- 5.1.8. Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт гаргах;
- 5.1.9. Хууль болон Гэрээнд заасан бусад эрх.
5.2. Хэрэглэгч дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
- 5.2.1. Үйлчилгээ үзүүлэгчээс тогтоосон хүү, шимтгэл, хураамжийг БҮЕН-д заасан хэмжээгээр, тухайн Бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах явцдаа төлөх;
- 5.2.2. Зээлийн веб хуудаст нэвтрэх нэр, нэвтрэх болон Гүйлгээний нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код, төхөөрөмж, цахим шуудан хаяг, бусад баталгаажуулалтын хэлбэрийг бусдад дамжуулсан, задруулсан, алдсан, нууцлалын төхөөрөмжийг гээсэн, алдсан, нэвтрэх эрхийг зөвшөөрөлгүйгээр ашиглан аливаа эх үүсвэрээс хандах оролдлого хийгдсэн, хандсан, гүйлгээ хийх оролдлого гаргасныг мэдсэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэж үйлчилгээний эрхээ түр хаалгах, мэдэгдээгүйн улмаас үүсэх хохирлыг Хэрэглэгч бүрэн хариуцах;
- 5.2.3. Хэрэглэгч Зээлийн веб хуудсаар дамжуулан Бүтээгдэхүүн үйлчилгээ ашиглалтын мэдээллээ тогтмол шалгаж ямар нэгэн алдаатай, илүү, дутуу болон давхар хийсэн аливаа гүйлгээг (цаашид “Маргаантай гүйлгээ” гэх)-г хийгдсэн тохиолдолд уг гүйлгээ хийгдсэнээс хойш хуанлийн 30 хоногийн дотор Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэж шалгуулах;
- 5.2.4. Эрх бүхий албан тушаалтан, ажилтны буруугаас Бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаж чадаагүй, аливаа гүйлгээ хийж чадаагүй, гүйлгээ саатсанаас үүсэх аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө хариуцах;
- 5.2.5. Хэрэглэгч компани, эрх бүхий албан тушаалтан, ажилтны мэдээллийг таньж мэдэх ажиллагааны хүрээнд Үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас шаардсан мэдээлэл, баримтыг түргэн шуурхай гаргаж өгөх;
- 5.2.6. Хэрэглэгчийн Үйлчилгээ үзүүлэгчид цахимаар болон цаасаар гаргаж өгсөн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орсон эсхүл эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд өөрчлөгдсөн тохиолдолд шинэчлэгдсэн мэдээллийг нэн даруй Зээлийн веб хуудаст оруулж, мэдээллээ шинэчлэх;
- 5.2.7. Хуурамч, худал, бүрэн бус, хугацаа нь дууссан буюу хүчингүй болсон мэдээлэл, баримт бичиг системд оруулахгүй, Үйлчилгээ үзүүлэгчид хүлээлгэн өгөхгүй байх;
- 5.2.8. Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх;
- 5.2.9. Lento дүн шинжилгээг ашиглах бол өөрөө нягталж, баталгаажуулах;
- 5.2.10. Хууль болон Гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.
5.3. Хэрэглэгчид дараах үйлдлийг хориглох бөгөөд энэхүү заалтыг зөрчсөнөөс Үйлчилгээ үзүүлэгчид учирсан бодит хохирол, олохн байсан ашгийг нөхөн төлнө. Үүнд:
- 5.3.1. Үйлчилгээ үзүүлэгчийн системийн хэвийн үйл ажиллагаанд халдах оролдлого хийх, доголдол үүсгэх, дизайн, өнгө төрх, ноу-хауг хуулбарлах;
- 5.3.2. Олон нийтийн хэрэгслээр худал, төөрөгдөл үүсгэх мэдээлэл тараах замаар Үйлчилгээ үзүүлэгч, Мерчант болон бусдад хохирол учруулах;
Зургаа. ЛэндМН-ийн эрх, үүрэг
6.1. Үйлчилгээ үзүүлэгч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
- 6.1.1. Хэрэглэгч энэхүү ҮН болон Тусгайлсан гэрээний аливаа үүргийг зөрчсөн бол зөрчлийн шинж чанараас шалтгаалан тухайн Бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхээс татгалзах;
- 6.1.2. Хэрэглэгчийн хийсэн төлбөр тооцооны үнэн зөв эсэхэд эргэлзсэн, хүлээн зөвшөөрөхгүй байгаа, эсхүл Маргаантай гүйлгээг шийдвэрлэхийн тулд холбогдох мэдээллийг шалгах, шаардлагатай арга хэмжээг Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран хэрэгжүүлэх;
- 6.1.3. Хууль болон Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Хэрэглэгчээс шаардах;
- 6.1.4. Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн санхүүжүүлэхийг хориглох жагсаалтад багтсан үйл ажиллагааг эрхэлдэг бол түүнд үйлчилгээ үзүүлэхгүй байх;
- 6.1.5. Хууль болон Гэрээнд заасан бусад эрх.
