Aжлын байр

Нээлттэй, нийтэч хамт олонтой ЛэндМН.


image
image
image
image
image
image

Инновацийн спринт

Бие даасан байдал, шинэ санаачлаг нь бидний соёлын салшгүй хэсэг байдаг учраас хоёр долоо хоног тутамд “Инновацийн Спринт” аргачлалыг ашиглан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний төслийн санааг гаргаж хэлэлцүүлэг хийдэг. Энэхүү аргачлал нь байгууллагын төдийгүй хувь хүний хөгжилд ахиц үзүүлж ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.

Манай үйл ажиллагааны зарчим

image
Хурдан гүйцэтгэ, Хурдан суралц

Үргэлж шинийг эрэлхийлж өөрсдийгөө хөгжүүлж, хэзээ ч суралцаж дуусдаггүй хүмүүс лидер тэргүүлэгч байдаг.

image
Асуудлыг ул мөрөөр нь шийдвэрлэ

Лидерүүд асуудлыг гүн гүнзгий бүхий талаас нь ойлгох ба хайрцаглагдсан сэтгэхүйгээс халин гарч урт хугацаатай, шинэлэг шийдлийг олдог.

image
Санал зөрөлд, гэхдээ Дундын шийдвэрт тууштай ханд

Лидерүүд хамгийн сайн санаануудыг хэлэлцэж мэтгэлцэхэд хувь хүн дээр биш “асуудал & шийдэл” дээр төвлөрдөг.

image
Өөрчлөлтийг санаачил, нээлттэй бай

Бидний зорилго том, аян зам хол, саад бэрхшээл бүхнийг даван туулж амжилтанд хүрэхийн тулд бид одоо байгаа тогтсон байдлыг эвдэж, эрсдлийг тооцоолж хуучин зуршил болгоныг өөрчлөх хэрэгтэй.


Алтан дундаж

Бид ажил, амьдралын тэнцвэрт байдал алтан дунджийг баримталдаг.

image
image
image
image
Эрүүл мэнд

Манай байгууллага ажилтнуудаа Мандал даатгалын компанийн 50 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Жаргалан” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамруулдаг.

image
Амралт

Бид ажилчдаа идэвхтэй амьдралын хэв маягтай байлгахад анхаарсан спортоор хичээллэх, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулсан танхимтай.

image
Чөлөөт цаг

Та спортод сонирхолтой бол бидний ажлын байранд дартс, шатар болон ширээний теннис амралтын танхимд байрлах ба хамт олны хүсэл сонирхлын үүднээс спорт арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.

image
Хоол хүнс

Сайн үрийн шинэхэн чанасан кофе, бидний хэрэглээний салшгүй хэсэг. Өглөөний цай хөтөлбөртэй ба манай амралтын өрөөний хөргөгч үргэлж хөнгөн хүнс, жимс амттанаар дүүрэн байдаг.

image
Ажиллах орчин, багаж

Бид ажилчдынхаа ур чадвар, авьяас билэгт нийцүүлэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж санал болгодог.

image
Сургалт, семинар

Таныг мэргэжлээрээ өсөж дэвжихэд мэргэжлийн сургалт семинарт хамрагдах боломжоор ба гадаад хэлний мэдлэгийг тань сайжруулахад онцгой анхаарч сургалтад хамруулна.

image
Илтгэгч цуврал

Бизнес, технологийн бүх салбарын тэргүүлэгчдийг урьснаар тэдний мэдлэг, туршлагаас суралцаж, хувь хүний хөгжил, манлайллын эрч хүчээр ажилчдыгаа сэлбэдэг.

image
Удирдагчийн дэмжлэг

Ажилчдаа өдөр бүр шинийг суралцаж, өсөн дэвжихэд дэмжлэг үзүүлж удирдан залж байдаг.



Нээлттэй ажлын байр

Амжилтын төлөө үргэлж хамтдаа тэмүүлж ажиллаж байдаг шинийг
эрэлхийлэгчдийн нэг болохыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

Та өөрийн дэлгэрэнгүй анкетаа people@andsystems.net хаягруу илгээнэ үү.