6.2. Үйлчилгээ үзүүлэгч дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
- 6.2.1. Хэрэглэгчид өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл, заавар, зөвлөмж өгөх;
- 6.2.2. Хэрэглэгчээс Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт гаргасан тохиолдолд ажлын 5 өдөрт багтаан хариу өгөх, шаардлагатай тохиолдолд хуанлийн 30 (гуч) хоногийн дотор шийдвэрлэх;
- 6.2.3. Маргаантай гүйлгээнд Хэрэглэгч буруутай нь нотлогдвол түүний Цахим хэтэвч дэх мөнгөн хөрөнгөөс хохирол, зардлыг үл маргах журмаар суутган авах;
- 6.2.4. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан тохиолдолд Хэрэглэгчид олгож буй аливаа орлогод ногдох албан татварыг суутгаж, холбогдох татварын байгууллагад шилжүүлэх;
- 6.2.5. Өөрийн БҮЕН-ийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, зах зээлийн хөтөч үзүүлэлтэд тулгуурлан шударга, ёс зүйтэй тогтоох;
- 6.2.6. Хууль болон Гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.
Долоо. Үйлчилгээний шимтгэл, хураамж
7.1. Хэрэглэгчээс авах үйлчилгээний шимтгэл, хураамжийн хэмжээг Үйлчилгээ үзүүлэгчийн БҮЕН-д заасан нөхцөлөөр тогтоох ба www.lend.mn цахим хуудсанд байршуулж, Хэрэглэгчийг танилцах боломжоор хангана.
Найм. Цахим төлбөр тооцооны үйлчилгээний хязгаарлалт
8.1. Хэрэглэгчийн Цахим хэтэвчнээс хийх 1 (нэг) удаагийн гүйлгээний дээд хэмжээ нь Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан бага дүнтэй гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаартай тэнцүү байх бөгөөд цахим хэтэвчинд байрших мөнгөн дүнгийн дээд хэмжээ 20,000,000 (хорин сая) төгрөг байна.
Ес. Оюуны өмчийн эрхийг хамгаалах
9.1. Барааны тэмдгүүд нь “ЛэндМН ББСБ” ХК-ийн өмч тул Хэрэглэгч нь ЛэндМН-ийн лого, нэр, бүтэц, загвар, дизайн, шийдэл, видео, зураг контент (цаашид “Контент” гэх)-ыг ЛэндМН-ийн урьдчилан олгосон бичгийн зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй бөгөөд ЛэндМН-тэй өрсөлдөх зорилгоор, эсхүл хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах санаа, зорилгоор хуулах, олшруулах, дуурайх, бусад хэлбэрээр ашиглах болон бусад этгээдийн зүгээс ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
9.2. Энэ ҮН-ийн дагуу Зээлийн веб хуудас ашиглахаас бусад тохиолдолд Хэрэглэгч нь Контентод хамаарах аливаа төрлийн эрх эдлэхгүй.
9.3. ЛэндМН-ийн оюуны өмчид хамаарах заалтыг Хэрэглэгч зөрчсөн тохиолдолд үүнээс үүсэх үр дагаварт учирсан хохирол, нөхөн төлбөрийг Хэрэглэгч хариуцна.
Арав. Хариуцлага
10.1. ЛэндМН эсхүл Хэрэглэгч нь энэхүү ҮН, эсхүл Тусгайлсан Гэрээгээр хүлээсэн үүргээ аливаа хэлбэрээр зөрчсөн бол хууль тогтоомж, энэхүү ҮН, эсхүл Тусгайлсан гэрээнд заасан хариуцлагыг хүлээхээс гадна нөгөө талдаа учруулсан аливаа хохирлыг бүрэн хариуцан төлөх үүрэгтэй.
10.2. Хэрэглэгч энэхүү ҮН болон БҮЕН зөрчсөнөөс үүдэн гарах аливаа хариуцлага, Зээл болон бусад төлбөрийн үүргийг Хэрэглэгч компани, түүний эрх бүхий албан тушаалтан өөрөө хариуцна.
10.3. Үйлчилгээ үзүүлэгч нь Lento дүн шинжилгээний үр дүнг үндэслэн Хэрэглэгч өөрөө гаргасан аливаа шийдвэр, түүний үр дагаврыг хариуцахгүй бөгөөд Хэрэглэгч дүн шинжилгээний үр дүнг өөрөө баталгаажуулах үүрэгтэй болно.
Арван нэг. Гомдол, маргаан шийдвэрлэх
11.1. Хэрэглэгч contact@lend.mn и-мэйл хаягаар, албан ёсны нийгмийн сүлжээний сувгууд болон 77070101 дугаарын утсаар долоо хоногийн ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах, санал, хүсэлт, гомдол гаргах боломжтой.
11.2. Энэхүү ҮН болон Тусгайлсан гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжийг үндэслэсэн бөгөөд эдгээр хэлцлээр зохицуулаагүй асуудал Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдана. Хуульд тусгайлан өөрөөр заагаагүй бол энэхүү ҮН, хэрэв нарийвчлан зохицуулсан бол Тусгайлсан гэрээний зүйл заалтыг нэн тэргүүнд баримтална.
Арван хоёр. Хүчин төгөлдөр болох
12.1. ЛэндМН энэхүү ҮН-ийг шинэчлэх, өөрчлөлт оруулах эрхийг дангаар эдлэх ба ийнхүү шинэчлэх бүрд www.lend.mn цахим хуудсандаа байршуулж, Хэрэглэгчдэд мэдэгдэнэ. Шинэчилсэн ҮН нь Таны ЛэндМН-тэй байгуулсан зээлийн болон бусад санхүүгийн үйлчилгээ авах тухайлсан гэрээг шинэчлэх үндэслэл болохгүй. Хэрэглэгч нь тухай бүр танилцаж дагаж мөрдөх үүрэгтэй.